solongonews
Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай уулзлаа
2016-02-19 15:35
Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай уулзлаа.

Хоёрдугаар сарын 17-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай уулзаж, хоёр тал Хятад, Монголын харилцаа болон АСЕМ-ын уулзалтын асуудлаар санал бодлоо солилцлоо. Уг уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гу Имин, Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар нар оролцлоо.

Элчин сайд хэлэхдээ: - 2014 оны Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалаар хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж, Хятад, Монголын харилцааны хөжлийн чиг хандлагийг тодорхойлон заасан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад, Монголын харилцаа хөгжлийн таатай байдлыг хадгалж, хоёр талын өндөр, дээд хэмжээний уулзалт тогтмолжин, хоёр улсын тэргүүн нар дөрвөн удаа уулзсан төдийгүй, Монгол Улсын Ерөнхйилөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Хятад улсад айлчлал хийн, олон улсын арга хэмжээнд оролцсон. Хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тогтмол өргөжиж байгаа бөгөөд цаашдаа Хятад улс үргэлжлүүлэн Монгол Улсын хамгийн том худалдааны түнш мөн хамгийн том хөрөнгө оруулагч байх болно. Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцоо идэвхитэй байж, хоёр улсын ард түмний найрсаг харилцаа зогсолтгүй нэмэгдсээр байна. Хятадын тал Монголын талтай хамтдаа хүчин чармайхад бэлэн байгаа бөгөөд цаашдаа өндөр дээд хэмжээний уулзалтуудыг үргэлжлүүлж, хамтын ажиллаагааг бэхжүүлж, Торгоны замын эдийн засгийн бүс болон Талын зам санаачлагын хөгжлийн стратегийн уялдааг хурдасган, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эртнээс эхлүүлж шинэ жилдээ Хятад, Монголын харилцаа улам их амжилт олохыг дэмжихээ илэрхийллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Шин Хаймин Элчин сайдад сар шинийн мэнд хүргэж, мөн хэлэхдээ, өнгөрсөн жилийн хоёр талын хамтын хүчин чармайлт дор Монгол, Хятадын харилцаа зогсолтгүй хөгжиж, хоёр улсын ард түмэнд бодит үр ашгийг өгсөн юм. Хятадын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” бодлогыг идэвхитэй хэрэгжүүлж, Хятад улсад Монголын үхэр хонины махыг экспортлох асуудлыг шийдвэрлэсэнд Монголын тал гүнээ талархаж байна. Монголын тал Хятад, Монголын харилцааг гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгосон. 2016 онд Монголын тал Хятадын талтай нягт уялдаатай байж Монгол, Хятадын харилцааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна хэмээлээ. Мөн тэрээр, энэ жил Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад Хятадын талаас үзүүлсэн тусламж дэмжлэгэд талархснаа илэрхийллээ. Монголын тал холбогдох улс орнууд, үүний дотор Хятад улстай хамтран АСЕМ-ын уулзалтыг амжилттай болохыг хангахад хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://mn.china-embassy.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл