solongonews
Ши Жиньдин Дундад, Америкийн мужийн даргын уулзалтанд оролцов
2015-09-23 11:20
Ши Жиньдин Дундад, Америкийн мужийн даргын уулзалтанд оролцов.

Дундад улсын дарга Ши Жиньдин Сиэтлд “Эрчим хүч ба эдийн засгийн хөгжил” сэдэвтэй Дундад, Америкийн мужийн даргын гуравдугаар уулзалтад оролцож, үг хэлсэн байна. Тэрээр: -  Бүс нутгийн хоорондын хамтын ажиллагаа нь улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, улс улсын хоорондын харилцаанд ард түмний дэмжлэг хэрэгтэй бөгөөд эцэстээ ард түмэнд ашиг хүртээх болно. Ойрын жилүүдэд Дундад, Америкийн бүс нутгийн хоорондын харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд нөхөрсөг муж 43, нөхөрсөг хот 200-г байгуулж байна. Дундад, Америкийн олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа тал бүрээр гүнзгийрч буй нөхцөлд хоёр орны бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааны цар хүрээ нэн өргөжин тэлэх болно. Хоёр тал эдийн засгийн хөгжлийн тохиол болон өөрчлөлт шинэчлэлтийн төрийн бодлогын дагуу Дундад, Америкийн бүс нутгийн хоорондын давуу талыг бадруулан харилцан нөхөж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, машин технологи, экологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улмаар батжуулна. Хүмүүнлэгийн харилцааг анхаарч, боловсрол, жуулчлал, биеийн тамир, залуучууд зэрэг өргөн цар хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр улсын бүс нутгийн хөгжлийн шинэ шатыг бий болгоно гэж онцолсон байна.

     
Америкийн Калифорния мужийн дарга Браун:  - Америк, Дундад улсын харилцаа болон дэлхийн хөгжлийн чухал цаг мөчид ноён Ши Жиньпиний Америкт айлчилж байгаад баярлаж байгаагаа илэрхийлэв. Америк, Дундад улс өргөн хүрээ хэмжээнд хамтран ажиллаж байгаа нь дэлхийн хөгжилд ашигтай юм. Хоёр тал ногоон эдийн засаг, эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллаж, уг уулзалтын үеэр нийтлэг ойлголтод хүрсэнд баярлаж байна гэлээ. Америк, Дундад улс хамтарч, олон улсын хөгжлийг түлхэн ахиулахад талаараа хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : politics.people.com.cn/n
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл