solongonews
Эрчим хүчний салбар Хятад, Монголын хамтын ажиллагааны тулгуур болох нь
2016-02-23 18:32
Цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагаа Хятад, Монголын тал нутгйин торгоны замын чухал төсөл болно.

Монгол Улсын нарны эрчим хүч хоёр тэрбум киловатт, салхины эрчим хүч 1.1 тэрбум киловаттад хүрчээ. Түүнчлэн усны эрчим хүчний нөөц баялаг 6700 мегабайтад хүрч, нүүрсний нөөц баялаг 152 тэрбум тоннд хүрсэн үзүүлэлттэй байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэмжээ 1060 мвт-д хүрсэн ба түүний 95 хувь нь дулааны цахилгаан болно. Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөвлөлтөөр 2020 он болоход цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2000 мвт болох бөгөөд 2030 онд 5000 мвт болж нэмэгдэнэ.
Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр цахилгаан эрчим хүчний хөгжлийн дунд, урт хугацааны төлөвлөлтийг боловсруулж, ирээдүйд тогтсон хугацаанд дулааны цахилгаан эрчим хүчээр гол болгоно. Түүнчлэн салхин эрчим хүч, нарны эрчим хүчийг улам эрчимжүүлэх, зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээг байгуулж, хөрш орнууд, онцгойлон Хятад улстай цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бүх дэлхийн нөөц баялгийн сүлжээг байгуулна гэжээ.

Цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагаа Хятад, Монголын тал нутгйин торгоны замын чухал төсөл болно

2014 оны 8 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хугацаанд хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлж, Хятад, Монголын тал нутгийн Торгоны замын эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааны шинэ замыг нээжээ. Тухайн үед талууд ашигт малтмалын салбарыг нээн хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүү зэргийг нэгтгэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны арга замыг тодорхойлж, дэд бүтцээр холбогдох болон ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг тэргүүн чухал үүрэг болгосон байна.
“Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах хөгжлийн байдалд Хятад, Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагаа нь давуу талаа харилцан ашиглаж, харилцан үл хүрэлцэх талаа нөхөх чанартай, харилцан ашиг хүртэж, хамтдаа ялалт байгуулах нь “Нэг бүс нэг зам” стратегийн нөөц баялгийн бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааны чухал туршлага юм.

Монголын цахилгааны Хятадад дамжуулах үр ашгийн судалгаа
Нэг. Монголын цахилгаан эрчим хүчийг Хятадад дамжуулах нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг сайжруулахад сайн нөлөөтэй. Монгол Улсад нүүрсний цахилгаан эрчим хүчний суурин байгуулж, нүүрсийг цахилгаан болгон ашиглах нь төмөр зам, авто замын тээврийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалт, ашигт малтмалын салбар, эдийн засгийн хөгжлийг ахиулах болно. Монгол Улсын Эрчим хүчний яамны цахилгаан эрчим хүчний хөгжлийн төлөвлөлтөд тогтоосноор Монгол Улс Хятадад дамжуулах цахилгааны хэмжээ 21000 мвт-д хүрэх, мөн жилд 115.5 тэрбум киловатт цахилгаан үүсгэхээр тооцоолбол жилийн ашиг орлого нь 6.9 тэрбум ам.долларт хүрэх болно. Энэ нь 2013 оны Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 60 хувьтай тэнцэх юм. Монгол Улсын нийгмийн хөгжилд томоохон үр нөлөө авчирч, “Талын зам” төслийн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх болно.
Хоёр. Монгол Улсын цахилгааныг Хятад улсад дамжуулах нь Хятадын агаарын бохирдлыг багасгаж, цахилгаан эрчим хүч хэмнэх зорилтыг биелүүлэх арга хэлбэрийн нэг болно. Монгол Улсын цахилгааныг Хятадад дамжуулж, Монголын нүүрсийг цэвэр эрчим хүч болгож, өндөр хүчдэлийн цахилгаан сүлжээгээр дамжуулан Хятадад дамжуулан оруулах нь Хятадын агаарын бохирдлыг багасгаж, эрчим хүч хэмнэхэд чухал ач холбогдолтой.
Гурав. Хятадын эдийн засгийн үр ашиг өндөр, зах зээлийн хувьд хөгжлийн боломжтой. Энэ нь цахилгаан эрчим хүчний үл хүрэлцэх байдалд дэмжлэг болдог бөгөөд нөөц баялгийн бүтцийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Гадаадын нөөц баялгийг ашиглан улсаа хөгжүүлж, цэвэр цахилгаан эрчим хүч зэргийн хэмнэлттэй эрчим хүчээр эдийн засгаа хөгжүүлэх буюу цахилгаан эрчим хүчний үл хүрэлцэх байдалд туслах, нөөц баялгийн бүтцийн сайжруулалтад чухал ач холбогдолтой.
Дөрөв. Монгол Улсын цахилгааныг Хятадад дамжуулахаар суурь болгож, цахилгаан эрчим хүчний цар хүрээг өргөжүүлэн дэлхий нийтийг хамарсан эрчим хүчний сүлжээ бүтээн байгуулна. Дарга Ши Жиньпин НҮБ-ын хөгжлийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн нийтийн нөөц баялгийн сүлжээ бүтээн байгуулах тухай санаачилга гаргасан. Экологийн цэвэр болон ногоон арга хэлбэрээр бөмбөрцгийн нийт цахилгааны хэрэгцээ шаардлагыг ахиулах нь Хятад улсын дэлхийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдуулж, Хятадын аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээл руу орох суурийг тавина. Монгол Улсын цахилгааныг Хятад руу дамжуулан оруулах нь Хятад, Монголын цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр улсын нөөц баялгийг шилдэг болгон Азийн нөөц баялаг, энергийн сүлжээ байгуулна гэжээ.

Дэлхийн цахилгаан эрчим хүчний холболтын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил

Хятад улс 1994 оноос хойш хөрш орнуудтайгаа хил дамнасан цахилгаан дамжуулах 18 шугам байгуулжээ. Энэхүү 18 шугам нь хил дамнасан цахилгаан дамжуулалтыг хэрэгжүүлснээр улсын дотоод, гадаадын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг хангахын дээр холбогдох улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, хөрш орнуудын Хятад улсын тухай ойлголтыг нэмэгдүүлж, Хятад улсын хөрш орнуудтайгаа “Бодлогын харилцаа, тоног төхөөрөмжийн холбоо, арилжаа худалдааны болон банк санхүүгийн нэвтрэлцээ, иргэд хоорондын ойлголцол” зэргийг улам ойртуулан ахиулсан.
Өнөөдөр Америк, Европ, Африк тивүүд хил дамнасан дэд бүтцээр холбогдох цахилгаан эрчим хүчийг бүтээн байгуулна. Үүгээр дамжуулан цахилгаан эрчим хүчний аж үйлдвэрийн мэргэжлийг дээшлүүлж, нөөц баялаг, цахилгаан хүчний зах зээл, нийгэм эдийн засгийн эрүүл хөгжлийг урагшлуулан өндөр амжилтад хүрч байна. Цаашид Хятад улс хөрш орнуудтайгаа цахилгаан эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа идэвхтэй эрчимжүүлнэ. Энэ нь Хятад улс ба хөрш орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой.

Зохиогч: Ли Сышэн, Ян МинШи, Вань Жюнь
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл