“Хөх мөрний эдийн засгийн бүс”, “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “Далай дээрх торгоны зам”-ын тухай
Хятадын Төв Хорооны шийдвэр гаргах хэсгээс Улсын гол стратегийн бүс буюу Хөх мөрний эдийн засгийн бүс байгуулах тухай 2013 оноос эхлэн тодорхой төлөвлөж ирсэн. Мөн тухайн жилийн долоодугаар сард Ши Жиньпин дарга Хэбэй мужид ажиллах үедээ:
- Хөх мөрний сав газрууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дотоодын гол мөрний ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг сайжруулан бүх урсгалд “Алтан” замыг бий болгох хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Хөх мөрний эдийн засгийн бүсийг байгуулах улсын стратегийн зорилго:
Нэг. Хөх мөрний гурвалжин хойгийг дагасан, Хөх мөрний дунд урсгал дагуух хотууд, Чэн Юй хотуудад түшиглэнэ.

Хоёр. Шанхай, Ү Хань, Чүнчинь гурван тээврийн төвийг өргөжүүлнэ.
Гурав. Хөх мөрний дунд, дээд урсгалын сав газрыг нээн хөгжүүлэхийг дэмжинэ.
Дөрөв. “Хоёр тал”-ын нээлттэй хөгжлийг дэмжинэ. Тухайлбал, “Шанхай, Пакистан, Хятад, Энэтхэг, Мьянмар эдийн засгийн коридор. Энэхүү Хөх мөрнөөр усан зам болгосон бүс, зүүн, дунд, баруун бүс нутгийг сүлжсэн эдийн засгийн бүс нь Хятадын бүс нутгийн стратегийн шинэ бодлогыг бий болгосноороо чухал түүхэн ач холбогдолтой.
Хятад улсын бүс нутгийн стратеги нь улам зорилтот болон бүс нутаг зохицох чанартай болж байна
Хятадын газар нутаг өргөн уудам, нөөц баялаг, хүн ам, гаралтын түвшний тархалт тэнцвэргүй, түүх соёл уламжлал нь ялгаатай. Мөн бүс нутгууд хоорондоо хөгжлийн зөрүүтэй. Тиймээс Хятадын Төв Хорооны шийдвэр гаргах хэсгээс заавал өөр өөр орон нутагт адил бус хөгжлийн стратеги, бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэхээр тогтоож, орон нутгийн хөгжлийн бүс болон эдийн засгийн нөхцөл байдлаас үндэслэжээ. Энэ бол даруй улсын бүс нутгийн чанартай стратеги аж.
Шинэ Хятад улс тунхагласан цагаас хойш урт хугацааны туршид улс бүс нутгийн стратегийг үндсэндээ хоёр хуваах арга буюу бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн стратеги байж, эдийн засаг, газар зүйд зааж буй Хэйхэ – Тэнчүн шугам, газар нутгаа далай дагуух болон эх газрын хоёр том хэсэгт хуваан Улсаас хүн амын тархалт харьцангуй сийрэг, эдийн засгийн хөгжил буурай эх газарт хөрөнгө оруулалтын бодлогыг түлхүү ахиулсан.
Өмнөх зууны 80-аад оноос нээлттэй хаалганы бодлогын шаардлагад зохицохын тулд улсаас далай дагуух орныг хөгжүүлэх стратегийг боловсруулсан. 1986 онд улс бүс нутгийн стратегийн бүс нутгийн зөрүүг тодорхойлохын тулд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас Хятадын бодлого зохицуулалтын чанартай бүс нутгаар зүүн, дунд, баруун гурван хэсэгт хуваасан. Энэ нь Хятадын улс бүс нутгийн стратеги дагуу хоёр хуваагдсан стратегиас гарсан. Мөн нэгэн ангиллын удирдамжийн эринд орж, энэ нь нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлснээс хойш орон нутгийн хөгжлийн зөрүүтэй, олон талт чиг хандлагад зохицохын тулд юм.
XXI зуунд орсноос хойш далай дагуух бүс нутаг болон эх газрын хөгжлийн зөрүү тасралтгүй нэмэгдэж буй байдалд хандуулан Төв Хорооны шийдвэр гаргах хэсгээс “Баруун бүс нутгийг хөгжүүлэх” стратегийн бодлого гаргасан. Дараа нь “Дунд бүс нутгийг нээн хөгжүүлэх” улсын бүс нутгийн стратегийг гаргасан юм. Зүүн хойд бүс нутаг нь харьцангуй өвөрмөц өөрчлөлт, нээлттэй хөгжлийн нөхцөл байдалд чиглүүлэн нээлттэй хаалганы бодлогоос өмнө далай дагуух бүс нутагт хамрагдаж байсан зүүн хойд бүс нутаг нь өвөрмөц бодлого зохицуулалтын бүс байж, “Зүүн хойдыг сэргээн хөгжүүлэх” бодлогыг хэрэгжүүлсэн. Энэхүү улс бүс нутгийн стратеги бодлого зохицуулалтын бүс нь 2005 оноос хойш шинэ үе шатандаа орсон бөгөөд хэсэгчилсэн чиг хандлагатай. Улмаар 2005 оноос 2014 оны дөрөвдүгээр сарыг хүртэл Төрийн Зөвлөлөөс 53 бүс улс бүс нутгийн стратегийн агуулгатай төлөвлөгөө, батлах баримт бичгийг удирдан нийтэлсэн байдаг. Томдоо гэхэд “Хөх мөрний гурвалжин бүсийг хөгжүүлэх төлөвлөлт”, багадаа “И-Ү олон улсын худалдааны нээлттэй туршилтын цэг” болно. Энэ нь Хятадын улс бүс нутгийн стратегийг улам зорилтот, зохицох чанартай болсныг харуулж байна. Тусгай тогтсон бүс нутагт илүү хүч зарцуулж байгаа нь тусгай тогтсон зорилготой улс бүс нутгийн стратегийг гаргахын тулд бүс нутгийн дотоодод зохицуулах, хамрах зэрэг холбогдох асуудлуудад хэрхэн анхаарах тухай юм.
Сүүлийн жилүүдэд Хятадын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хэсэг үндсэн нөхцөл байдалд их өөрчлөлт гарч, энэ нь улсаас зам харилцаа, мэдээлэл холбоо зэрэг дэд бүтцэд урт хугацаагаар үргэлжлэн хөрөнгө оруулалт хийснийг харуулж буй. Ялангуяа өндөр хурдны төмөр замын сүлжээ бүрэлдэн, мөн гол мөрөн, далай тэнгисийг холбосон ачаа тээврийн сүлжээ бүрдэж, Хятадын уламжлалт харьцангуй нам гүм бүс нутгийн хөгжлийн байдлыг өөрчилсөн. Мөн нөөц баялгийн тархалт адил бус нутгийн хоорондын хурдтай солилцоог бий болгон өөр өөр бүс нутгийн орон зайг товчилно. Түүнчлэн бүс нутаг хоорондын хөгжлийн хамаарлыг түлхүү ахиулахад үндсэн нөхцөл бүрдүүлсэн байна. Ийм нөхцөл байдалд хэрхэн зүүн, дунд, баруун бүсийн хөгжлийн стратеги болон улс орны стратегийн чанартай бүс нутгийн төлөвлөлтийг уялдаа холбоотой байлгах, шинжлэх ухааны үзэл баримтлалтай, үйл ажиллагааны чанартай болон хамрах нормыг улам нэмэгдүүлэх. Түүний зэрэгцээ улсын бусад стратегийг хөгжүүлэх, хотуудын бөөгнөрлөөр гол болгосон шинэ хэлбэрийн хотжилтын стратеги, бүс нутгийн хамтын хөгжлийн стратеги, зүүн, баруун бүсийн гадаад нээлттэй болон чөлөөт худалдааны бүсийн хөгжлийн стратегийг ахиулах зэргийг нарийн уялдуулж, Хятадын улс бүс нутгийн хөгжлийн шинэ сонголт болгоно. Хөх мөрний эдийн засгийн бүс нь энэхүү нөхцөл байдалд улсын стратегийн түвшинг дээшлүүлсэн. Энэ нь нээлттэй хаалганы бодлогоос хойш Хятадын улс бүс нутгийн стратегийн сонголт шинэ үе шатанд орсныг харуулж, адил бус бүс нутаг хоорондын хамаарал болон бүхэл цогцын онцлогийг хүндэтгэж эхэлсэн байна.
Хөх мөрний эдийн засгийн бүсийн стратегийн гол агуулга
Юун түрүүнд Хөх мөрний эдийн засгийн бүсийн стратеги нь зүүн, дунд, баруун гурван том бүсийн хамаарлыг бий болгосон. Хөх мөрний усан зам болон Шанхай, Ү Хань, Чэндүгийн мөрөн дагуух өндөр хурдны төмөр замын сүлжээгээр дамжин зүүн, дунд, баруун гурван том бүсийг хамруулж, Хятадын эдийн засгийн үргэлжлэн хөгжих шинэ хүчийг бий болгоно.
Хөх мөрний урсгал дагуух есөн муж хоёр хот нь Хятадын эх газрын хөгжлийн хэлбэрийн нийтлэг жишээ байж, дундаж үйлдвэрлэлтээс авч үзвэл зүүн хэсгийн Хөх мөрний гурвалжингийн Жянсү, Жэжян, Шанхайн дундаж үйлдвэрлэлт 13 – 15 мянган ам долларт хүрч, дэлхийн банкны стандартаар бол нэгэнт хөгжсөн орны жагсаалтад орсон. Дунд хэсгийн Хүнань, Хэбэй, Чүнчинь хотын дундаж үйлдвэрлэлт 6 – 7 мянган ам долларт хүрсэн ба эх газрын дундаж түвшинтэй тэнцүү байна. Баруун хэсгийн Гүйжөү, Юүньнаний дундаж үйлдвэрлэлт 3 – 4 мянган ам доллар болно. Энэхүү адил бус хөгжлийн түвшний байдлыг тус тусад нь авч үзвэл орон нутгийн хөгжлийн зөрүү болон бүс нутгийн хөгжлийн уялдаа холбоогүй мэт. Хэрэв эдгээр холбоог нэгэн цогц орон зай болгож авч үзвэл Хятадад хөгжлийн тэнцвэргүй байдал гарч ирнэ. Тиймээс нөөц баялаг болон зах зээлийн олон талт хөгжил Хятадын хөгжилд тодорхой нөлөө үзүүлнэ. Дэлхийн II дайны дараа хөгжсөн улс үргэлжлэн цэцэглэн хөгжиж, зүүн Ази болон зүүн өмнөд Ази ба бусад нь хөгжлийн боломжит орон зайд байв. Гэвч илүү сайн олон улсын худалдааны бүс нутгийн нөхцөлтэй, буурай хөгжилтэй орон, бүс нутаг харьцангуй хурдтай хөгжиж ирсэн. Энэ нь тэдний хоорондын харилцаа, үйлдвэрлэлийн шилжилт болон зах зээлийн нэг цогц болохтой нарийн холбоотой. Энэ бүхэн Хятадын Хөх мөрний урсгал дагуух эдийн засгийн бүсийн дотор биелэх бөгөөд Хятадын нийгэм эдийн засгийн хөгжилд үргэлжлэн хөдлөх хүчийг авч ирэх болно.
Хоёр. Энэ нь Хөх мөрний гурвалжин, Ү Хань болон Чэн Юй гурван том хотуудыг хамран, гурван том хөгжлийн бүсийн загварыг бий болгож, дэлхийд танигдах Хөх мөрний дагуух хот бүсийг бүрдүүлнэ.
Хөх мөрний эдийн засгийн бүсийн орон зайг тодорхойлоход эхлээд Хөх мөрний усан замаар дайран өнгөрөх долоон муж, хоёр хот байснаас Жэжян, Гүйжөүг багтаасан есөн муж, хоёр хот болж өргөжсөн. Нэг талаар газар зүйн хувьд бүхнийг хамран, мөн гурван том хотын бөөгнөрлийг бий болгож Хөх мөрний эдийн засгийн бүс гол цөмийг гаргасан.
Улсын эдийн засгийн бүрдэл нь нийгэм эдийн засаг, үйлдвэрлэлийн эдийн засгийн хөгжлийн дотоод механизм болно. Тухайлбал, хол зайтай бага өртөгтэй ачаа тээвэрлэлтийн маршрут болон хангалттай усны нөөц байх эсэх нь хялбархан орон зайн хувьд тэнхлэг хөгжлийн загварыг бүрдүүлнэ. Элементүүд болон аж үйлдвэрийг төвлөрүүлэхэд ашигтайн зэрэгцээ хот хоорондын тээвэрлэлтийн өртгийг багасгана. Цаашилбал, бүс нутаг болон хот хоорондын үйлдвэрлэл, чадварыг хуваарилахыг дэмжиж, зах зээлийн цогц болох, өөр өөр хот болон орон нутгийн хоорондын хүнд, хөнгөн аж үйлдвэрийн зохион байгуулалтай хөгжүүлэх загварыг бүрэлдүүлж, нөөцийн хуваарилалтын үр ашгийг нэмэгдүүлнэ

Гурав. “Нэг бүс нэг зам”-ын улс бүс нутгийн стратегийг хамран, бүхэл цогцын онцлогийг бий болгоно. Хөх мөрний эдийн засгийн бүс нь зүүн тэнгисийн гарам, баруун хэсгийн Юүннань боомтыг холбон, зүүн ба баруун, баруун өмнөд хэсэг /Энэтхэг, Бирм, Энэтхэг / нээлттэй. Мөн Чүнчинь – Шиньжян – Европ болон дунд Ази, баруун Азиас зүүн Европыг нээлттэй холбож, Хятадын торгоны замын эдийн засгийн бүс болон далай дээрх торгоны замыг бий болгоход үндэс суурь тавьж өгсөн байна. Хятадын хөгжил, өөрчлөлт нь гадаадад нээлттэй байх байдалтай салшгүй холбоотой юм. Сүүлийн 30 гаруй жилд Хятадын гадаад дахь нээлттэй байх гол цэг нь зүүн хэсгийн бүс нутаг байж, одоогийн байдлаар далай дагуух бүс нутаг нь хөгжлийг загвараа бүрэлдүүлсэн байна. Гэвч сүүлийн жилүүдэд улсын дотоод, гадаад нөхцөл байдал өөрчлөгдөж, Хятад улсын зүүн хэсгийн далай дагуу орон нээлттэй байх шаардлагатайгаас гадна баруун, баруун өмнө хэсгийн хөгжлийг эрчимжүүлнэ. Хятад улс эрчим хүч, түүхий эд гаргах улс оронтой холбоотой байх шаардлагатайн дээр зүүн баруун бүс нутгийн нээлттэй байдлыг тэнцвэршүүлэн, зүүн, барууныг хамран өөрөөрөө төв болгосон олон улсын хөгжлийн стратегийн шинэ загварыг бий болгоно. Хөх мөрний эдийн засгийн бүсийн бүрдэл ба хөгжлийг ахиулах нь энэхүү стратегийг биелүүлэх чухал алхам юм.
Дөрөв. Шанхайн чөлөөт худалдааны бүсийг байгуулсан нь Хөх мөрний урсгал дагуух оронд жишиг үзүүлэхэд ашигтай. Шанхайн чөлөөт худалдааны бүс нь Хятадын шинэ эриний нээлттэй хаалганы бодлогын төлөөлөх арга хэмжээ болсны хувьд Хөх мөрний эдийн засгийн бүсийг бий болгохоор дамжин хүчин чадлаа өргөжүүлж, тогтолцоогоор тэргүүлэх хоёр талаар Хятадын эх газрын нээлттэй байх байдлыг дайчилна. Шанхай хот Хөх мөрний эдийн засгийн бүсэд тэргүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь Шанхай хот газар зүйн байршлаараа Хөх мөрний эдийн засгийн бүс болон Хятадын далай дагуух эдийн засгийн бүстэй холбогдохын зэрэгцээ Хөх мөрний эдийн засгийн бүс дэх хамгийн том хүчин чадалтай хот юм. Шанхайн чөлөөт худалдааны бүс хүчин чадлын нөлөө болон тогтолцооны шинийг эрэлхийлэх нь Шанхай, Хөх мөрний гурвалжин эдийн засагт нөлөөлөн Хөх мөрний эдийн засгийн бүсийн бүхий л өөрчлөлт нээлтийг бүрэлдүүлэн дайчлахад үйлчилнэ. Хөх мөрний эдийн засгийн бүс бүрэлдэх нь чөлөөт харилцаа, худалдааны чөлөөтэй байдал болон зах зээлийн цогц болохтой нарийн холбоотой. Шанхайн чөлөөт худалдааны шинэчлэлийн практик болон үлгэр жишээгээр дамжин Хөх мөрний эдийн засгийн бүс засгийн газраар тэргүүлсэн, зах зээлийг дэмжсэн, аж ахуйн нэгжээр дагуулал болсон зохион байгуулалтай хөгжлийн шинэ замыг бүтээн байгуулна.
