solongonews
Жао Лэжи Номхон далайн арлын орнуудын парламентчдын төлөөлөгчидтэй уулзав
2025-11-05 10:57
Жао Лэжи Номхон далайн арлын орнуудын парламентчдын төлөөлөгчидтэй уулзав

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 11-р сарын 4-ний өдөр Номхон далайн арлын орнуудын парламентчдын семинарт оролцож буй төлөөлөгчидтэй уулзав.

Жао Лэжи хэлэхдээ, Дарга Ши Жиньпин болон Номхон далайн арлын орнуудын удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Номхон далайн арлын орнуудын харилцаа хөгжлийн сайн хандлагаа хадгалсаар байна. Хятад улс Номхон далайн арлын орнуудын итгэлт найз, найдвартай түнш байсаар ирсэн. Арлын орнуудтай улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжүүлж, "Бүс ба Зам" санаачилга болон "Цэнхэр Номхон далай 2050" стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн дөрвөн санаачилгыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хууль тогтоох байгууллагуудын хоорондын олон түвшиний, олон салбарын солилцоог бэхжүүлж, засаглал, хууль тогтоох, хууль хяналтын чиглэлээр туршлага солилцохыг гүнзгийрүүлж, хоёр талын хамтын ажиллагаанд хууль эрх зүйн баталгааг хангана гэв.

Оролцогч орнуудын төлөөлөгчид хэлэхдээ, Номхон далайн арлын орнууд нэг Хятадын зарчим баримталж, дэлхийн дөрвөн том санаачилгыг дэмжиж, Хятад улстай хамтран хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг хамтдаа ахиулахад бэлэн байна гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл