solongonews
Ши Жиньпин, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари нар харилцан баярын цахилгаан илгээв
2026-05-22 09:18
Ши Жиньпин, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари нар харилцан баярын цахилгаан илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари нар 05-р сарын 21-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Хятад, Пакистан дипломат харилцаа тогтоосноос хойших 75 жилийн хугацаанд олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтөөс үл хамааран хоёр орны найрамдал хад чулуу шиг эвдрэшгүй бат бөх хэвээр байгаа" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Хятад, Пакистаны харилцааг хөгжүүлэхэд би өндөр ач холбогдол өгч, Ерөнхийлөгч Асиф Али Зардаритай хамтдаа хичээн зүтгэж, шинэ эрин дэх Хятад, Пакистаны хувь заяаны нэн нягт нэгдмэл цогцыг байгуулахыг түргэтгэж, Хятад, Пакистаны харилцаа хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгч, бүс нутгийн энх тайван болон хөгжилд хувь нэмэр, хүчин чадлаа оруулах нь дамжиггүй" гэжээ.

Асиф Али Зардари хэлэхдээ "Пакистан бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихийг Хятадын тал тууштай дэмжсэээр ирсэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Хятадын амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Хятадыг үргэлжлүүлэн дэмжиж, Пакистан, Хятадын найрамдлыг шинэ өндөрлөгт хүргэх болно" гэжээ.

Мөн өдөр Хятадын Ерөнхий сайд Ли Чян, Пакистаны Ерөнхий сайд Мухаммед Шахбаз Шариф нар харилцан баярын цахилгаан илгээв. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл