
Түүнчлэн Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, Азийн банкинд бүртгэлтэй орон бүс хоорондын хамтын ажиллагааг ахиулан, тулгарч буй саадыг арилгаж, улс орнуудын хамтын хөгжлийг сайжруулна.
Сүүлийн үед олон улс орон Азийн хөрөнгө оруулалтын банкинд хувь нэмрээ оруулахаар тэмүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт Англи улс Дундадын талд үүсгэн байгуулагч улсын хувиар Азийн хөрөнгө оруулалтын банкинд бүртгүүлэх хүсэлтээ тавиад биелсэн. Австрали зэрэг улс ч хойно хойноосоо Азийн хөрөнгө оруулалтын компанид бүртгүүлж эхэлсэн байна.
Тэгэхээр Азийн хөрөнгө оруулалтын банкны сэтгэл татам тал нь юундаа байна?
Нэг. Азийн хөрөнгө оруулалтын банк нь дэлхийн эрэлт хэрэгцээг өргөжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засаг дорой байдалд байсаар байгаа. Шинэ онд эдийн засаг өсөлтийн байдал руу шилжсэн гэх боловч бодит байдал дээр ерөнхийдөө буурай хэвээр л байсаар байна. Эдийн засгийн хөгжлийн чиг хандлага тогтвортой, АНУ-ын эдийн засаг хурдтай сэргэж байгаа өнөө үед Японы эдийн засгийн хөгжлийн чиг хандлага тогтворгүй байгаа юм. Харин ийм нөхцөлд шинэ хэлбэрийн эдийн засгийн чиг хандлага удаан үргэлжлэх болно. Олон улсын барааны үнийн тогтворгүй байдал, эдийн засгийн бус хүчин зүйл нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг удаашруулсаар байгаа юм. Ийм байдалд дэлхийн эдийн засагт шинэ эрч хүч шаардагдаж байна. Үүний зэрэгцээ дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийн үндэс болдог. Бүх төрлийн барааны хөрөнгө оруулалтын ирээдүйн хүчин чадал их байна. Иймээс дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт онцгой хувь нэмэр оруулж байдаг.
Хоёр. Азийн хөрөнгө оруулалтын банк нь орон бүсийн дотоод гадаад асуудлыг бүгдийг харгалздаг. Газар зүйн хувьд Азийн хөрөнгө оруулалтын банк нь Азийн орны дэд бүтцийг дэмжин, хөгжсөн улс, хөгжиж байгаа улсуудад ч чухал ач холбогдолтой. Хөгжиж байгаа улсын хувьд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэн, эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталдаг. Харин хөгжсөн улсын хувьд хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэн эдийн засгийн сэргэлтэд ашиг тустай. Бүс нутгийн бүх талд ерөнхийд нь авч хэлбэл харилцаа холбоог нягтруулан, хөгжлийн чадавхыг сайжруулж, эдийн засгийн хөгжилд эрч хүч нэмдэг. Үүний зэрэгцээ Азийн хөрөнгө оруулалтын банк нь Дэлхийн банк, Азийн банк зэрэг байгууллагатай хамтран ажиллаж, хөгжлийн талд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд тусална. Энэ байгууллагын байгуулагдаж хөгжих нь гадаад улс орны хувьд мөн л хөгжлийг ахиулах нэгэн идэвхтэй хүч нөлөө болдог.
Гурав. Азийн хөрөнгө оруулалтын банк нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, Азийн орны хөгжиж буй улс орны дэд бүтцийн хөгжлийн явцад оршин байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ. Мөн орон бүсийн хөрөнгө гадагш урсахыг зогсоон, Азийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, орон бүсийн хөгжлийг дэмжинэ. Хоёр жилийн өмнө Ши Жиньпин дарга болон Ли Кэчян ерөнхий сайд зүүн өмнөд Азид айлчлах үедээ Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулах саналыг дурдан, олон улс орон дэмжиж байгаа тухай илэрхийлсэн. Нэг жилийн дотор 21 улс орны тэргүүлэгчид Бээжин хотын Ардын Их Хурлын танхимд цуглан, Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санамж бичигт гарын үсэг зурав. Үүнээс хойш Азийн хөрөнгө оруулалтын банк улам нэр нөлөөтэй болж, олон улс орнууд ар араасаа бүртгүүлэх болжээ. Учир нь одоо Азийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах нь зайлшгүй шаардлага болоод байгаа бөгөөд адил бус хөгжлийн төвшний улс орон, орон бүсийн дотоод, гадаад улс орнуудын хамтын сонголт болоод байгаа юм.

Чухамдаа энэ нь Дундад улсын засгийн газрын идэвхтэй хүчин зүтгэлээр биелсэн юм. Гэвч Дундад улсын засгийн газраас илэрхийлэхдээ: - Азийн хөрөнгө оруулалтын банк нь Азийн улс орнуудын засгийн газар хоорондын хамтран байгуулсан байгууллага. Тэр нь Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмждэг. Хамтарсан хөрөнгө оруулалт зэрэг хэлбэрээр орон бүсийн банктай хамтран ажиллаж, Азийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмждэг. Дундад улс Дэлхийн банк, Азийн банкны чухал хувьцаа эзэмшигч улсын хувьд дэлхийн ядуурлыг багасгах, хөгжүүлэх талд идэвхтэй хувь нэмэр гаргасаар байна.
Товчоор хэлбэл даяарчлалын хүрээнд дэлхийн улс орнууд хамтын ашиг сонирхлын үүднээс хамтран ажиллаж, энх тайван, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг бүрдүүлэв. Зөвхөн хамтын хүчин зүтгэлээр дэлхийн эдийн засаг тогтвортой урт удаан хөгжлийг бүтээж чадна.
