solongonews
Ши Жиньпин Мозамбикийн Ерөнхийлөгч Даниел Франсиско Чапотай хэлэлцээ хийв
2026-04-22 09:33
Ши Жиньпин Мозамбикийн Ерөнхийлөгч Даниел Франсиско Чапотай хэлэлцээ хийв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 21-ний үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Мозамбикийн Ерөнхийлөгч Даниел Франсиско Чапотой уулзалт хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн хоёр улсын харилцааг шинэ эрин дэх Хятад, Мозамбикийн хувь заяаны нэгдмэл цогц болгон шат ахиулахаар санал нэгдэв.

Ши Жиньпин хэлэхдээ “ Хятад, Мозамбикийн уламжлалт найрамдал нь түүхийг туулж, уул ус даван хөгжиж ирсэн. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцэж, бие биеэ дэмжсээр ирсэн нь Хятад-Африкийн найрамдал, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон. Шинэ нөхцөл байдалд Хятад, Мозамбикийн найрамдалт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмний нийтлэг хүлээлтэд нийцэхийн зэрэгцээ дэлхийн өмнөд бүсийн орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сорилтуудыг хамтдаа даван туулах цаг үеийн чиг хандлагад бүрэн нийцэж байна. Хятадын улс Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүн болон 2026 оны “Хятад-Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил”-ийг хэрэгжүүлэхийг хөшүүрэг болгон, хоёр тал хамтдаа орчин үеийн хөгжлийн мөрөөдлөө биелүүлэхэд бэлэн байна” гэж онцлов.

Даниел Франсиско Чапо “ Энэ онд Африкийн орноос Хятад улсад анхны төрийн айлчлал хийж буй төрийн тэргүүн болсондоо баяртай байна. Энэ нь хоёр орны найрсаг харилцаа, ахан дүүсийн холбоог илтгэж, Мозамбикийн ард түмний хувьд чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэв. Ши Жиньпин даргын удирдалга дор Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татсан хөгжлийн амжилт гаргаж, дэлхийн өмнөд бүсийн орнуудад үлгэр жишээ болж байгаад баяр хүргэлээ. Хятад улс бол Мозамбикийн жинхэнэ анд нөхөр бөгөөд Мозамбик талд үргэлж харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн. Мозамбик Хятад улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд нэг Хятад гэсэн зарчмыг ямар ч болзолгүй чанд мөрдөж, Хятадыг улсын нэгдлээ биелүүлэхийг дэмжиж байна. Мозамбик тал Хятадын талтай харилцан хүндлэл, харилцан итгэлцлийн үндсэн дээр эв нэгдэл, найрамдлаа гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, шинэ эрин дэх Мозамбик, Хятад улсын хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулах шинэ хуудсыг нээхэд бэлэн байна. Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх, Хятадын Африкын орнуудтай байгуулсан дипломат харилцаатай улсуудад гаалийн татваргүй бодлого хэрэгжүүлэх нь Африкийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлнэ. Африкийн орнуудыг дэмжиж ирсэн Хятад улсад талархаж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц, Дэлхийн хөгжлийн, Дэлхийн аюулгүй байдлын, Дэлхийн соёл иргэншлийн болон “Бүс ба зам”-ын санаачилгууд нь дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Мозамбик тал Хятадын талтай хамтран эдгээрийг хэрэгжүүлж, дэлхийг илүү сайхан болгохын төлөө зүтгэхэд бэлэн байна”гэж онцлов.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл