Ши Жиньпин дарга илтгэлдээ, Бүтцийн тохируулалт болон өөрчлөлт шинэчлэлийн эрин үед Азийн орнууд идэвхтэй ажиллаж, Азийн эх баялаг, байгуулалт, нөөц, аж үйлдвэр зэргийн үндсэн дээр Азийн үнэ өртөг, шинийг санаачлан бүтээх, хөрөнгө оруулалт, зах зээл зэргийг хөгжүүлж, хүчээ хамтатган эдийн засгийн нэмэгдлийн шинэ цэг, өрсөлдөх давуу хүч бий болгох хэрэгтэй гэжээ.
“Ши Жиньпин даргын тайлан нь Азийн давуу тал болон хичээх чиг хандлагыг дүгнэн гаргажээ”. Азийн орон нь хөгжлийн маш олон чухал нөхцөлүүдийг бүрдүүлсэн ч нэгдсэн зах зээлийг хархан бий болгож чадаагүй. Зөвхөн Дэд бүтцийн түншлэлийг өргөтгөн, бүс нутгийн нэгдмэл байдлыг бий болгох нь Азийн эдийн засгийн хөгжлийг дэмжих цорын ганц арга зам болно.
Эдийн засгийн даяаршил, бүс нутгийн эдийн засгийн нэгдмэл байдал нь 21-р зууны цаг үеийн урсгал болов. Дэд бүтцийн түншлэлийн харилцаа бол Азийн олон нийтийн хамтын хувь тавилан юм.
Ши Жиньпин даргын хэлсэн шигээр Азийн улс орнууд яг л нэг гэрэл шиг байж, зөвхөн бүхнийг холбон залгахад Азийн шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж чадахтай адилаар Азийн орнууд “нэг бүс нэг зам”-ын байгуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Азийн орнуудын дэд бүтцийн түншлэлийн төвшинг тасралтгүй дээшлүүлэхээр Азийн өнө мөнхийн цэцэглэлт хөгжлийг биелүүлж чадна.
