solongonews
Ши Жиньпин Тайландын ерөнхий сайдтай уулзав
2014-12-23 21:10
Ши Жиньпин, өнгөрсөн сар АПЕК-ийн хурлын үеэр бид уулзаж байсан юм, нэг сарын турш хоёр орны хамтын ажиллагаа шинэ амжилттай боллоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-ны өдөр ардын хурлын ордонд Тайландын ерөнхий сайд Праюус Чан Очатай уулзав.
 

Ши Жиньпин, өнгөрсөн сар АПЕК-ийн хурлын үеэр бид уулзаж байсан юм, нэг сарын турш хоёр орны хамтын ажиллагаа шинэ амжилттай боллоо. Ялангуяа төмөр замын хамтын ажиллагааны талаар чухал ахиц хийж, би сэтгэл ханамжтай байна гэв.

Тэрээр цааш нь, ирэх жил Хятад Тайландын дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ой юм. Бид холбогдох тэмдэглэх ажиллагааг сайтар хийж, хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх ёстой. Амин чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлаар харилцан хүндэтгэж харилцан дэмжих ёстой. Улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах талаар оруулж буй Тайландын хүчин чармайлтыг Хятад улс үргэлжлэн дэмжинэ. Хоёр тал төмөр зам, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, үлгэр жишээ үүргийг гүйцэтгэн, бүс нутгийг дэд бүтцээр холбохыг биелүүлэх ёстой. Түүнчлэн хүмүүнлэг, боловсрол, шинжлэх ухаан техникийн солилцоог өргөжүүлж, Хятад Тайландын уламжлалт найрамдлыг бэхжүүлэх ёстой. Тайландын хамт Азийн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад АСЕАН-ы хамтын цогцыг байгуулахад Хятад улс бэлэн байна гэв. \Урьхан\

 

Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл