solongonews
Чили улсын ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв
2025-12-23 08:53
Чили улсын ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээлээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-р сарын 22-нд Жосе Антонио Кастад цахилгаан илгээж, БНЧУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин дарга:

- Чили улс нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Өмнөд Америкийн анхны орон бөгөөд хоёр талын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрч, хоёр ард түмэнд бодит үр өгөөжийг өгсөөр байна. Чили улс хоорондын харилцаанд миний бие ихээхэн ач холбогдол өгдөг. Ерөнхийлөгч Жосе Антонио Каст тантай хамтран зүтгэж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн бэхжүүлж, БНХАУ, БНЧУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ шатанд гарган, хоёр ард түмэнд илүү сайн хүртээмжтэй болгоход бэлэн байна гэдгээ илэрхийллээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл