solongonews
“Нэг бүс нэг зам”-ыг “Талын зам”-тай холбоно
2016-02-23 16:23
“Нэг бүс нэг зам” санаачилга бол Хятадын гадаад нээлтийн чухал суурин юм.

Үүнийг түлхүү хөгжүүлэх нь хил дагуух улс орны хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Монгол Улс нь үүний нэг гишүүн улс бөгөөд Хятадын ирээдүйд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх улс орны нэг юм. Монгол Улс 2013 онд Хятад, Монгол, Оросыг холбосон “Талын зам” санаачилгыг анх гаргасан. Түүнчлэн “Нэг бүс нэг зам” санаачилгатай нийцэж, Хятад, Монголын хөгжилд өргөн орон зай, боломж нээсэн байна.

Дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ:

- Хятад, Монголын харилцааны өнөөгийн байдал түүхийн хамгийн сайн цаг үедээ байна гэжээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн хугацаанд сайн үр дүнтэй хөгжсөөр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятадад айлчилж, талууд эдийн засаг, мэргэжил, хүнсний аюулгүй байдал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, агаар аялал, нөөц баялаг, банк санхүү зэрэг салбаруудад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Хятад, Монголын чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг түлхүү дэмжсэн байна.

Гурван тал хамтран ажиллана

Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийг 2014 оны 11 дүгээр сарын 8-нд дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах хугацаандаа санаачилсан байна. Тухайн үед Хятад улсын талаас “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн санаачилга болон Монгол Улсын “Талын зам” санаачилгатай холбохыг санаачилсан. Хятад, Монголын дэд бүтцээр холбогдох, уул уурхай, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг түлхүү дэмжиж, Хятад, Монголын хил дамнасан хамтын ажиллагааны бүсийг байгуулах ажлыг түргэсгэнэ гэжээ.

Хятадын Худалдааны яамны судалгааны газрын Ази, Африкийн судалгааны төвийн судлаач Шюй Чанвэнь:

- Монгол Улс газар зүйн хувьд Хятад, Оросын дунд байрладаг. Энэ нь газар орны стратегийн хөгжилд чухал ач холбогдолтой. Эдийн засгийн хөгжлийн байдлаас үзвэл Монгол Улс байгалийн нөөц баялаг элбэгтэй. Үүнд нүүрсний нөөц баялаг хамгийн элбэг байна. Иймд Хятад улс Монгол Улсын нүүрс экспортлох чухал зах зээл болсон.

2014 онд Монгол Улс Хятад улсад 300 сая гаруй тонн нүүрс экспортолсон байна. Монголын төрийн албатны мэдээлснээр ирэх 20 жилд Монгол Улс Хятадад нэг тэрбум тонн нүүрс экспортлох болно гэжээ.

Монгол Улсын УИХ-ын гишүүн М.Батчимэг Хятадын сэтгүүлчдийн багт хандаж:

- Хятад улстай харилцаа холбоогоо хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын тэргүүн чухал үүрэг бөгөөд “Талуудын харилцааг хөгжүүлэх” нь бидний хувьд чухал их хөгжлийн боломж болох юм гэжээ.

АНУ-ын Монгол судлаач Алисия • Кампинас:

- Хятад, Монгол хоёр улс түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлсэн нь зөв оновчтой сонголт бөгөөд нүүрс нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал хэсэг болно гэжээ. Өнөөдөр Хятад, Монголын чөлөөт худалдааг хөгжүүлэх цаг тохиол бүрдээд байна.

Шюй Чанвэнь:

- Хятад, Монголын арилжаа худалдаа, мөн харилцаа сайжирч байна. Монгол Улс бол Хятадын “Нэг бүс нэг зам” дагуух улс. Хятад, Монголын хооронд дэд бүтцээр холбогдох ажлыг хэрэгжүүлэх нь хөрш орнуудын эдийн засгийн хөгжилд ашигтай. Үүний дагуу Хятад, Монгол, Орос гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах төлөвлөлт гаргасан бөгөөд Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг Оросын Ази, Европыг холбосон төмөр зам, Монгол Улсын “Талын зам” санаачилгатай холбож, гурван талын хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж хэлсэн юм.

Нанькай Их Сургуулийн Япон судлаач Лю Юнь:

- Монгол Улсын хувьд өөрийн давуу талаа ашиглан хөгжиж, хөрш орнуудын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн дүр төрхөөр оролцох нь чухал юм. Монгол Улс газар зүйн орчин, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөгжлийн хувьд үл хүрэлцэх ба эдийн засгийн хөгжлийн хувьд мал аж ахуй нь мэдэгдэхүйц хөгжиж байгаа. Мөн элбэг баялаг уурхайн нөөц баялагтай. Гэвч бусад салбарын хөгжлийн хувьд төдийлэн хүрэлцэхгүй байгаа байдалд зориулан нээлттэй байлгах бөгөөд гадаад харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй байна гэжээ.

Найруулагч: Т.Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл