solongonews
Хятад, Лаосын удирдагчид 2026 оныг “Хятад–Лаосын найрамдлын жил” болгон зарлалаа
2026-02-05 15:57
Хятад, Лаосын удирдагчид 2026 оныг “Хятад–Лаосын найрамдлын жил” болгон зарлалаа

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2-р сарын 5-нд Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тхонглун Сисулитэд хариу захидал илгээж, хоёр тал 2026 оныг “Хятад–Лаосын найрамдлын жил” болгон зарлаж, энэ хүрээнд цуврал арга хэмжээг эхлүүлэхээ хамтран мэдэгдлээ.

Ши Жиньпин захидалдаа, Хятад, Лаос хоёр улс уул усаараа залгалдсан, үеийн үед найрсаг харилцаатай хөрш, анд нөхөд бөгөөд зорилго нэгт, хувь заяа нэгтэй сайн нөхөд, сайн түншүүд гэдгийг онцолжээ.

Сүүлийн жилүүдэд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаар хөгжлөө ахиулж, эв санаагаа нэгтгэн сорилтуудыг хамтаар даван туулсаар ирсэн бөгөөд язгуур ашиг сонирхлыг хөндсөн асуудалд харилцан тууштай дэмжлэг үзүүлсэн нь хоёр орны ард иргэдэд бодит өгөөж авчирсныг тэрээр тэмдэглэсэн байна.

Мөн хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ байж, цаашдын хөгжлийн өргөн боломж нээгдэж байгааг Ши Жиньпин дурдлаа. Түүнчлэн хоёр тал дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болон “Хятад–Лаосын найрамдлын жил”-ийн хүрээнд найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, стратегийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны “хувь заяаны хамтын цогц”-ын бүтээн байгуулалтыг цааш ахиулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Тхонглун Сисулит Ши Жиньпин даргад илгээсэн шинэ жилийн мэндчилгээндээ, Ши Жиньпин ерөниий нарийн бичгийн дарга, Лаос улсын даргын анхаарал халамж, удирдлага дор Лаос-Хятадын уламжлалт найрамдалт харилцаа улам эрчимжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжин, иж бүтэн стратегийн хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч байна. Миний бие Лаосын холбогдох байгууллагууд Хятадтай хамтран Лаос-Хятад дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болон “Лаос-Хятадын найрамдлын жил”-ийн цуврал арга хэмжээг сайтар зохион байгуулахыг удирдан чиглүүлж, өндөр стандарт, сайн чанар, өндөр түвшний Лаос-Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, хоёр орны харилцаа болон бүх салбарын бодит хамтын ажиллагааг шинэ эриний шинэ шатанд хүргэхийн төлөө тууштай ажиллаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад үлгэр жишээ үзүүлэх болно гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл