Хятад улсын дарга Ши Жиньпин, Гүржийн Ерөнхийлөгч Михаил Кавелашвили нар 06 дугаар сарын 09-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ойг тэмдэглэв.
Ши Жиньпин дарга:
- Сүүлийн 34 жилийн турш Хятад, Гүрж хоёр орон харилцан хүндэтгэл, итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримтлан, хоёр талын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлсээр ирсэн бөгөөд олон салбар дахь хамын ажиллагаа нааштай үр дүнд хүрсэн юм. 2023 онд хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш улс төрийн итгэлцэл улам батжин ажил хэрэгч хамтын ажиллагаа улам шат ахиж, олон талт хамтын ажиллагаа илүү үр дүнд хүрсэн гэж хэлэв.
Дарга Ши Жиньпин мөн:
- Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Гүржийн харилцааг стратегийн өндөр түвшнээс, урт хугацааны хандлагаар авч үзсээр ирсэн. Энэхүү боломжийг ашиглан, би эрхэм ерөнхийлөгч тантай хамтдаа Хятад, Гүржийн харилцааг бүрэн стратегийн түншлэл болгон хөгжүүлж байгаагаа албан ёсоор зарлаж байна. Энэ нь хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт гаргах, уламжлалт нөхөрлөлийг шинэ хуудсаар үргэлжлүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц өгөх болно. Мөн Хятад, Гүржийн ард иргэдэд илүү үр өгөөжийг хүртээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэж онцоллоо.
Михаил Кавелашвили:
- Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Гүрж, Хятад хоёр орон удаан хугацааны нөхөрлөл тогтоож, харилцаа нь харилцан хүндэтгэл, итгэлцэл, бүтээлч хамтын ажиллагааны үндсэн дээр товойм амжилтад хүрсэн. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ойг тохиолдуулан, Гүрж, Хятадын харилцааг бүрэн стратегийн түншлэл болгон хөгжүүлэхээр хамтран шийдлээ. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд илүү их боломжийг бий болгож, хоёр улсад илүү их ашиг тус авчрах бөгөөд хоёр орны ард иргэдийн нөхөрлөлийн холбоог улам бат бөх болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна гэж хэллээ.
