Хятадын Коммунист намын Төв Хорооны Тамгын газар, Төрийн зөвлөлийн Тамгын газар хамтран өмнөхөн "Үерээс хамгаалах, ган гачигтай тэмцэх ажлыг бүх талаар эрчимжүүлэх тухай мэдэгдэл"-ийг нийтэлж, үерээс хамгаалах, ган гачигтай тэмцэх, гамшгийн хор уршгийг арилгах, авран туслах ажлыг бүх талаар эрчимжүүлэх талаар нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлт хийсэн байна.
"Мэдэгдэл"-д орон нутаг, холбогдох байгууллага, нэгжүүд ХКН-ын Төв Хорооны шийдвэр, зохион байгуулалт болон Ши Жиньпин даргын чухал заавар, шаардлагыг тууштай хэрэгжүүлж, үер, гангийн гамшгийн онцгой байдал, нарийн төвөгтэй шинж чанарыг бүрэн ухамсарлах шаардлага тавив. Мөн их хэмжээний үер, хүнд ган, хүчтэй хар салхинд урьдчилан бэлтгэхэд төвлөрч, эрсдэлийн доод босгыг баримтлах сэтгэлгээ болон туйлын нөхцөл байдлыг тооцсон сэтгэлгээг бэхжүүлэн, улс төрийн хариуцлагыг бүх түвшинд бүрэн хэрэгжүүлэхийг онцолсон байна. Түүнчлэн хайхрамжгүй, аз туршсан хандлагыг эрс таслан зогсоож, орон нутгийн намын хороо, засгийн газрын үндсэн хариуцлага, салбарын байгууллагуудын хяналт, удирдлагын үүргийг бодитой хэрэгжүүлэхийг шаарджээ. Мөн холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах нэн тэргүүний хариуцлагыг бүрэн хүлээх ёстойг онцолсон байна.
"Мэдэгдэл"-д дурдахдаа, бүх шатанд үерээс хамгаалах, ган гачигтай тэмцэх штаб нэгдсэн зохицуулалт, удирдлага, шуурхай зохион байгуулалтыг улам бэхжүүлэх ёстой. Харин холбогдох байгууллага, нэгжүүд үүрэг хариуцлагаа чанд биелүүлж, үр ашигтай хамтран ажиллах шаардлагатай гэсэн байна. Мөн анхан шатны намын байгууллагууд болон намын гишүүн, албан хаагчид тулгуур хүч, манлайлагчийн үүргээ бүрэн хэрэгжүүлж, үерээс хамгаалах, ган гачигтай тэмцэх, авран туслах ажиллагааны тэргүүн эгнээнд үүрэг хариуцлагаа зоригтой үүрэн ажиллаж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал болон нийгмийн тогтвортой байдлыг баталгаатай хамгаалахыг онцлон дурдсан байна.
