
Интернэт хэрэглэгчдийн тавьсан асуулт:
Ван И сайд сайн байна уу? Хятадын дипломат харилцаа өнгөрсөн нэг жилд их завгүй байсныг хүмүүс анзаарч байна. Ши Жиньпин дарга 8 удаагийн төрийн айлчлал хийж, Ван И сайд та ч гэсэн байнга “нисэж” байдаг. Ингэхэд “Хятадын дипломат харилцаа юунд яарч, ямар ажлуудыг амжуулж байгаа бол? Иргэдийн амьдралд холбоотой болов уу?” гэдэгт бид маш их сонирхож байна?
Гадаад хэргийн яамны сайд Ван И:
Хятадын дипломат харилцаа сүүлийн жилүүдэд завгүй байгаа нь үнэн. Гэхдээ завгүй байх шаардлагатай бөгөөд олз омог сайтай байна. Шаардлага нь юу вэ гэвэл дэлхийн үйл хэрэг явах тусам Хятадын оролцооноос салж чадахгүй болж байна. Өнгөрсөн гурван жилд Ши Жиньпин дарга 20 удаа төрийн айлчлалаар явсан. Очсон газар болгонд “Хятадын салхи” хүчтэй үлээж, олон улс дахь Хятадын нэр төр улам сайжирч, Хятадын ард түмний ноён хуруу улам бэхжиж байна. Олз омог гэвэл Хятадын дипломат харилцаа “эрхэмсэг дээд” бөгөөд “ардад ойрхон” болж байна. Хятадын удирдагчид, тэрчлэн манай тэргүүн дарга, ерөнхий сайд хүртэл өөрсдөө “тайлбарлагч”, “сурталчлагч” болоод явж байгааг бид харлаа. Тэдний сэтгэлдээ бодож байгаа нь Хятадын хөгжлийн бүтээн байгуулалт, иргэдийн ашиг тус юм. Хятадын дипломат харилцаа цаашдаа улам завгүй ажиллах нь тодорхой, тэр дундаа ард түмний хүртэх ашиг тус нь бүр ч нэмэгдэх нь ойлгомжтой.
Хятадын дипломат харилцаа нь ажил ихтэй, мөн амжилт ихтэй байна. Тэрээр нэг гартаа их гүрний үүрэг хариуцлагыг атгаж, нөгөө гартаа ард иргэдийн ашиг тусыг хөтөлж байна. Олон улсын зэрэглэлийн “тайлбарлагч” болон “сурталчлагч” байснаас дэлхий нийгэм Хятадыг илүү сайн таньж, Хятад нь дэлхийдээ илүү сайн уусаж байгаа билээ.
