Ядуурлыг бууруулах, хөгжлийн форум тун удахгүй болно
2015-10-13 09:23
Энэ жилийн хувьд “Хамтдаа ядуурлыг арилган, хамтын хөгжлийг бий болгоё” сэдвийн дор зохион байгуулагдана.

Өнгөрсөн даваа гарагт Дундад Улсын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, 2015 Ядуурлыг бууруулах, хөгжлийн дээд зиндааны форум энэ сарын 16-ны өдөр Бээжин хотод болох аж. Тус форумд Дундад улсын дарга Ши Жиньпин оролцож, үг хэлнэ.
2007 оноос хойш Төрийн Зөвлөлийн Ядуурлыг бууруулах газар болон НҮБ-аас Дундад улсад суугаа албанаас жил бүрийн ядуурлыг бууруулах өдрөөр Ядуурлыг бууруулах, хөгжлийн форумыг зохион байгуулдаг. Одоогийн байдлаар 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд “Хамтдаа ядуурлыг арилган, хамтын хөгжлийг бий болгоё” сэдвийн дор зохион байгуулагдана.
Найруулагч: Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
