solongonews
Дундад улсын хурдны төмөр замын урт 16 мянган км болжээ
2015-01-31 11:38
Дундад улсын хурдны төмөр замын байдал:

 


Энэ сарын 29-нд Бээжин хотноо Дундад улсын Төмөр замын ерөнхий компанийн намын хэсгийн нарийн бичгийн дарга, ерөнхий захирал Шэн Гуан-зу хэлсэн үгэндээ, 2014 онд Дундад улс төмөр замын бүтээн байгуулалтанд 808.8 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, төмөр замын 8427 км шинэ шугамд хөрөнгө оруулалт хийсэн нь түүхэнд шинэ амжилт тогтоов.

Өдгөө Дундад улсын ашиглалтад орсон төмөр зам 112 мянган км болсон бөгөөд, түүний 10 хувиас илүү нь хурдны төмөр зам юм. 2015 онд Дундад улсын Төмөр замын ерөнхий компани "Нэг бүс нэг зам"-ын стратегийг хэрэгжүүлж, хилийн чанад дахь хурдны төмөр замын зах зээлийг өргөжүүлэхээр гол болгож, төмөр замыг "Гадагш гаргах" ажлыг түргэтгэх болно гэжээ.

Сурвалжлагч Дундад улсын Төмөр замын ерөнхий компаниас мэдээлснээр, 2014 онд Гүй-Ян-Гуанжөү чиглэлийн хурдны төмөр зам, Шанхай-Күньмин чиглэлийн хурдны төмөр замын Чаншагаас Хуайхуа хүрэх хэсэг, Ланьжөү-Шиньжян чиглэлийн хурдны төмөр зам, Наньнин-Гуанжөү чиглэлийн хурдны төмөр зам зэрэг хурдны төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтанд оруулснаар хурдны төмөр замын ашиглалт орсон нийт урт 16 мянган км болов.

Урьдчилсан төлөвлөгөөгөөр, 2015 оны сүүлч гэхэд манай улсын хурдны төмөр замын урт 18 мянган км хүрч, 2020 он гэхэд ойр зэргэлдээ томоохон хотуудын хооронд, томоохон хотууд ба түүний ойролцоох хотуудын хооронд 1-2 цагийн хугацаа зарзуулах зам тээврийн сүлжээ буй болж, "Хүмүүс ирж очиход амар, барааны гүйлгээ саадгүй нэвтрэх" зорилт аажмаар биелэгдэх юм.

Өдгөө, Дундад улс "Дөрвөн босоо, дөрвөн хөндлөн" чиглэлийн гол шугамын хурдны төмөр замын сүлжээг бүх талаар бүтээн байгуулж эхэлсэн юм. Нөгөө талаар төмөр замыг "Гадагш гаргах" улсын стратегийг эрчимтэй төлөвлөн байршуулж байна.

Шэн Гуан-зу хэлэхдээ: -2015 онд Дундад улсын Төмөр замын ерөнхий компани "Нэг бүс нэг зам"-ын стратегийг хэрэгжүүлж, улсын гадаадын хурдны төмөр замын зах зээлийг өргөжүүлэхээр гол болгож, төмөр замыг "Гадагш гаргах" ажлыг түргэтгэх болно. Төмөр замыг "Гадагш гаргах"-д эхний удаад дотоодод аж ахуйн нэгжийн түвшний зохицуулалтын механизмыг түргэтгэн буй болгож, сөрөг өрсөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй гэсэн байна. Тэрээр хэлэхдээ, "Холбогдох аж ахуйн нэгжтэй хэлхээ холбоогоо эрчимжүүлж, төмөр замын судалгаа, зураг төсөл, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, харилцаа холбооны дохио зэрэг салбарын аж ахуйн нэгжийн оролцоотой төмөр замын гадаад дахь аж ахуйн нэгж хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбооны механизмыг түргэвчлэн бүрдүүлж, дотоодын эх баялаг, гадны зах зээлийг ерөнхийлөн зохицуулж, муу үр дүнтэй өрсөлдөөнөөс зайласхийж, харилцан ашигтай, хамтдаа амжилтанд хүрч, төмөр замын бүх салбарын өрсөлдөх хүчийг нэмэгдүүлнэ" гэжээ. Мөн шинэ нөхцөлд, дээд түвшний хөгжингүй зүйлийг оруулах болон их хэмжээгээр гадагш гарах үйл явц зэрэг явагдаж байна. Дундадын төмөр зам тэргүүний технологи, аюулгүй байдлыг хангасан, зардал багатай зэрэг давуу талтай, Дундадын экспортын давуу талыг харуулах чухал салбар юм.

Дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян зэрэг төвийн удирдлага олонтаа цохон тэмдэглэхдээ, хурдны төмөр зам зэрэг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл дэлхий дахинд дэлгэрэхийг урагшлуулах хэрэгтэй гэжээ. Гадаад харилцааны чухал үйл ажиллагаанд, Дундад улсын  төмөр замыг олонтаа сурталчилж, төмөр замын салбар "Гадагш гарах"-ыг түргэтгэсэн нь улс үндэсний ерөнхий ашиг сонирхолд нийцэх төдийгүй төмөр замын ерөнхий компаниас олон улсын зах зээлийг нээн хөгжүүлэхэд чухал боломж хангасан байна. 2015 онд гадаад дахь төмөр замын төслийн ажлын эрч хүчийг улам нэмэгдүүлэх болно.

Мөн "Хөрш зэргэлдээ оронтойгоо төмөр замаар харилцан саадгүй холбогдох бүтээн байгуулалтыг урагшлуулж, сүүлийн үед гэхэд Дундад-Лаос, Дундад-Тайландын төмөр замын төслөөр гол болгож, холбогдох ажлыг сайтар идэвхтэй хийсэн байна. Унгар-Киприйн төмөр зам, Москва-Казаний хурдын төмөр зам, Танзани-Замбигийн төмөр зам зэрэг төслийг идэвхтэй урагшлуулж, бүтээн байгуулалтын зорилтоо товлосон цагтаа биелүүлэх болно" гэжээ.

Үүнээс гадна Шэн Гуанзү танилцуулахдаа, төмөр зам "Гадагш гарах"-ыг түргэтгэж, Дундад улсын төмөр замын үндэстэн дамнасан ложистикийн индэр гаргах шаардлагатай төдийгүй төв Европ, төв Азийн төмөр замын шугамыг олон улсын төмөр замын ложистикийн салбарын нэрт брэнд болгож, олон улсын ложистикийн зах зээл дэх Дундад улсын төмөр замын өрсөлдөх хүчнийг дээшлүүлнэ гэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл