solongonews
Мозамбикийн Ерөнхийлөгч Чапо Бээжинд хүрэв
2026-04-21 09:57
Мозамбикийн Ерөнхийлөгч Чапо Бээжинд хүрэв.

Мозамбикийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Даниел Чапо 04-р сарын 20-нд Бээжинд хүрэлцэн ирж, Хятадад хийж буй айлчлалаа үргэлжлүүлэв. Үүнээс өмнө Чапо Хүнань муж болон Хөхнуур мужид зочилсон юм. 

Хятадын Улсын дарга Ши Жиньпиний урилгаар Чапо 04-р сарын 16-22-ны өдөр хүртэл БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэ айлчлал нь Чапогийн Ерөнхийлөгчийн тушаалд орсноос хойш Хятад улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Чапод зориулан угтах ёслол хийж, хүлээн авах зоог барьж, Хоёр орны удирдагчид хэлэлцээ хийх болно.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч саяхан хэлэхдээ, БНХАУ болон Мозамбикийн найрсаг харилцаа эртний уламжлалтай. дипломат харилцаа тогтоосноос хойш хагас зуун жил  гаруй хугацаа өнгөрч, хоёр улсын найрамдал олон улсын эрин үеийн өөрчлөлт, сорилтыг даван туулж улам бэхжижээ.Өдгөө хоёр улсын улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, бүх салбаруудад хамтын ажиллагааны үр дүн жигд байж, олон улсын болон бүс нутгийн асуудлуудад нягт хамтран ажиллаж байна. Би энэ айлчлалаар Хятад, Мозамбикийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэж итгэж буй бөгөөд шинэ үеийн Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах, дэлхийн өмнөд хэсгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжихэд хувь нэмэр оруулах болно гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл