solongonews
Шин Хаймин Элчин сайд МУИС-ын багш оюутнуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэл
2016-02-28 10:52
Шин Хаймин Элчин сайд МУИС-ын багш оюутнуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэл

1. Асуулт: Хятад Улсын "Нэг бүс нэг зам" санаачлага Монгол Улсад ямар боломжуудыг авчрах вэ?

Хариулт: 2013 онд Ши Жиньпин дарга Хятадын талыг төлөөлөн "Торгоны замын эдийн засгийн бүс", 21-р зууны Шанхай хотын "Торгоны зам" зэрэг санаачлагыг дэвшүүлсэн. Энэ бол Хятад Улс олон улсын чиг хандлага, хөгжлийн өөрчлөлтийг бодож, бүс нутгийн болон дэлхийн энх тайвныг тогтвортой дэмжих, цэцэглэн хөгжихийн тулд дэвшүүлсэн стратегийн чухал санаачлага юм. Бид зам дагуух орнуудын хамтын хөгжил, цэцэглэлтийг биелүүлж, засгийн газар хоорондын харилцаа, дэд бүтцийн холболт, худалдааны саадгүй нэвтрэлцэл, санхүүжилт болон ард түмний харилцаа холбоог биелүүлэх хэрэгтэй. Хятадын тал уг санаачлагын хэрэгжилтийг идэвхитэй дэмжиж, зам дагуух улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлж торгоны замын сан байгуулахыг дэмжиж байгаа юм. Үүнээс гадна, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан нь холбогдох улс орнуудын хөгжилд чухал боломжуудыг авчирч байгаа юм. Статистикийн мэдээллээр, зөвхөн 2015 онд гэхэд, Хятадын "Нэг бүс нэг зам" ын зам дагуу орнуудын нийт импорт, экспорт нь 995 тэрбум ам долларт хүрч, өмнөх жилээс 25 хувийн өсөлттэй байсан юм. Мөн Хятад Улс зам дагуух улсуудад 15 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн нь, өмнөх оноос 18 хувиар өссөн юм.

Монгол Улс бол Хятад Улсын ойрын чухал хөрш, мөн "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн чухал улс юм. Одоогоор хоёр тал Шин Жиньпин дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хүрсэн нийтлэг үзлийн дагуу "Торгоны замын эдийн засгийн бүс" болон "Талын зам" санаачлагын стратегийн хөгжлийн уялдаа холбоог идэвхитэй хөгжүүлж байна. Бид Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн (Эрээн-Замын-Үүд) бүтээн байгуулалтын хэлэлцээрийг хурдацтай хөгжүүлж, Хятад-Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг идэвхитэй судлаж, холбогдох томоохон төслүүдийг хөгжүүлэхээр дэмжин ажиллаж байна. "Торгоны замын эдийн засгийн бүс" санаачлага нь Монгол Улсын хувьд хөгжлийн эргэлзээгүй чухал боломж гэх нь зүйтэй юм. Үүнд, Нэгдүгээрт Монгол Улс Хятад Улсын хөрш зэргэлдээ орны давуу талыг бүрэн харуулахад ашигтай юм. Хятад Улс бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг төдийгүй, зах зээл, хөрөнгө, технологийн саадгүй гарц зэрэг нь бүгд Монгол Улсад нээлттэй бөгөөд, Монгол Улс хөгжих чухал найдвар юм. Хоёрдугаарт Монгол Улс өөрийн давуу талаа бүрэн гаргахад ашигтай. Монгол Улс нутаг дэвсгэр өргөн уудам, эд баялаг арвин, хөдөө, мал аж ахуй болон уул уурхайн бүтээгдэхүүний арвин их нөөцтэй, дэд бүтэц бүтээн байгуулалтын эрэлт хэрэгцээ ихтэй, Хятад Улсын эдийн засгийн харилцааны талаар маш их харилцан нөхөх боломжтой билээ. Миний бодлоор хоёр тал хөгжлийн стратегийн уялдаа холбоог сайтар холбож, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, байгаа байхгүйгээ харилцан солилцож, харилцан дэмжвэл бид гарцаагүй нийтлэг хөгжилд хүрч чадах юм. Хятад Монголын анхны хил дамнасан эдийн зэсгийн хамтын ажиллагааны бүс нь Эрээн-Замын-Үүдэд байгуулагдана. Энэхүү бүс байгуулагдсанаар эдийн засгийн хүчин зүйлүүд саадгүй холбогдож, хөгжлийн өвөрмөц давуу талуудыг бий болгох юм. Энэ үед, Замын-Үүд нь Хятад Улсын эдийн засгийн онцгой бүс Сөн Зөний адил Монголын онцгой бүс болох бүрэн боломжтой төдийгүй Монголын хөгжилд асар их тус дэмийг авчрах юм. Мэдээж, энэ бүхэн биелэгдэх эсэх нь стратегийн хөгжлийн уялдаа хобоог хэрхэн холбохоос хамаарна. Монголын тал нээлттэй, зохицолдлоготой, идэвхтэй байдлаар хөгжлийн стратегийн уялдааг холбож, энэхүү боломжоос атган өөрийн цэцэглэн хөгжилтийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

2. Асуулт: Та Хятад Монголын хүмүүнлэг, залуучуудын солилцооны талаар ямар бодол саналтай байна вэ?

Хариулт: Одоогоор Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа түүхийн хамгийн сайхан үедээ оршиж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлт дор ялангуяа, хоёр улсын төрийн тэргүүний ивээл, дэмжлэг дор, хоёр улсын харилцааны улс төрийн харилцан итгэлцэл, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа, солилцоо гэсэн гурвалсан тэрэг зуузай холбон урагшилж, баярлууштай амжилтад хүрч байна. "Улс орны харилцаа ард түмний дотно харилцаанд оршдог", 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалаар, хоёр улсын төрийн тэргүүн санал нэгтэйгээр хоёр улсын хүмүүнлэгийн салбарын харилцааг бэхжүүлэхээр шийдсэн. Ши Жиньпин дарга цаашид Монгол Улсын хүмүүнлэгийн салбарт хэрэгжүүлэх багц төлөвлөгөөг зарлаж, Хятад Монголын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд илүү олон, шинэ тавцан, боломжыг нээж өгсөн юм. Хоёр тал эдүгээ хүмүүнлэгийн солилцооны хамтарсан хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү механизм бий болсноор хоёр улсын холбогдох салбарын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэж байна.

Мао Зи Дун удирдагч залуусд хандан : " Ертөнц бол та нарых, бас биднийх, гэвч эцсийн эцэст та нарых л юм. Та нарын идэр залуу нас бадарч, цэцэглэн хөгжих үедээ байна , яг л өглөөний 8, 9-н цагийн нар шиг. Залуу насны эрч хүч, энергийг та нарт уламжлуулан үлдээхийг хүсч байна." хэмээн тэмдэглэсэн. Залуучууд бол улс орны хөгжил, мөн хоёр улсын харилцааны ирээдүй юм. Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын тал Монголын талд олгох засгийн газрын тэтгэлэгийг 1000-аар нэмэгдүүлэхийг мэдэгдсэн. Миний мэдсэнээр, Монгол Улсаас БНХАУ-д суралцаж байгаа хүний нийт тоо 10000 гаруй, түүнээс Хятад улсын Засгийн газрын тэтгэлэг авсан оюутан 7000 орчим байна. Энэ тоо цаашид ч өсөх болно. Бид Монголын талтай идэвхитэй зохицоход бэлэн байгаа бөгөөд, Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжилд илүү олон чадварлаг боловсон хүчин бэлтгэх болно. Илүү олон сурагчид Хятад Улсад очин, Хятад найз нөхөдтэй болж, өөрийн нүдээр Хятад Улсыг таньж мэдэхийг урьж байна. Үүний зэрэгцээ, та бүхнийг хичээнгүйлэн сурч, өөрсдийн сурч эзэмшсэн мэргэжлээрээ Монгол Улсын бүтээн байгуулалт, Хятад Монголын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулаасай хэмээн хүсч байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам та бүхний өмнө үргэлж нээлттэй байж, та бүхний Хятад Монголын нөхөрлөлийн үйлсэд гар бие оролцох гүүр, түшиг тулгуур болох болно.

3. Асуулт: Хятад Улс Монголын "Монгол Улс нь байнга төвийг сахисан орон" үзэл баримтлалд ямар бодолтой байна вэ?

Хариулт. Хятад Монгол хоёр улс нь иж бүрэн стратегийн түншлэлтэй орон. Урт удаан хугацааны туршид, хоёр талын гол ашиг сонирхлыг хамарсан асуудал дээр харилцан хүндэтгэдэг, харилцан дэмждэг харилцан санаа эс зовох, итгэлтэй, найдвартай түнш, хөрш, найзууд байсаар ирсэн. Энэ нь мөн Хятад Монголын харилцааны улс төрийн чухал суурь юм. Хятад Улсын удирдагч удаа дараа онцлон хэлэхдээ, Хятад Улс үргэлж, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн зам, бодлогыг хүндэтгэдэг. Монгол Улс урт удаан хугацаанд Хятад улстай харилцах харилцаагаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон, Хятад улсын зарчмыг баримтлахаа удаа дараа нотлон, Хятад улсын Тайвань, Түвд, Шиньжянтай холбоотой асуудлаарх байр суурийг дэмжиж байна. Бид үүнд талархаж байгаа билээ. Сүүлийн үед Монгол Улс "Монгол Улс нь байнга төвийг сахисан орон" үзэл баримтлалыг дэвшүүлний дараа дотоодод болон дэлхийн олон улс оронтой харилцан ярилцаж байна. Хятад Монгол хоёр улсын хоорондын дипломат түвшинд мөн энэ асуудлаар харилцан холбогдож байгаа.

4. Асуулт: Таны бодлоор Хятад Монгол хоёр улсын хүн ардын харилцан зорчих, Ялангуяа, хоёр талын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хэрвээ Хятад Улсын иргэдийн Монголд ирэх тоог нэмэгдүүлвэл хууль бусаар хөдөлмөр эрхлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хариулт. "Холын хамаатнаас ойрын хөрш дээр" гэсэн үг байдаг. Хөршүүдийн хооронд зочлох тусам улам бүр ойр дотно болдог. Саяны лекцэнд би дурдсанчлан, 2015 онд Хятад, Монголын хооронд харилцан зорчсон хүний тоо давхардсан тоогоор 1,3 саяд хүрч, түүний дотор 1,0 сая нь Монгол улсын иргэд байна. Харин жилд Хятадаас ердөө 300 мянган иргэн Монгол Улсад ирдэг. Энэ тоо бол хөрш орнуудын хувьд, ялангуяа Хятад Монгол шиг хэдийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан хөрш орнуудын хувьд дэндүү чамлалттай байна. АНУ, Япон, Солонгос, Европ, Зүүн өмнөд Ази зэрэг олон улс орон Хятад улсын иргэдэд визийн илүү олон хөнгөлөлт үзүүлэх бодлого аль эртнээс явуулж байгаа. Үүний гол шалтгаан нь Хятад жуулчид ирж аялан, худалдан авалт хийж улмаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх юм. Бээжингээс Улаанбаатар хотруу нисхэд ердөө 2 цаг байдаг. Гэвч Монголд ирэх бүрт виз авах шаардлагатай байдаг. Энэ нь тодорхой хэмжээнд Хятадын жуулчид Монголд ирэх идэвхийг бууруулдаг.

Монгол Улсын аялал жуулчлалын нөөц баялаг арвин их. Би Хөвсгөл нуурт очиж байсан бөгөөд, тэндхийн үзэсгэлэнт байгаль надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгалийг өөрийн биеэр харсан хэн бүхэн байгалийн сайхныг мэдэрч чадна гэдэгт би итгэж байна. Ийм сайхан байгалийн нөөцийг сайн ашиглаж, хөгжүүлж Монгол Улсын нэрийн хуудас болгон, Монгол улсын хөгжилд туслах хүч болгох хэрэгтэй. Хятад Улсаас жил бүр 100 сая гаруй хүн гадаадад жуулчилж байна. Энэ бол эх сурвалж, зах зээл мөн боломж юм. Хятад, Монголын хоёр тал Хятадын иргэд Монголд ирэх визийг хөнгөвчлөх асуудлыг бодитой шийдвэрлэхээс гадна, аялал жуулчлалын маршрут гаргаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, сурталчилгаа гаргахын зэрэгцээ нөхцөл бололцоог сайжруулж болох юм. Жишээлбэл, хоёр талын аялал жуулчлалын яам харилцан ярилцаж Хятадын Цинхай нуур- Монголын Хөвсгөл нуур- Оросын Байгаль нуурын аялалын маршрут гаргаж, энэ "Их нууруудын аялал" брэнд гарцаагүй үр нөлөөтэй байж чадна. Хятад Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ирээдүй болон боломжууд хязгааргүй гэдэгт би итгэж байна.

Хууль бус хөдөлмөр эрхлэлтийн тухайд, миний бодлоор хоёр тал хууль сахиулах хамтын ажиллагааг бэхжүүлэн, хянан шалгалтыг бэхжүүлэх замаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж бодож байна. Сүүдрээсээ цочиж сүүлнээсээ үргэх, хаххаас айгаад хоолноос гарах гэдэгчлэн эдгээр нь хөгжилд муу нөлөөтэй юм.

5. Асуулт: Монгол банк Хятад Улсад салбар банкаа нээх боломжтой юу? Хятадын банк Монгол Улсад салбар банк нээснээр Монголд ямар ашигтай вэ?

Хариулт: Хятад Улс яг одоо шинэчлэлийг гүнзгийрүүлж байна. Банк санхүүгийн салбар бол бидний хөгжүүлж байгаа чухал салбар. 2014 онд Хятад Улс хэдийн гадаадын банк, санхүүгийн байгууллага орж ирэх босгыг бууруулсан. Бодлогын хувьд, бидэнд Монгол банк Хятадад салбар банк байгуулах тал дээр хүндрэл байхгүй. Бид Монгол Улсын холбогдох банк Хятад Улсад үйл ажиллагаа эрхлэн, хамтын ажиллагааг бэхжүүлэн харилцан ашигтай хамт ашиг олоход таатай байна.

Монгол Улс яг одоо хурдацтай хөгжлийн үе шатанд байна. Хөгжил бол дээд, нэн тэргүүний асуудал юм. Энэ үг зөвхөн Хятад улсад ч биш бүх улс орнуудад тохиромжтой. Яавал хөгжих вэ? Энгийнээр хэлвэл, бодит төслүүдээр дамжуулан ултай суурьтай бүтээн байгуулалтыг биелүүлэх юм. Өнөө үе бол даяаршлын эрин, аль ч улс орон амиа хоохойлон хөгжих боломжгүй. Хятад Улс хэдийн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон. Гэвч бид гадаад хөрөнгө оруулалтыг урьсан хэвээр байгаа бөгөөд, гадаад хөрөнгө оруулалт ч хэрэгцээтэй байгаа. Монгол ч мөн адил юм. Монгол Улс авто зам, төмөр зам, эрчим хүч дамжуулах шугам барих хэрэгтэйгээс гадна, ашигт малтмалын нөөцөө нээх, гүн боловсруулалтыг хөгжүүлэх, хөд, мал аж ахуйг хөгжүүлэх бүхэнд найдвартай, тогтвортой санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Хятад, Монголын банкууд хэдийн 15 тэрбум юаний мөнгөн тэмдэгтийн свопын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь Хятадын талын Монголд үзүүлж буй санхүүгийн дэмжлэг юм. Хятадын банк шиг дэлхийн шилдэг 500 компани Монголд салбар банк нээнэ гэдэг бол Монгол Улсын олон улсын байр суурийг хүлээн зөвшөөрснийг мөн Монголын зах зээлийг чухалчилж буйг илэрхийлж байгаа юм. Хятадын банкны авчирч буй санхүүгийн дэмжлэг нь Монголын бүтээн байгуулалтад чухал боломжыг авчирч байгаа юм. Хялбараар хэлвэл, Хятадын мөнгө Монголд ирэхэд Монголын төслүүдийн бүтээн байгуулалтад зарцуулагдах нь гарцаагүй бөгөөд, Монголын ард түмэнд зарцуулагдаж байгаа юм. Та бүхний гэртээ харьж эцэг эхээ эргэх замд суудаг метро, гэрийн тань гадаах цэцэрлэгт хүрээлэнд зарцуулагдах юм. Энэ бол Монгол Улсын хувьд боломж мөн бодит ашиг болж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлт дор Хятад Монголын банк, санхүүгийн хамтын ажиллагааны ирээдүй хязгааргүй өргөн уудам байна гэдэгт би итгэж байна. Та бүхнийг Хятадын банк Монгол Улсад салбар банк нээхийг идэвхитэй дэмжээсэй хэмээн хүсч байна.

6. Асуулт. Монгол Улс энэ жилийн 7-р сард Улаанбаатар хотод АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах гэж байна. Хятадын тал энэ удаагийн уулзалтад ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

Хариулт: Хятадын тал Монголын талын зохион байгуулах хүсэлт гаргасан үеэс эхлэн ихээхэн дэмжлэгийг үзүүлж, тус уулзалтыг зохион байгуулах явцад энэхүү дэмжлэгээ бодитоор хэрэгжүүлэх болно. Хятадын тал дэд бүтцийн бүтээн байгуулалт, уулзалтанд хэрэглэгдэх эд бараа, тоног төхөөрөмж, ажилчдын сургалт гэх мэт олон талаар Монголын талын бэлтгэл ажлыг дэмжиж, зөвхөн уулзалтанд хэрэглэгдэх эд бараа, тоног төхөөрөмжийн тал дээр Хятадын тал Монголын талд 1.4сая ам долларын хурлын тавилга, аюулгүй байдлын болон дамжуулах тоног төхөөрөмжөөр хангасан юм. Хятадын талын эдгээр төхөөрөмжүүд нь НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болон бусад томоохон хурлуудын хяналт шалгалтыг давсан, чанараар дэлхийн хамгийн шилдэг нь юм. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулахад найдвартай, чанартай үйлчилгээгээр хангана гэдэгт итгэж байна. АСЕМ-ын чуулга олон гишүүнтэй, урьдчилгаа тооцоогоор 53 гишүүн орны удирдагчдыг хамарсан, засгийн газрын тэргүүн эсвэл олон улсын байгууллагын дарга нар Монголд хүрэлцэн ирэх, арын бэлтгэл ажил асар ихтэй, нөлөөлөх тодорхой бус хүчин зүйлс ихтэй ажил билээ. Хятадын тал Монголын талтай нягт холбоотой байж Монголын талын уулзалтыг зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэн дэмжиж, үүсч болох асуудлуудыг мөр зэрэгцэн шийдвэрлэж, АСЕМ-ын чуулга байгуулагдсны 20 жилийн ойтой давхцаж буй уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хичээх болно.

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : http://mn.china-embassy.org/mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл