solongonews
”Нэг бүс нэг зам” Хятад, Монголын хамтын ажиллагааг шинэ дэвшилд хүргэлээ
2016-02-23 15:36
Нэг бүс нэг зам”-нь Хятад улсын гадаадад нээлттэй байх стратегийн гол бодлого.

Эртний торгоны замыг холбосон Азийн орон бүсийн эдийн засгийн хөгжил, дэлхийн эдийн засгийн хөгжилд маш их ач холбогдолтой. Хөрш орнуудтай олон мянган жилийн найрсаг харилцаатайн дээр харилцан ашигтай ашиг сонирхлын харилцаа холбоо бүрдсэн байна.

Монгол Улс “Нэг бүс нэг зам” дагасан улс, Хятад, Монголын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь “Нэг бүс нэг зам”-ын бодлогын гол хэсэг юм.

Хамтын ажиллагааг бэхжүүлэхэд цаг, нөхцөл хэрэгтэй

Монгол Улс Азийн дунд бүс нутагт байрладаг дэлхийн хоёр дахь том эх газрын улс. Умард хэсгээрээ Орос улстай, зүүн, баруун, өмнөд талаараа Хятад улстай 4710 км хилийн шугамаар холбогддог. Монгол Улс бол байгалийн эрдэс баялаг элбэг, өргөн уудам газар нутагтай, ой шугуй, зүйл бүрийн амьтан, араатан жигүүртэн үржсэн элбэг баян орон.

Хятад улс 14 жил дараалан Хятад, Монголын арилжаа худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр Монгол Улсын хамгийн том арилжааны түнш болсоор ирсэн. Монгол Улс 90 хувийн бүтээгдэхүүнээ Хятад улсад экспортолдог. 30 хувийн бүтээгдэхүүнээ Хятад улсаас импортолдог. 2014 онд Хятад, Монголын худалдааны нийт өртөг нь 7.31 тэрбум ам долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 22.6 хувиар нэмэгдсэн. Хятад улсын импортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэс, молибден /гянт болд/ зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүн, мөн ноос ноолуурын бүтээгдэхүүн байдаг. Экспортын бүтээгдэхүүнд машин механик, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг багтана. 2014 онд Монгол Улсад бүртгүүлсэн Хятадын компаний тоо 6500 гаруйд хүрчээ.

Албан бус бүртгэлээр “ Нэг бүс нэг зам” дагуух улс орны олонх нь хөгжингүй улс болон хөгжиж буй улс орнууд байгаа юм. Эдгээр улс орны нийт хүн амын тоо нь 4.4 тэрбумд, эдийн засгийн ерөнхий хэмжээ нь 21 их наяд ам долларт хүрчээ. Үүгээрээ дэлхийн эдийн засгийн 63 хувийг хөгжингүй улс орон, 29 хувийг хөгжиж буй улс орнууд эзэлж байгаа бөгөөд хөгжлийн орон зайн хувьд хамгийн өргөн эдийн засгийн бүс болохыг харуулж байгаа юм.

Хятад улсын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар “Торгоны замын эдийн засгийн бүс”, “ХХI зууны далайн торгоны зам” нь хамтын ажиллагаандаа суурилдаг байна. Хятад улс бүс дагуух улс оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Хятадын баруун бүс нутаг болон бүс дагасан улс орны гадаад дахь нээлтийг ахиулна. Зүүн бүс нутгийн далай дагуух орны эдийн засгийн хөгжил дэвшлийг ахиулж, тал бүрийг хамруулсан шинэ байдлыг бий болгоно. Үүнээс харахад Хятад, Монголын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх нь зайлшгүй шаардлага болоод байна.

2013 онд Монгол Улсын Засгийн газраас Хятад, Монгол, Орос гурван улсын төмөр зам, авто зам, газрын тос, цахилгаан эрчим хүч, байгалийн хий зэрэг таван төрлийг бүтээн байгуулна гэсэн санамж гаргасан. Үүнийг Монгол Улсын Засгийн газраас 2014 онд “Талын зам”-ын төсөл гэж нэрийдсэн байна. Хятад улсын “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн санаачилга, Монгол Улсын “Талын зам” санаачилга нь агуулгаараа уялдаа холбоотойн дээр Хятад, Монголын харилцааг өндөр төвшинд хүргэсэн.

Итгэлцлийн хүчинд ирээдүй босно

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа Засгийн газрын дэмжлэгтэйгээр маш амжилттай сайжирч байна.

Хятад, Монгол хоёр улсын итгэлцэл улам нягтарсаар.

Нэг. Дээд хэмжээний уулзалтууд олон зохиогдох болсон. Хоёр улсын Засгийн газар, байгууллага нэгжүүд, улс төрийн харилцаа нягтран, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, салбар бүрийн хамтын ажиллагааг эрчимжүүлж байна. 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин болон Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, таван удаагийн уулзалт зохион байгуулав. Онцгойлон Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн явдал нь Хятад, Монгол хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлсэн байна. 26 төрлийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Хятад, Монголын харилцаа хамгийн сайн сайхан хөгжлийн цаг эринд орсон юм. 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж Хятад улсын Японыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойн тэмдэглэлт баярын арга хэмжээнд оролцлоо. Түүнчлэн 11 дүгээр сард Хятад улсад айлчлал хийж, цуврал санамж бичигт гарын үсэг зуржээ. Үүнд, “Нэг бүс нэг зам”-ын төслөөр гол болгон “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн санаачилга ба “Талын зам”-ын санаачилгатай хамтдаа Хятад, Монгол хоёр улсын төрийн харилцан итгэлцлийг ахиулж байна.

Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа өдөр ирэх бүр хөгжиж байна. Хятад улсын Хөгжил Шинэчлэлтийн Хорооны эрдэм шинжилгээний газрын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Яньшэний таамаглалаар, 2014-2020 он хүртэл Хятад улс гадаад улсад олгосон худалдааны боломж, өртөг 17 их наяд хүрч, гадаадад хөрөнгө гаргасан хэмжээ 1.2 их наяд хүрнэ. Дэлхийн улс орны долоон сая хүн ажлын байраар хангагдана. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд 27 хувиар хувь нэмрээ оруулах болно. “Нэг бүс нэг зам” -ын санаачилга нь бүс дагасан улс орнуудад хамтын ажиллагааны боломж, сайн сайхан ирээдүйг бүтээж өгнө.

Хятад улсын зах зээл, санхүү, мэргэжил технологи, зам тээвэр нь Монгол Улсын эрдэс баялгийн нөөцтэй давуу талаараа холбогдох өргөн боломжтой. “Нэг бүс нэг зам”-ын санаачилга нь хоёр талын хамтын ажиллагаанд өргөн боломж бүрдүүлж өгсөн байна. Нэн тэргүүнд хоёр улсын Засгийн газар хоорондын арилжааны хамтын ажиллагаагаар Хятадын Засгийн газар Монгол Улсад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ үзүүлсэн.Дараа нь “Нэг бүс нэг зам” болон “Талын зам”-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд онгоцны буудал, хурдны зам тавих төсөл багтжээ. Завхан аймагт 114 км, Баянхонгор аймгийн 129 км авто замыг засах болно. Хятад, Монголын худалдаа арилжаа, хөрөнгө оруулалтын тал дээр Хятад улс нь 14 жил дараалан Монгол Улсын хамгийн том худалдааны түнш болсон байна. “Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-т 2020 он гэхэд хоёр талын арилжаа худалдааны хэмжээ 10 тэрбум ам долларт хүрэх болно гэсэн байна. Ингээд хамгийн сүүлд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн болон Чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт, боомт, төмөр зам, шинэ эрчим хүч, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт ба экологи хамгаалалт зэрэг хүрээнд тал бүрийн хамтын ажиллагаа өрнүүлнэ. Энэхүү хамтын ажиллагааны төслийн төлөвлөгөө нь хоёр улсын иргэдэд аз жаргал авчирч, ашиг хүртээнэ.

Хятад, Монгол хоёр улсын ашигт малтмалын олборлолтын ахиц түргэсэв. “Нэг бүс нэг зам”-ын санаачилга ба “Талын зам”-ын санаачилга нь Монгол Улсын ашигт малтмалын олборлолт, зардлыг бууруулах, экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж, хоёр орны иргэдэд идэвхтэй хувь нэмэр үзүүлэх болно.

Хятад, Монголын санхүүгийн хамтын ажиллагаа гүнзгийрэв. Энэ оны 1-ээс 9 дүгээр сард Хятадын компаниудын тоо “Нэг бүс нэг зам” дагасан 48 улс оронд нийт 12.03 тэрбум ам долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 66.2 хувиар өссөн байна. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын тал дээр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Мөн 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын банк байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гэрээ”-нд гарын үсэг зурсан улсын тоо нийт 53-т хүрээд байгаа юм. Ази, Европ, Африк, Өмнөд Америк тив болон Их далайн тивийг хамруулж, дэлхий нийтэд Азийн хөрөнгө оруулалтын банкийг таниулжээ. Азийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын санхүүжилт нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын хөрөнгийн асуудлыг шийдэж байгаа юм. Хятад улс нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтаар улсын дотоодын эдийн засгаа хөгжүүлж байгаа бөгөөд өөрчлөлт хөгжил болон гадаадад нээлттэй байхыг дэмжиж байна. Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын санаачилга ба Монгол Улсын “Талын зам” санаачилга нь Хятад, Монгол хоёр улсын санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно.

Хүмүүнлэгийн салбарын солилцооны талын хамтын ажиллагаа эрчимжив. Улсын харилцаа иргэдийн харилцаанд суурилдаг. Иргэд хоорондын найрсаг харилцаа бол хүмүүнлэгийн салбарын солилцооны хөдөлгөгч хүч юм. Үүнд, сургалт, аялал жуулчлал, эмчилгээ, шинжлэх ухаан техник, соёлын зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлж байна. Хятадын тал Монгол Улсын иргэдийг Хятад улсад суралцах, жуулчлах, бизнес эрхлэх, эмчилгээ хийлгэх зэргээр дэмжинэ. Одоогоос 2020 оныг хүртэл Монгол Улсын 1000 хүнд сургалт хийх боломж олгоно. Хятадын Засгийн газрын сургалтын тэтгэлгээр 1000 оюутан нэмж элсүүлнэ. Мөн 500 оюутныг урьж мэргэжил дээшлүүлнэ. Түүнчлэн 500 залуусыг Хятад улсад аялуулна. 250 сэтгүүлчдийг Хятадад айлчлуулан, Монгол Улсад Хятад улсын шилдэг 25 кино орчуулж өнгө. 2015 онд Хятад улсын Худалдааны яам нь Монгол Улсын Засгийн газрын дарга нар болон мэргэжлийн талын 382 хүнийг Хятад улсад урьж нэг сарын хугацаатайгаар мэргэжлийн сургалтад хамруулсан. Үүнд, газар  тариалан, эмнэлэг, спорт, хүнсний аюулгүй байдал, цаг агаарын өөрчлөлт, радио телевиз, мэдээлэл, худалдаа арилжаа, экологи, санхүү, технологи зэрэг салбарыг хамарсан нийт 58 сургалтын баг байгуулж ажилласан байна. Үүгээрээ хоёр улсын иргэдийн ойлголцол ба нөхөрлөлийг зузаатгалаа. “Нэг бүс нэг зам”-ын хэрэгжилт нь Европ зэрэг хөгжсөн улстай харьцуулбал, хөгжлийн зөрүү оршиж байгаа юм. Азийн улс орон нь эдийн засгийн өөрчлөлт ба шилжилтийн үе шатандаа яваа учир орчин тойрны өөрчлөлтөд зохицон, эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталж байна. Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны төсөлд Монгол Улсын дэд бүтцийн тоног төхөөрөмж хуучин, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн байнга солигдож буй байдал, төрийн бодлого тогтворгүй, хөрөнгө оруулалтын нөхцөл тааруу зэрэг асуудлууд гарч ирж байгаа юм. Хятадын “Нэг бүс нэг зам” -ын санаачилга ба Монгол Улсын “Талын зам” хоёр улсын иргэдэд ашиг хүртээж байна.

Найруулагч: Т.Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл