solongonews
Үзэсгэлэнт сайхан тал нутгаа өнөд ногоон байлгахын төлөө
2015-03-10 23:25
Экологийн хамгаалалт ба бүтээн байгуулалтыг цаашид чангатгах тухай Өвөр Монголын “Дундад улс”-ын хоёр хурлын төлөөлөгчид гишүүдийн санал бодол

        Үзэсгэлэнт сайхан тал нутаг бол та бидний оршин амьдрах халуун өлгий болох төдийгүй хөгжих мандахын бат түшиг билээ.

        Өвөр Монгол бол байгаль, ойг хамгаалж тариалахаа зогсоон өвс мод тарих, Бээжин Тяньжины эргэн тойрны салхи элсний эхийг засаж сайжруулах зэрэг улсын зургаан том экологийн бүтээн байгуулалтын гол чухал төслүүдийг хэрэгжүүлсэн орон бөгөөд Дундад улсын ой шугуйн экологийн бүтээн байгуулалтын үүргийг хамгийн ихээр хэрэгжүүлж байгаа газар болно. Ийнхүү экологийн орчны хамгаалалт, бүтээн байгуулалтыг чангатгах нь Өвөр Монголын төлөөлөгчид гишүүдийн Дундад улсын “Хоёр хурал”-д дэвшүүлэх санал сануулгын гол сэдэв болсоор иржээ. Энэ жил ч мөн нийслэл Бээжинд хүрэлцэн ирж төрийн явдлыг зөвлөж байгаа Өвөр Монголын төлөөлөгчид гишүүд анхаарлаа мөнхүү тал нутгийн экологийн хамгаалалт бүтээн байгуулалт дээр хандуулж, “Өвөр Монголын тал нутгийн экологийн хамгаалалт ба бүтээн байгуулалтыг цаашид чангатгах тухай” сэдвээр их хуралд санал сануулга гаргаж, санал дэвшүүлжээ.

        Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өнгөрсөн оны эхээр Өвөр Монгол оронд шинжлэн судлахдаа, “Өвөр Монголын экологийн байдал ямар байх нь Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмний оршин тогтнол болон хөгжилтэй холбогдохоор барахгүй умард бүс нутаг, зүүн хойд бүс нутаг, баруун хойд бүс нутаг цаашлаад Дундад улсын экологийн аюулгүй байдалтай холбогдоно. Өвөр Монголоо Дундад улсын умардын чухал экологийн халхавч болгон бүтээн байгуулахаар хичээн ажиллах хэрэгтэй” гэж Өвөр Монголын экологийн аюулгүйн байдлыг хамгаалах ажлын ач холбогдлыг онцолж билээ.

        3 дугаар сарын 5-ны өдөр ерөнхий сайд Ли Кэчян 12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хурал дээр хийсэн “Засгийн газрын ажлын тайлан”-даа “Ой шугуй, нутаг бэлчээр, гол мөрөн, намаг газар бол эх байгалиас хүн төрөлхтөнд соёрхсон бохирдолгүй эд баялаг учир зайлшгүй нандигнан хамгаалж хайрлах хэрэгтэй. Чухал экологийн төслийн бүтээн байгуулалтыг ахиулж, гол чухал экологийн чадамжийн орныг өргөтгөж, экологийн соёл иргэншлийг үлгэр жишээ үзүүлэх орныг байгуулж, агаар тэнгэрээ цэлмэгээр нь, урсгал мөрнөө тунгалгаар нь байлгаж, өнө үүрд үргэлжлэн хөгжүүлнэ. Орчин тойрны бохирдол бол ард түмний амьдралын зовлон, сэтгэлийн өвчин болж байгаа болохоор хатуу чанга арга хэмжээ авч шийдвэрлэх хэрэгтэй ” гэж экологийн бүтээн байгуулалтыг чангатгаж орчин тойрныг хамгаалах тухай төв амлалт хийжээ.

        Ерөнхий нарийн бичгийн даргын нандин захиа, ерөнхий сайдын амлалт нь, олон түмэн Өвөр Монголчуудын итгэл зоригийг хөвчлөн, Өвөр Монголын экологийн хамгаалалт ба бүтээн байгуулалтын замыг саруул уудам болголоо.

        Өвөр Монголын 88 сая га талбай бүхий тал нутаг нь Дундад улсын тал нутгийн талбайн 22 хувийг эзэлж, баруун хэсгийн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн эв нэгдлийн хөгжил, хил хязгаарын аюулгүй байдлыг холбож, цөлжилтөөс сэргийлэн, Дундад улсын экологийн аюулгүйн байдлыг хамгаалахад маш чухал үйлдэл үзүүлж байна.

        Баруун бүс нутгийг сайн хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш, улсын дэмжлэг ба улс нийтийн хамтын хичээл зүтгэлээр Өвөр Монгол 2014 он хүртэл экологийн бүтээн байгуулалтад 91.9 тэрбум юанийн хөрөнгө оруулж, экологийн бүтээн байгуулалтыг хийж зассан сайжруулсан талбай 26.67 сая га талбайд хүрч, бүх Өвөр Монголын экологийн орчин тойрон “Бүхэл цогцоороо муудаж сүйдэхээс аюулыг хязгаарлан, засаж сижруулсан нутаг нүдэнд ил тодоор сайжирсан” байдлыг харуулжээ. Хэдийгээр Өвөр Монголын экологийн бүтээн байгуулалт зохих хэмжээний амжилттай болсон боловч экологийн орчин тойрон муудаж байгаа байдлыг үндсээр нь өөрчилж чадаагүй байсаар байна. Экологийг засах хүндрэл нэмэгдэн, экологийн бүтээн байгуулалт ба тал нутгийн үйлдвэрлэлийн хоорондох зөрчил өдрөөс өдөрт хурдсаж, цөлжилтийн сүрдүүлэл мөнхүү хүнд ноцтой оршсоор.

   Дундад улсын УТЗЗ-ний гишүүн Рэнь Яапин хэлсэн нь: -Өвөр Монголын экологийн байр суурь туйлын чухал бөгөөд Өвөр Монголын тал нутгийн экологийг хамгаалах, умард бүс нутгийн элсэн шуурга ба бохир мананг засаж сайжруулахад чухал үйл хэрэг явуулах хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол экологийг хамгаалж бүтээн байгуулах талаар зохих амжилтад хүрсэн боловч бэлчээр цөлжин муудах, тачирдах асуудал мөнхүү оршиж, тал нутгийг хамгаалах үүрэг мөн л тун хүнд байсаар байгаа. Олон жилийн туршид улсаас тал нутгийн экологийг хамгаалах талаарх хөрөнгө оруулалт мэдэгдэм хүрэлцэхгүй болж, нөхвөрийн стандартад төрийн бодлогын хамрах хүрээ хэмжээ бага байгаа зэрэг асуудал оршиж, зарим малчны олсон нөхвөр нь тэжээх мал унаагаа багасгасан хохирлоо нөхөж чадахааргүй бөгөөд нөхвөр өгч шагнах тогтцын хугацаа нь ч дуусах болоод байна.

        Зүүн болон баруун тийш 2000 гаруй километр үргэлжилсэн өргөн уудам тал нутаг бол Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмний хамтын гэр орон болно. Тал нутаг нь орчин тойрны экологийг хамгаалах чадавхыг хүлээхээр барахгүй мал аж ахуй тариалангийн үйлдвэрлэлийн чадавхыг хүлээж, үзэсгэлэнт сайхан-өрнөл хөгжлийн хос амжилтыг биелүүлэх хүнд үүргийг хүлээж байдаг. “ Өвөр Монгол эх баялгийн том нутагаар  барахгүй экологийн том нутаг болно. Тал нутгийн экологийн хамгаалалт ба бүтээн байгуулалтыг чангатгах нь Өвөр Монголын бүх талын, алс хэтийн суурь хөгжилтэй холбогдоно” гэж Дундад улсын УТЗЗ-ний гишүүн Тянь Жэнь хэлж байлаа.

        Өвөр Монголын экологийн хамгаалалт, бүтээн байгуулалтад тулгарч байгаа хүнд бэрх асуудлыг үндэслэн, Өвөр Монголын төлөөлөгчид гишүүд санал сануулгын хэлбэрээр их хуралд дэвшүүлж, шийдвэрлэх арга замаа улсын холбогдох байгууллага нэгжид дэвшүүллээ.

        -Цөлжилтөөс сэргийлж, засаж сайжруулах тусгай төрлийн засаж сайжруулах төслийг эхлүүлж, Өвөр Монголын Хөлөнбуйрын элсэрхэг газар, Хорчины элсэрхэг газар, Муу усны элсэрхэг газар, Улаанбухын элс болон Алшаа зэрэг газрыг тусгай төрлийн гол зорилт болгон тэтгэхийн зэрэгцээ улсын “13 дугаар таван жил”-ийн төлөвлөгөөнд оруулах хэрэгтэй.

        -Гол чухал төсөл дэх хөрөнгө оруулалтаа чангаруулж, улсын ойг хамгаалах төсөл зэрэг төлөвлөгөөний засаж сайжруулах үүргийг биелүүлж, тал нутаг ой шугуйг хамгаалж бүтээн байгуулах байдлыг биелүүлэх хэрэгтэй.

        -Бодитой өөрийн өртгийг нь үндэслэн төвийн хөрөнгө оруулалтын нөхвөрийн стандартыг дээшлүүлж, Өвөр Монголын экологийн хамгаалалт ба бүтээн байгуулалтын төсөл дэх хөрөнгө оруулалтыг батлах хэрэгтэй.

        - Ой шугуйг хамгаалах төслийг хэрэгжүүлэх цар хүрээг өргөтгөж, Өвөр Монголын ой шугуйг хамгаалах төсөлүүдийг Хөлөнбуйр зэрэг 8 аймаг хотын 2.67 сая гаруй га ойг бүгдийг нь төслийн хүрээнд оруулах хэрэгтэй.

        -Өвөр Монголын чанар муутай, үр ашиггүй ойг төслийн хүрээнд оруулж, хөрөнгө мөнгөний дэмжлэг олгож, чанар муутай, үр ашиг тааруу ойг өөрчлөх ажлыг дэмжих хэрэгтэй.

        -Нутаг бэлчээрийн нөхвөр өгч шагнах төрийн бодлогыг мал аж ахуйг хүчирхэгжүүлж, мал аж ахуйд ашиг хүртээх урт хугацааны төрийн бодлого болгон үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тайван тогтуун мөртөө бүрэн гүйцэд нутаг бэлчээрийн нөхвөр өгч шагнах тогтцыг бүрэлдүүлж, нөхвөрийн стандартыг дээшлүүлж, нөхвөрийн төрөл зүйлийг нэмэгдүүлж, нөхвөр өгч шагнах нутгийн хойшдын аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих байдлаа цаашид чангаруулах хэрэгтэй.

        -Малын тэжээл бордооны аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих байдлаа чангаруулж, эрдэнэ шишийг малын тэжээл бордооны нөхвөрт оруулж, малын тэжээл бордооны сайн үүлдрийн төслийг эхлүүлэн, ус хэмнэн услалт хийх бэлчээрийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, Өвөр Монголын таримал тэжээл бордооны суурингийн бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгөний дэмжлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

        Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголын тал нутаг зөвхөн Өвөр Монголынх биш. Дундад улсын төдийгүй цаашлаад бүх дэлхийнх юм. Дундад улсын “Хоёр хурал”-д оролцож байгаа Өвөр Монгол орны төлөөлөгчид гишүүд үзэсгэлэнт сайхан тал нутгаа өнөд ногоон байлгаж, эх улсын умардын үзэмжит орноо үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулахын төлөө бодон санааширсан санал бодлоо их хуралд дэвшүүлнэ.

 

Зохиогч: Сурнаа Д·Зоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл