
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 11-р сарын 4-ний өдөр Хятадын Олон Улсын Импортын VIII Экспод оролцохоор Хятадад айлчилж буй Гѯржийн Ернхий сайд Иракли Кобахидзетэй уулзав.
Ли Чян хэлэхдээ, Хятад, Гүржийн дипломат харилцаа тогтоосон 33 жилийн турш хоёр орон бие биенээ хүндэтгэж, ойлгож, бие биенийхээ амин чухал ашиг сонирхол, томоохон асуудлуудаар харилцан тууштай дэмжиж ирсэн. Хоёр улсын хооронд 2023 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш олон салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж, олон шинэ үр дүнд хүрсэн нь хоёр орны ард түмэнд бодитой ашиг тусаа өгсөн. Хятад улс Гүржийн талтай үргэлж үнэнч найз, сайн түнш байж, харилцан дэмжлэг үзүүлэх сайхан уламжлалыг үргэлжлүүлж, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орчин үеийн хөгжлийг хамтдаа ахиулж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөхөд бэлэн байна гэв.
Ли Чян мөн хэлэхдээ, Хятад, Гүрж хоёрны эдийн засаг маш их харилцан нөхөх чанартай. Хятад улс Гүрж улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоог улам бэхжүүлж, "Бүс ба Зам"-ын чансаатай хамтын ажиллагаагаар удирдамж болгон, засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хорооны үүргийг илүү сайтар ашиглаж, илүү олон нийтлэг ашиг сонирхлыг судалж, Хятад, Гүржийн хамтын ажиллагааны чанар, үр ашгийг тасралтгүй сайжруулахад бэлэн байна. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, холболт зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дижитал эдийн засаг, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Түүнчлэн Гүрж улс Хятадын аж ахуйн нэгжүүдэд бизнесийн таатай орчинг бүрдүүлсээр байх болно гэж найдаж байна. Хятад улс мөн Гүрж улстай аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, залуучууд зэрэг салбарын солилцоогоо бэхжүүлж, хоёр ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэв.
Иракли Кобахидзе хэлэхдээ, Хятад улс бол Гүржийн стратегийн түнш бөгөөд хоёр орон харилцаа харилцан хүндэтгэж, харилцан итгэлцлийн үндсэн дээр хөгжиж, хоёр ард түмний найрамдал өдрөөс өдөрт гүнзгийрч байна. Гүрж улс нэг Хятадын зарчмыг хатуу баримталж, Хятад улстай бүх түвшинд нягт харилцаа холбоотой байж, "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийг ашиглах, худалдаа, хөрөнгө оруулалт, холболт, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, иргэд хоорондын солилцоог дэмжихэд бэлэн байна. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд Хятад улс дэлхийн энх тайвныг хамгаалах, шударга ёсыг баримтлахад хариуцлагатай томоохон гүрний үүрэг гүйцэтгэж, донсолгоо ихтэй өнөөгийн дэлхий ертөнцөд маш чухал тогтвортой хүчин зүйл болж байна. Гүрж улс Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн дөрвөн санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтдаа урагшлуулахын тулд Хятад улстай олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна гэв.
