solongonews
Монголын тал Шин Хаймин Элчин сайдад 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медалийг гардуулав
2016-01-14 17:09
Монголын тал Шин Хаймин Элчин сайдад 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медалийг гардуулан өгөв.

1 дүгээр сарын 8-нд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав Энх тайван найрамдлын Ордонд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин Зөвлөх Ян Чиндун, Цэргийн атташе Ахлах хурандаа Бао Юйхай нарт Монголын Засгийн газраас хийсэн 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медаль шагнаж гардуулав. Шагнал гардуулах ёслолын өмнө хоёр тал нөхөрсөг уулзалт хийлээ.

Д.Загджав хэлэхдээ: - Монгол, Хятад хоёр орны ард түмэн хоёрдугаар дайны үед мөр зэрэгцэн тулалдаж, хамтдаа Японы түрэмгийлэгчдийн эсрэг агуу ялалтыг байгуулсан билээ. Өнгөрсөн онд Хятад Улс 9 дүгээр сарын 3-ны дурсгалын цэргийн жагсаалыг амжилттай зохион байгуулж, олон улсын нийгэмд олон улсын шударга ёсыг хөгжүүлэн нэмэгдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ши Жиньпин даргын урилгаар холбогдох арга хэмжээнүүдэд оролцож, Монгол Улсын цэргийн баг мөн жагсаалын баярт оролцон, бид гүнээ бахархсан бөгөөд, Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг харуулсан юм. Монголын тал Хятадын талтай нэгэн замаар хоёр талын харилцааны гүнзгий хөгжлийг хамтдаа урагшлуулахад бэлэн байгаа юм.

Шин Хаймин Элчиг сайд хэлэхдээ: Ши Жиньпин даргын Монгол дахь айлчлалын завшаанаар Хятад, Монгол иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулж, хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайхан үеийг угтаж байна. 9 дүгээр сарын 3-ны дурсгалын арга хэмжээ бол түүх болон ирээдүйг залгамжлах, Хятад улс болон дэлхийтэй харилцан холбогдох, энх тайван найрамдлыг дамжуулах нэгэн жагсаалын баярын ёслол бөгөөд, Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр дүн болон олон улсын нийтлэг шударга ёсыг тусгасан. 70 жилийн өмнө Хятад, Монгол хоёр орны ард түмэн хамтдаа Японы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж, 70 жилийн дараа бид дахин хамтдаа дурсгалын арга хэмжээг зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч 9 дүгээр сарын 3-ны дурсгалын арга хэмжээнд оролцон, Монгол цэргийн хайрцган жагсаал баярын жагсаалд оролцсон нь сайтар санаж явах тэр бахадмаар дайны тэмцлийн түүх мөн Хятад, Монголын нөхөрлөлийн чухал тэмдэглэл юм.

Шин Хай Мин Элчин сайд хэлэхдээ, эдгээр медалиуд бол зөвхөн бидний хувь хүний нэр төрөөс илүүтэйгээр шинэ эрин үеийн Хятад Монголын найрамдын бэлэг тэмдэг бөгөөд, бид энэхүү нэр төрөө нандигнаж хойшдын ажлын чухал хөдөлгүүрээ болгох болно. Дараагийн алхамд хоёр тал Ши Жинь Пин дарга Монголд хийсэн айлчлал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад хийсэн айлчлалын холбоотой үр дүнг хамтран идэвхитэй биелүүлэхэд хичээж, улс төрийн харилцан итгэлцлийг зогсолтгүй бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх, Хятад Монголын харилцааны өндөр түвшинг хоёр улсын ард түмний сэтгэлд гүн үлдээх, хоёр улсын ард түмэн, ялангуяа Монголын ард түмэн Хятад Монголын найрамдлаас бодит ашиг хүртэх талаар хамтран ажиллах хэрэгтэй юм.

Медаль гардуулах ёслол сүрлэг бөгөөд хүндэтгэлтэй болж, Д.Загджав медалийг тус бүрт нь зүүн өгч Шин Хай Мин Элчин сайдад зүүн өгөхөд танхимд халуун алга ташилт нижигнэв. Хоёр тал найрсаг уур амьсгал дор Хятад Монголын нөхөрлөлийн харилцан яриа өрнүүлж хамтын ажиллагааны ирээдүйг ярилцаж, Хятад Монголын харилцааны ирээдүйн сайн сайхны төлөө хундага тулган ерөөв. Хятад Монголын өнөөгийн байдал баярлууштай байгаа бөгөөд Хятад Монголын цаг үеийн найрамдал нь Хятад Монгол хоёр улс болон хоёр улсын нийтлэг эрх ашигтай нийцэж байгаа хэмээн бүгд санал нэгтэй байсан юм.

Монголын үндэсний телевиз, үндэсний шуудан болон ТВ5 зэрэг хэвлэл мэдэээллийн газар уг ёслолын явцыг бүрэн эхээр нь дамжуулан нэвтрүүлсэн бөгөөд сэтгүүлчид идэвхитэйгээр Шин Хай Мин Элчин сайдаас ярилцлага авсан юм.

Манай Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Гү И Мин, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, Хөрш орнуудын хамтын ажиллагааны газрын захирал Э.Ундраа нар шагнал гардуулах ёслолд оролцлоо.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Хятадын элчин сайдын Яам
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл