solongonews
Ши Жиньпин ХХ сонгуулийн Сахилга бат шалгах төв комиссын хуралд чухал үг хэлэв
2026-01-13 11:06
Ши Жиньпин ХХ сонгуулийн Сахилга бат шалгах төв комиссын хуралд чухал үг хэлэв

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн  дарга Ши Жиньпин 1-р сарын 12-нд Хятадын Коммунист намын ХХ сонгуулийн Сахилга бат шалгах төв комиссын V бүгд хурал дээр чухал үг хэллээ. Тэрээр Коммунист намын ерөнхий удирдлагыг баримтлан бэхжүүлэх, намын цогц хатуу засаглалыг илүү өндөр стандарт, илүү бодит арга хэмжээнүүдээр урагшлуулах, мөн ХКН-ын Төв хорооны гол шийдвэрийг илүү тууштай хэрэгжүүлэх, эрх мэдлийг илүү шинжлэх ухаанч, үр дүнтэй хязгаарлах, авилгатай тэмцэх тэмцлийг илүү тодорхой, тууштай урагшлуулах нь 15-р таван жилийн төлөвлөгөөний зорилго, зорилтуудыг биелүүлэх бат бөх баталгаа болохыг онцоллоо.

ХКН-ын ХХ сонгуулийн Сахилга бат шалгах төв комиссын V бүгд хурал 1-р сарын 12-нд Бээжинд нээгдэв. Сахилга бат шалгах төв комиссын Байнгын Хороо хурлыг даргалжээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл