solongonews
Хөдөө тосгоны хөгжлийн шинэ төрх
2026-01-28 11:28
Хөдөө тосгоны хөгжлийн шинэ төрх

2024 оны 12-р сард Бээжинд Төвийн хөдөө тосгоны ажлын хуралдаан болж өнгөрөв. Дарга Ши Жиньпин "хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид"-ийн ажлын талаар чухал зааварчилгаа өгч, хөдөө тосгоны соёлыг цэцэглүүлэн хөгжүүлж, нийгмийн ёс заншлыг өөрчлөхийг дэмжих шаардлагатайг онцолсон байна.

"тосгоны брэнд" моодонд орж байна

2025 оны 11-р сард Гүйжөү мужийн Сань Дү шүй үндэсний өөртөө засах шяньд “2025 оны Гүйжөү мужийн тосгонуудын дуаньпө нэрэмжит морины уралдаан” болов. Өвөр Монгол, Юньнань, Хэнань болон бусад газраас тэмцээнд өрсөлдөхөөр ирсэн морьд сум шиг давхин гарч, “Галзуу хурд” жүжгийн хөдөөгийн хувилбарыг тайзнаа тоглох шиг боллоо.Уламжлалт "Луут Завины Баярын морины уралдаан"-аас гаралтай арга хэмжээ нь "Тосгоны морин уралдаан" хэмээх хөдөө орон нутгийн спортын арга хэмжээ болж хөгжсөн байна. Уралдааны арга хэмжээний үеэр мянга гаруй тосгоны иргэд сайн дураасаа үйлчилж, үзэгчээс оролцогч болж хувирдаг.

Нутгийн хүмүүсийг нэгтгэж нягтруулан, соёлыг уламжилсан "Тосгоны морины уралдаан" нь тус шянийн ард иргэдийн дунд өвөрмөц байдал, бахархлыг төрүүлж байдаг гэж Сань дү шүй үндэстний өөртөө засах шянийн байнгын орлогч дарга Хэ Шань хэлэв.

"Тосгоны морин уралдаан"-аас гадна сүүлийн жилүүдэд "тосгоны гүйлт", "тосгоны гал", "тосгоны кафе", "тосгоны дуурь" зэрэг арга хэмжээ зохиогдож, улс орон даяар "тосгоны брэнд" арга хэмжээнүүд цэцэглэн хөгжиж эхэлсэн байна. Статистик мэдээллээс харахад, "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд бараг 8000 "тосгоны брэнд" арга хэмжээ 100 мянга гаруй онлайн хандалт авсан бөгөөд цаашид жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Хөдөө орон нутгийн засаглал шинэ шийдэлтэй болов. ӨМӨЗО-ны Ордос хотын Отгийн өмнөд хошуунд болсон "Тал нутгийн волейбол" арга хэмжээ нь ажилчин тариачдыг хөзрийн ширээнээс салгаж,спортын үйл ажиллагаанд татан оролцуулсан байна. "Тосгоны сагсан бөмбөгийн лигийн тэмцээн" алдаршсанаас Гүйжөү мужийн Тайжан шянийн Тайпань тосгон дэд бүтцээ сайжруулж, шяний хотоос алслагдсан тосгонууд өдгөө хурдны замаар 10 минутад  тосгоноосоо гарч, 20 минутад хурдны галт тэргэнд суух болов.

Хүн олон болбол эдийн засгийг сэргэдэг. Сичуань мужийн Яньань хотод болсон "Тосгоны гүйлт" арга хэмжээний үеэр ойр хавийн зочид буудлуудын ачаалал 80 хувьд хүрэв. Хунань мужийн Баожин хотод болсон тосгоны амтат хоол хүнс, урлагийн үзэсгэлэнгийн арга хэмжээ нь аялал жуулчлалын орлогыг 4.08 тэрбум юаниар нэмэгдүүлсэн байна. Статистикийн мэдээгээр, 2024 онд 100 мянга гаруй онлайн үзэлттэй 2200 гаруй тосгоны арга хэмжээ зохион байгуулснаар, 13.09 тэрбум юанийн эдийн засгийн ашиг хүртсэн бөгөөд 2025 онд ашиг орлого нь 14.28 тэрбум юаниас давах төлөвтэй байна.

Орон нутгийн ажилчин тариачид өөрөө бүтээж, өөрөө гүйцэтгэж, өөрөө үр шимийг нь хүртсэн “Тосгоны брэнд”' санаачилга нь тариачдыг үзэгч байснаас нь гол оролцогч болгож, тэдний анхны сэтгэгдэл, орон нутгийн онцлог, соёлын итгэлийг ихээхэн хөгжөөж, тэдний сэтгэлгээнд үндсэн өөрчлөлтөд гарсан байна" гэж Хөдөө аж ахуйн яамны Хөдөөгийн нийгмийн асуудлыг дэмжих газрын захирал Тан Кэ хэлэв.

Хуучин ёс заншил өөрчлөгдсөнөөр эдийн засгийн орлого нэмэгдэв

Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Лунлинь олон үндэстний өөртөө засах шяньд нас барсан ахмад настнуудыг дурсах зорилгоор үхрийн тахил өргөх уламжлалыг "үхэр өргөл" гэж нэрлэдэг бөгөөд энэхүү байдлаа олон мянган жилийн турш уламжилж иржээ. Гэсэн хэдий ч амьдрал улам сайжрахын хэрээр "үхэр өргөл" нь хоцрогдсон зан үйл болж хувирсан бөгөөд ганц оршуулгад заримдаа хорь гучин үхэр өргөж, хоёроос гурван зуун мянган юанийн зардал гардаг.

Олон мянган жилийн турш баримталж ирсэн хуучин ёс заншилыг хэрхэн өөрчлөх вэ.

Шинэ өөрчлөлтүүдэд Намын гишүүдийн үлгэр жишээ үзүүлсэн юм. Тосгоны Намын гишүүн Ян Шөүкан хүндрэл бэрхшээлийг даван туулж, аавынхаа оршуулга дээр "үхэр өргөл”-ийн зан үйлээс татгалзав. Түүнээс хойш оршуулга, хуримын ёслолыг хялбарчлах нь аажмаар тосгоны хэмжээнд ухамсартай дадал болжээ.

2025 он гарснаас хойш тус шяньд 787 хурим, оршуулгын тансаглалыг зогсоож, ард иргэдийн зардлыг 10.085 сая юаниар хэмнэв. "Ард түмний сэтгэл санааны болон эдийн засгийн давхар ачааллыг мэдэгдэхүйц бууруулсан" гэж ГЖҮӨЗО-ны Лунлинь олон үндэстний өөртөө засах шянийн Жүлан суурингийн Мөвө тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Тао Шэнмин хэлж байлаа.

Зөвхөн "хуучныг нураагаад" зогсохгүй "шинийг үүдэх" ёстой. Аньхуй мужийн Хуаншань хотын Хүйжөү дүүргийн Янцүнь суурингийн "Аньхуй маягийн зөвлөлийн танхим"-д ороход эртний болон орчин үеийн хэв маягийн хослолыг олж хардаг.Тус суурин нь тосгоны хуучин оффис, хуучин цайны үйлдвэрээ ёс заншил, уламжлалыг сурталчлах шинэ газар болгон хувиргасан бөгөөд Намын гишүүдийн сайн дурын ажилтнууд "шинэ үйлчлэгч" болж ажиллаж байгаа юм.

2025 оны Үндэсний баярын үеэр нутгаасаа хол ажилладаг тосгоны иргэн Шешянь төрсөн нутагтаа буцаж ирээд "Аньхуй маягийн зөвлөлийн танхим"-д дайллага хийв. "Зочид буудлын дайлалгын 1 ширээ хоол 2000 юань байдаг бол энд ширээ бүр 500 юань хүрэхгүй байдаг мөртөө "шинэ үйлчлэгч"-ийн  халуун дотно үйлчилгээтэй гэж Шешянь хэлэв.

Бид тосгоны иргэдэд өдөрт 100-150 юанийн боломжийн үнээр үйлчилгээ үзүүлдэг, "шинэ үйлчлэгч" нь 40 гаруй гэр бүлийн дайллага зохион байгуулж, тосгоны иргэдийн 100 мянга гаруй юанийн зардлыг хэмнэсэн гэж Янцүнь суурингийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Чэн Шифэн хэлэв.

Фүжянь мужийн Ү-Ишань хотын Жү Зигийн гэр бүлийн зан үйлийг бүтээлчээр өөрчилж хамтын хурим, Жү Зигийн хуримыг эхлүүлэв. Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орны Туншинь хот “сүй тавих бэлэг бага авах эсвэл авахгүй”-гээр 131 шинэ бэрийн ээж ба 186 зууч бэргэдэд эрүүл мэндийн даатгал олгон, хөдөө аж ахуйн хүлэмжийн хуваарилалтыг нэн тэргүүнд тавьж, 6.05 сая юанийн бизнес эрхлэлтийн зээл олгосон  байна. Олон газарт "шинэ дадал бий болгох" нь тосгоны иргэдийн сэтгэлгээг өөрчилж, тэдэнд бодит ашиг тусыг авчирсан юм.

"Ёс заншил, уламжлалыг орон нутгийн бодит байдалтай уялдуулан, ялангуяа хөдөөгийн засаглалтай уялдуулан өөрчлөхийг цаашид дэмжиж, хөдөө орон нутгийн засаглалын системд нэгтгэх ёстой, мөн ард түмний эрэл хүслийг бүрэн хүндэтгэж, ёс заншил, уламжлалыг өөрчлөх ажлыг улам гүнзгийрүүлэхийн тулд түүх, соёлын хүчин зүйлийг бүрэн хүндэтгэх ёстой." гэж Соёл, Ёс зүйн дэвшлийг удирдан чиглүүлэх төв комиссын орлогч захирал Хү Кайхун хэлэв.

Соёлын өвөө хамгаалж, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжиж байна

"Хөдөө орон нутгийн соёлын өв нь хөдөө тосгоны ёс заншил, энгийн гэр бүлийн уламжлал, ардын зан заншил, экологийн өвөрмөц өнгө үзэмжийг гүнзгий агуулдаг бөгөөд эдгээр нь Хятадын уламжлалт соёлоо өвлөх, хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөдөө орон нутгийн соёлч боловсон зан заншлыг төлөвшүүлэх олон талт үнэт зүйл юм" гэж Хөдөө аж ахуйн дэд сайд Жян Вэньшэн хэлэв.

 Соёлын өвийг хамгаалах ажлыг бэхжүүлэхийн зэрэгцээ янз бүрийн бүс нутаг соёлын өвийг сэргээх, ашиглахад илүү их анхаарал хандуулж, олон түмнийг нэгтгэж, чиглүүлдэг эрч хүчтэй хүчин болж буйг сэтгүүлчид сурвалжилгынхаа явцад ойлгож мэдэв.

Жэжян мужийн Чюйжөү хотын Чюйжян дүүргийн Юньши суурингийн Мэнжян тосгон орон нутгийн эртний соёлыг хадгалах, сурталчлах зорилгоор 30 гаруй тосгоны иргэдээр бүрэлдсэн баг байгуулав. Орон нутгийн ажилчид  мэргэжлийн археологичидийг дагаж археологийн дурсгалт газарт хүрч хайгуулын арга техникийг суралцав. Сайн дурын соёлын өвийг хамгаалагчид өдөр бүр эргүүл хийж, энэхүү соёлын үнэт эрдэнэсийг өдөр шөнөгүй хамгаалж байдаг. Бас сайн дурын суртал ухуулагчид археологийн мэдлэгийг идэвхтэй сурч, тосгоны соёлын шинжлэх ухааны элч төлөөлөгчид болов.

Тосгоны оршин суугчид бол соёлын өв залгамжлал, хөгжлийн гол хүч юм. Тус орон нутагт ажиллаж буй Жэжян мужийн соёлын комиссар Жан Сэнь: эртний соёлыг сурталчлах, өвлөн авах, археологийг хөдөөгийн аялал жуулчлал, судалгааны аялалтай гүнзгий нэгтгэхийг дэмжих, Мэнжян тосгоны өөрийн гэсэн соёлын брэндийг бий болгоход тосгоны иргэдэд найдаж буйгаа хэлэв.

Түүх, соёлын баялаг нөөц нь хөдөө орон нутгийн хөгжлийн хүчирхэг хөдөлгөгч хүч болж байна. Аньхуй мужийн Шэ Шянь нь биет бус соёлын өв болох "загасны дэнлүү"-г гол оюуны өмч болгон хөгжүүлж, орон нутгийн "тусгай бүтээгдэхүүн"-ийг өндөр нэмүү өртөгтэй "соёл, бүтээлч бүтээгдэхүүн" болгон сайжруулж, судалгааны аялал, гэр буудал, хоолны газар, соёлын бүтээлч хөгжил зэрэг салбарын хөгжлийг хурдасгаж байна. 2025 он гарснаас хойш Шэ шянийн Жанчи тосгон нийт 210 мянган жуулчин хүлээн авч, тосгонд 1.7 сая гаруй юанийн орлого оруулж, загасны дэнлүүтэй холбоотой соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүний орлого нийт орлогын 40 хувийг эзэлж, тосгоны иргэдийн 30 гаруй хувь нь шууд болон шууд бусаар ашиг хүртжээ.

"15-р таван жилийн төлөвлөгөө"-ний саналд хот, хөдөөгийн оюун санааны боловсон байдлыг нэгдэлтэйгээр урагшлуулахыг тусгасан байна. Ирээдүйд, тариачдын санаачилга, олон талт, нэгдмэл хөгжлийн тусламжтайгаар хөдөө тосгоны соёл, ёс зүйн дэвшлийн бүтээн байгуулалтыг сэргээж, хөдөө орон нутгийн цогц сэргээн босголтын хүчирхэг дотоод хөдөлгөгч хүчин болгоно.

 

Зохиогч: ВАН ЮЙЯН,ЯН ЖАНЬФЭЙ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл