Орон нутгийн цагаар 01-р сарын 11-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Африкт айлчилж буй Сомалийн Гадаад хэргийн сайд Дэетэй утсаар ярив.
Ван И Хятадын удирдагчдын чин сэтгэлийн мэндчилгээг Ерөнхийлөгч Махмуд, Ерөнхий сайд Хамза Абди Барре нарт дамжуулахыг хүсээд Ерөнхийлөгч Хассан Шейх Мохамудыг энэ онд Хятад, Арабын орнуудын Ⅱ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятад улсад айлчилж буйд Хятадын тал талархан хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Ван И “Хятад, Сомали хоёр улс уламжлалт найрамдалтай, Хятад улс Сомалид найрсаг бодлого баримталдаг бөгөөд хоёр орон бие биеэ үргэлж хүндэтгэж, дэмжиж ирсэн. Хятад, Сомалийн стратегийн түншлэлд ямар ч үйл явдал нөлөөлөхгүй. Сомали улс нэг Хятадын зарчмыг бодит үйлдлээрээ баримталж буйг Хятад улс өндрөөр үнэлж байна. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран Хятад улс Африктай эдийн засаг, худалдаа, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Хятад, Африкийн иргэд хоорондын солилцооны жил"-ийг хоёр орны найрсаг солилцоог бэхжүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх боломж болгон ашиглах болно” гэв.
Мөн Ван И “Хятадын дипломат харилцаа үргэлж хөгжиж буй орнуудын талд бат зогсож, шударга ёсыг баримталж, жижиг, дунд хэмжээний орнуудыг дэмжсээр ирсэн. Хятад улс энэ сард Сомалийн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ээлжит дарга болохыг бүрэн дэмжиж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагаа хамтдаа биелүүлнэ. Сомали улс засаглалаас хөгжил цэцэглэлт рүү шилжиж, хөгжлийг бий болгож чадна гэдэгт Хятад улс итгэж байна”гэжээ.
Дэе Хятадын Гадаад хэргийн сайд жил бүрийн эхээр Африкт анхны айлчлал хийдгийг өндрөөр үнэлээд “ Сомали нь Хятадтай уламжлалт найрамдалтай бөгөөд Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь Сомалийн хувьд бат бөх стратегийн сонголт юм. Сомали улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, салан тусгаарлах, аливаа хэлбэрийн терроризмыг эсэргүүцэж, Сомалид үндэсний тогтвортой байдал, хөгжил дэвшлийг бий болгоход нь тусалж буй Хятад улсад чин сэтгэлээсээ талархаж байна. Сомалийн тал нэг Хятадын зарчмыг баримталж, Тайвань бол БНХАУ-ын салшгүй хэсэг бөгөөд Тайваний асуудал бол бүхэлдээ Хятадын дотоод хэрэг гэж үздэг. Сомали улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн дөрвөн санаачилгыг өндрөөр үнэлж, Хятад улстай олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Сомалид энх тайван, хөгжлийн үйл хэргийг урагшлуулж, Африкийн эврийн орнуудын удаан хугацааны энх тайвныг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна” гэлээ.
