
Ши Жиньпин нийт орон нутаг, байгууллага нэгж бүх талын ухамсар, хариуцлагын ухамсрыг бүрэн бий болгож, өөрчлөлтийг атгахыг улс төрийн чухал хариуцлага болгож, өөрчлөлт хийх итгэл зоригоо батжуулан, өөрчлөлтийг ахиулах үзэл санааны ухамсар болон ажиллагааны ухамсрыг чангатгаж, өөрчлөлтийн ахиулагч болохоор барахгүй бас өөрчлөлтийн бодитой ажиллагч байж, “хадаас хадах” үзэл санаагаар өөрчлөлтийн хэрэгжилтийг сайн хийж, гол зүйлийг атган онин дээр нь хүчилж, дайчлалтыг зоригтой хийн, дахин сайн атгах хэрэгтэй гэжээ.
Мөн хурлаас өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь системтэй төсөл мөн. Утга учиртай, үүрэг хүнд болохоор эрч хүчтэй байж, эхлээд хүчээ төвлөрүүлэн гол өөрчлөлтийн аргыг тогтоон, дараа нь хэрэгжилтийг нэг нэгээр сайн хийх хэрэгтэй. Өөрчлөлтийн хэрэгжилтийг атгахад өөрчлөлтийн жам хууль болон онцлогийг журамлан, бүх явцын өндөр үр ашигтай, харгуулж болох өөрчлөлтийн хэрэгжилтийн тогтолцоог бий болгож, өөрчлөлтийн аргыг эрт хэрэгжүүлэн, бодит үр ашиг гаргах хэрэгтэй гэжээ.
