solongonews
Ши Жиньпин “Палестины ард түмнийг дэмжих олон улсын өдөр”-ийг тэмдэглэх баярын хуралд мэндчилгээ дэвшүүлэв
2025-11-26 11:11
Ши Жиньпин дарга “Палестины ард түмнийг дэмжих олон улсын өдөр”-ийг тэмдэглэх баярын хуралд мэндчилгээ дэвшүүллээ.

НҮБ-аас “Палестины ард түмнийг дэмжих олон улсын өдөр”-ийг тэмдэглэх баярын хурлыг 11-р сарын 25-ны өдөр зохион байгуулав. Хятад улсын дарга Ши Жиньпин тус хуралд мэндчилгээ дэвшүүлж, Палестины асуудал нь Ойрх Дорнодын асуудлын гол цөм бөгөөд олон улсын шударга ёс, тэгш эрхтэй шууд холбоотой. Өнөөгийн нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг ойлголтод хүрч, Газын зурваст бүрэн бөгөөд урт хугацааны гал зогсоох үйл явцыг ахиулан, дайны гал дахин дүрэлзэхээс сэргийлэх ёстой. Мөн “палестинчууд Палестиныг удирдах” зарчмыг баримтлан дайны дараах засаглал, сэргээн босголтыг дэмжиж, Палестины талын хүсэл зоригийг хүндэтгэн, бүс нутгийн зүй ёсны санаа зовнилыг харгалзан, Газын хүмүүнлэгийн нөхцөл байдлыг аль болох хурдан сайжруулах шаардлагатайг тэмдэглэв.

Ши Жиньпин дарга цааш үргэлжлүүлэн:

- Хоёр улсын шийдэл”-ийн чиглэлийг хатуу баримталж, түүхэн шударга бус явдлыг засаж залруулан, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстойг онцоллоо. Хятад улс Палестины ард түмний үндэсний хууль ёсны эрхийг сэргээхийг тууштай дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран асуудлыг бүрэн, шударга, урт хугацаанд шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно гэж хэлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл