solongonews
Хятад улс “Далайн биологийн олон янз байдлын тухай хэлэлцээр”-ийг баталсан баримт бичгээ хадгалуулав
2025-12-25 09:42
Хятад улс “Далайн биологийн олон янз байдлын тухай хэлэлцээр”-ийг баталсан баримт бичгээ хадгалууллаа.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 12-р сарын 24-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.  Линь Жянь:

- "Далайн биологийн олон янз байдлын тухай хэлэлцээр” нь НҮБ-ын хүрээнд хийгдсэн олон улсын чухал гэрээ байж, 190 гаруй улс орон 19 жил хэлэлцсэний үр дүнд санал нэгтэйгээр баталсан олон улсын далайн эрх зүйн чухал үйл явдал юм. 

Хятад улс Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн талаарх үзэл санааг ямагт тууштай хэрэгжүүлж, дэлхийн дөрвөн том санаачилгыг хэрэгжүүлсээр ирсэн. Хятад улс энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахад нээлттэй болсон эхний өдөрт гарын үсгээ зурж, гарын үсэг зурсан анхны орнуудын нэг болж, тус хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад батламж бичгээ хадгалуулан, анхны гэрээлэгч орнуудын нэг болсон нь олон талт үзлийг дэмжих том гүрний үүрэг хариуцлагаа бүрэн харуулж байна. Энэ нь гэрээнд бүх нийтээр оролцох идэвхийг дээшлүүлэх, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхныг хамгаалахад тустай юм. Хэлэлцээрийг иж бүрэн, оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэхийг бүх талтай хамт дэмжиж, хүн төрөлхтний үзэсгэлэнт цэнгэр гэр орныг сайтар хамгаалж, сайтар бүтээн байгуулан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг урагш ахиулахад цуцалтгүй хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл