
Өмнөд тэнгисийн асуудлаар Ши Жиньпин хэлэхдээ: - Дунадад, Америк хоёр тал Өмнөд тэнгисийн асуудлаар маш олон хамтын ашиг сонирхолтой юм. Хоёр талын аль аль нь Өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахыг дэмжиж, холбогдох орнууд шууд хэлэлцээгээр дамжуулан маргаанаа зөвшилцөл, энхийн аргаа зохицуулахыг дэмжиж байна. Олон орон олон улсын хуулийн дагуу тэнгис, агаараар чөлөөтэй аялахыг дэмжиж, яриа хэлэлцээгээр санал зөрөлдөөнөө хяналтандаа авч, "Өмнөд тэнгисийн асуудлаарх талуудын үйл ажиллагааны тунхаг"-ийг үр ашигтай хэрэгжүүлж, зөвшилцөн санал нэгдсэн үндсэн дээр "Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны хэм хэмжээ"-ний талаарх зөвшилцлөө эртхэн биелүүлэхийг дэмжиж байна. Холбогдох асуудлаа бүтээлч яриа хэлэлцээгээр үргэлжлүүлэхийг хоёр тал зөвшөөрлөө гэжээ.

Ардчилал, хүний эрхийн талаар Ши Жиньпин хэлэхдээ: - Ардчилал, хүний эрх бол хүн төрөлхтний хамтын хүсэл тэмүүлэл мөн. Үүний зэрэгцээ олон орны ард түмний өөрийн орны хөгжлийн замналаа сонгох эрхийг хүндэтгэж ёстой. Дунададын ард түмэн хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх явц бол тэр чигээрээ нийгмийн шударга ёсыг биелүүлэх, хүний эрхийн ажил үйлсийг тасралтгүй ахиулж буй үйл явц юм. Дунададын тал эрх тэгш, харилцан хүндэтгэсний үндсэн дээр Америкийн талтай хүний эрхийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, нийтлэг ойлголтоо өргөтгөн, санал зөрөлдөөнөө багасгаж, харилцан туршлага суралцаж, хамтдаа урагшлахад бэлэн байна гэжээ.
Интернет сүлжээний талаар Ши Жиньпин хэлэхдээ: - Дунадад, Америк хоёр орон бол интернет сүлжээний их гүрэн юм. Хоёр тал яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Сөргөлдөх нь зөв сонголт биш. Дунадад, Америк хоёр орны интернет сүлжээ хамаарсан салбарууд кибер гэмт хэрэг буюу интернет орчин ашигласан гэмт хэрэгт хамтдаа цохилт өгөх талаар чухал нийтлэг ойлголттой болж, гэмт хэргийг мөрдөн байцаах талаар харилцан туслалцаж, мэдээлэл хуваалцан, хоёр орны засгийн газар оюуны өмчийн эрхийг интернетээр хулгайлахыг дэмжихгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн интернет сүлжээний орон зайд нийцсэн төрийн үйл ажиллагааны хэм хэмжээ тогтоох талаар судлан хэлэлцэж, хоёр орон хооронд кибер гэмт хэрэгт хамтдаа цохилт өгөх дээд хэмжээний яриа хэлэлцээний нэгдсэн механизм байгуулж, тусгай утас ажиллуулах талаар судлан хэлэлцэхэд бэлэн байна гэжээ.
