solongonews
Хятад нэрийг монгол хэлээр хэрхэн зөв бичих тухай хэлэлцэв
2015-05-27 09:53
Өнгөрсөн даваа гарагт хятад үгийг монгол хэлээр хэрхэн галиглах тухай асуудлыг тохиролцох судлаачдын хурал Монгол Улсын Их сургуульд болов.

 МУ-ын хятад хэл судлаач, эрдэмтэн багш нар болон БНДАУ-ын хэсэг судлаачид хятад хүний нэр, хятад газрын нэрийг монгол хэлээр галиглах асуудлыг хэлэлцэж, хятад хэлний QI, JI, XI авиаг монгол хэлээр ЧИ, ЖИ, ШИ гэж галиглахаар санал нэгдэв. Энэхүү саналыг МУ-ын холбогдох байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд МУ-ын сонин хэвлэлд БНДАУ-ын даргын нэрийг Си Зиньпин гэж биш харин Ши Жиньпин гэж хятад дуудлагаар бичих юм.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл