solongonews
Хань Жэн Исламын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тахатай уулзав
2026-01-26 16:04
Хань Жэн Исламын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тахатай уулзав

Хятадын дэд дарга Хань Жэн 1-р сарын 26-нд Бээжинд Исламын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тахатай уулзав.

Хань Жэн хэлэхдээ, Хятад улс Исламын орнуудтай урт удаан хугацааны харилцаатай бөгөөд Хятадын соёл иргэншил болон Исламын соёл иргэншил нь удаан хугацаанд солилцоо, харилцан суралцах үйл ажиллагаа явуулж ирсэн. Исламын хамтын ажиллагааны байгууллага нь Хятадын хувьд Исламын орнуудтай харилцаагаа хөгжүүлэх чухал гүүр юм. 2024 онд Ши Жиньпин дарга анх удаа Исламын хамтын ажиллагааны байгууллагын XV дээд хэмжээний уулзалтад оролцох тусгай төлөөлөгч томилж, уулзалтад баярын мэндчилгээ илгээснээр Хятад, Исламын хамтын ажиллагааны байгууллагын харилцааны хөгжлийг шинэ шатанд хөтөлсөн юм гэв.

Таха хэлэхдээ, Исламын хамтын ажиллагааны байгууллага Хятад болон Исламын орнуудын найрсаг харилцааг гүнзгий хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, удирдан чиглүүлж, Хятадын хөгжил дэлхийн өмнөд хэсэгт үлгэр дуурайл үзүүлж буйд дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Исламын хамтын ажиллагааны байгууллага Хятадтай бүх талын прагматик хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Тайвань, Шиньжаантай холбоотой асуудлаар Хятадыг үргэлжлүүлэн тууштай дэмжих болно гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл