solongonews
Монгол Улстай хийсэн гадаад худалдаа 25 тэрбум юань хүрчээ
2015-01-30 16:49
Манжуурын гаалийн 29-нд нийтэлсэн статистик тоо бүртгэлд харуулснаар, ӨМӨЗО 2014 онд Монгол Улстай хийсэн гадаад худалдаа анх удаа 25 тэрбум юаньд хүрч, экспорт импортын хэмжээ 25 тэрбум 179 сая юаньд хүрсэн нь Дундад, Монгол хоорондын гадаад худалдааны 56.1 хувийг эзэлжээ.

ӨМӨЗО Монгол улсаас голдуу ашигт малтмалын бүтээгдэхүүн импортолж, уламжлалт хөдөлмөр их шаарддаг бараа бүтээгдэхүүн, ган, цемент зэрэг бүтээгдэхүүнийг голдуу экспортолжээ. Монгол Улстай хийсэн арилжаа худалдаанд хувийн аж ахуйн нэгжүүд голлох байр эзэлж, экспорт импортын хэмжээ 23 тэрбум 593 сая юань болсон нь 29.52 хувиар өсөж, Өвөр Монгол, Монгол улс хоорондын худалдааны өсөлтийг нэмэгдүүлэх чухал "Хөдөлгүүр" болжээ.

2014 онд Дундад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Дундад, Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний 20 жилийн ой, Хятад, Монголын найрсаг харилцааны жил болсон юм. 2014 оны 8-р сард БНДАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчилж, Дундад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгосноо мэдэгдэж, Монголын тал ч Дундад улстай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож, эдгээр нь бүгд Дундад, Монголын худалдаа гүнзгийрэн хөгжихөд баталгаа болсон юм.

 

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл