solongonews
“13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөө нь Хятадын хөгжлийг дагуулж, дэлхийн эдийн засгийг удирдан хямралаас гаргана
2016-03-05 18:46
Тажикистан улсаас Хятадад суугаа Элчин сайдын яамны түр хугацааны орлогч: “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөө нь Хятадын хөгжлийг дагуулж, дэлхийн эдийн засгийг удирдан хямралаас гаргана.

Тажикстан улсаас Хятадад суугаа Элчин сайдын яамны түр хугацааны орлогч, зөвлөх Abdulasimova Shakhlo Синьхуа агентлагт ярилцлага өгчээ.

- “Хоёр чуулган”-аас та ямар асуудлыг хамгийн их анхаарч байгаа вэ?

“13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөө, бүтцийн шинэчлэл, ядуурлыг бууруулах, авилгын эсрэг болон “Нэг бүс нэг зам” стратегийн цаашдын хэрэгжилт зэрэг нь миний анхааралд байна.

- Таны бодлоор “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөө нь Хятадын эдийн засгийн хөгжил болон дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ямар нөлөө үзүүлэх вэ?

“13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөөний зорилго нь Хятадын эдийн засгийн бүтээлч хөгжлийг ахиулж, хөгжлийн арга замын өөрчлөлтийг дэмжихэд байгаа гэж би боддог. Миний бодлоор “13 дугаар 5 жил”-ийн төлөвлөгөөг зөв цагт гаргаж, мөн дэлхийн эдийн засгийг удирдан хямралаас гаргахад бодит ач холбогдлыг үзүүлж чадна. Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах явцад Хятадын эдийн засгийн хөгжил нь иргэдийн амьдралд улам сайн ойртож, хот суурингийн хөгжлийн тэнцвэрийг улам илүү анхаарах болно.

Тажикстан улс нь “Нэг бүс нэг зам” стратегийг хүлээн авахыг дээд хэмжээнд чухалчилж байна. Уг арга хэмжээ нь Тажикстан улсын хөгжлийн стратеги, ялангуяа эрчим хүчний хараат бус байдал, хүнсний аюулгүй байдал, зам тээврийн саад тотгорыг эвдэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд нийцэх тул “Нэг бүс нэг зам” стратеги бол Тажикстан улсын эдийн засгийн хөгжлийг биелүүлэх ховор түүхэн боломж бөгөөд хоёр орны иргэдэд ашиг тус хүртээх нь гарцаагүй юм.

- Хятад улсын эдийн засаг “шинэ хэв байдал”-д орсон байна, эдийн засаг нь өндөр хурдтай өсөлтөөс дунд өндөр хурдтай өсөлт рүү шилжсэн. Гэтэл зарим нэг гадаадынхан Хятадын эдийн засаг хожим “Заавал буурна” гэж бодож байгаа, таны хувьд?

Миний хэлэх гээд байгаа зүйл бол БНХАУ-ын эдийн засаг хожим “Заавал бууралт”-д учрах гэдэг нь худлаа, Хятад улсын эдийн засаг мөн бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болох юм. Миний үзэж буйгаар Хятадын эдийн засгийн хөгжил үргэлжлэн хил залгаа, хөрш орнуудад үлгэр дууриал болох эерэг нөлөө үзүүлж, улмаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд асар их хувь нэмэр оруулах болно. Бид БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв өөдрөг байгааг харах болно.
- Энэ оны нэгдүгээр сарын 16-ний өдөр Азийн Хөрөнгө Оруулалтын Банк албан ёсоор нээгдэх болно. Та АХОБ-ыг байгуулахыг хэрхэн үнэлэх вэ?АХОБ-ны үүсгэн байгуулагч гишүүн улсын хувьд, танай улсын АХОБ-ын үүсгэн байгуулагчдын эгнээнд оролцох болсон гол зорилго нь юу вэ?

АХОБ болон Торгоны замын фонд байгуулагдсан нь газар орны санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд сайн тавцан хангана. Тажикстан улс ч мөн АХОБ-ын зөвлөлийн гишүүн болсон байна. Тажикстан улс ч АХОБ-ын хөгжилд идэвхтэй оролцохыг хүсэж байгаа бөгөөд үүний зэрэгцээ АХОБ-аас олсон олон олон санхүүгийн үйлчилгээгээр бүс нутаг болон хоёр орны хамтын ажиллагааны төслийг хөгжүүлэхийг хүсэж байна.

- Таны бодлоор Ши Жиньпин тэргүүлэгчийн дурдсан “Нэг бүс нэг зам”-ын санаачилга нь хэр амжилтад хүрсэн бэ? Та энэхүү санаачилгын хөгжлийн хэтийн төлөв байдлыг хэрхэн үнэлэх вэ?

Тажикстан улс бол хамгийн эрт энэхүү санаачилгыг дэмжсэн улс орны нэг билээ. 2014 оны 9 дүгээр сард Ши Жиньпин тэргүүлэгч Тажикстан улсад айлчлах үеэр, хоёр орон нь хамтдаа Торгоны замын эдийн засгийн бүсийн санамжийн бичигт гарын үсэг зурсан билээ.

“Нэг бүс нэг зам”-ын санаачилга нь дурдагдсанаас хойш олон цар хүрээнд өгөөжтэй ажилтанд хүрсэн. Хоёр орны төрийн удирдагчдын хамтдаа баталснаар Дү Шан Бе 2 дугаар дулааны цахилгаан станц хоёрдугаар төсөл, Хятад-Дундад Азийн  байгалийн хийн дамжуулах хоолойн D шугамын Тажикстан улсын хилийн доторх хэсгийн барилгын ажил албан ёсоор эхэлсэн байна.

Миний бодлоор “Нэг бүс нэг зам”-ын санаачилга нь Хятад улсын гадаад арилжаа худалдааны хөгжлийг ахиулахаар барахгүй, Хятад улс болон хил залгаа, хөрш орнууд хоорондын эрчим хүч, гааль, санхүүгийн хөрөнгө оруулалт, соёл, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал зэрэг бүх салбарын хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлөх болно.

- Ши Жиньпин тэргүүлэгчийн өнгөрсөн гурван жилийн засаглал ямар онцлох үйл явдлуудтай байгаа вэ?

Тэрээр хувийн амьдрал эсвэл удирдах засаглалын онол, эрх баригч бодлогын чиг хандлага, дипломат бодлогын талаар ч хүмүүсийг бишрүүлж, үнэмшүүлж байдаг. Ялангуяа түүний дурдсан ард түмний амьжиргааны түвшингсайжруулах, ядуурлыг бууруулах санал бодол нь Хятадын тогтвортой байдал болон хөгжлийг хамгаалахад чухал ач холбогдолтой байдаг.

Ши Жиньпин тэргүүлэгчийн уриалсан өсвөр үеийнхэн, залуу үеийнхний өсөлт бойжилтод санаа тавьж, шинжлэх ухаан техник мэргэжлийн шинэчлэлтийг ахиулах, орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэрэг нь чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулах үйл явцын чухал сэдэв болж, БНХАУ-ын иргэн бүрд маш чухал байдаг. Харин “Нэг бүс нэг зам” хэмээх санаачилгыг дурдсан нь Ши Жиньпин тэргүүлэгчийн прагматик хөгжлийг баримтлах бодлогын биелэл болно. Ийнхүү олон олон улс орны дэмжлэгийг хүртсэн байна. Үүнээс гадна Хятад улсын дотоодын шинэчлэлийн явцад засгийг цомтгож эрхийг сааруулах, авилгатай тэмцэх болон шүүхийн шинэчлэл, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах талаар бүгд томоохон амжилт гаргасан билээ.

- 2016 онд хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв ямар байна? Та бидэнд танилцуулна уу?Энэ онд Хятад болон Тажикстан хоёр орны анхаарал татахуйц томоохон соёлын солилцооны үйл ажиллагаа болон хамтын ажиллагаа юу байна вэ?

2016 он нь хоёр орны үргэлжлэн хөгжих стратеги бодлогын түншлэлийн харьцаагаа үргэлжлүүлж, эдийн засаг арилжаа худалдааны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чухал жил болно. Сүүлийн жилүүдэд хоёр орны арилжаа худалдааны нийт хэмжээ жил тутамд нэмэгдэж, хоёр орны удирдагчдын хамтран тогтоосон 2020 он болтлох талуудын арилжаа худалдааны нийт хэмжээг 3 тэрбум ам.долларт хүргэх зорилтод аажмаар ойртох болно.

Энэ жил бол Rakhmon ерөнхийлөгч болон Ши Жиньпин тэргүүлэгч нар хоёр удаагийн уулзалттай. Үүнээс гадна, хоёр орон энэ онд ерөнхий сайдын түвшний, сайдын түвшний хоёр талын уулзалт болон соёлын солилцоотой билээ. Үүнээс гадна энэ он бол Тажикстан улсын тусгаар тогтнолын 25 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд Хятад, Тажикстан хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа билээ. Тиймээс хоёр улс нь энэ талаар цуврал арга хэмжээ зохион байгуулах юм. Хоёр орон хамтын ажиллагаа үргэлжлэн сайжруулж,  бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, эдийн засаг, арилжаа худалдаа зэрэг төрөл бүрийн салбар дахь хамтын ажиллагааг саадгүй өрнүүлэхийг батлан хамгаална.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл