Тус уулзалт "БРИКС-ийн орнуудын түншлэлийн харилцаа – дэлхийн хөгжлийн чухал хүчин зүйл" гол уриан дор болж, уулзалтын гол талбайг Уфагийн хурлын төвд байрлуулав. Орон нутгийн цагаар 7 дугаар сарын 9-ний өдрийн 12 цагийн үеэр Энэтхэг, Дундад, Өмнөд Африк, Бразил 4 орны удирдагч хурлын төвд очиж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин тэднийг угтан авлаа.
Энэ өдөр Ши Жиньпин, өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума зэрэг холбогдох орны удирдагчтай хоёр талт уулзалт хийж, Дундад, ОХУ, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын 2 дахь уулзалтад оролцож, "Ард түмний баян чинээлэг байдлыг дээшлүүлнэ" уриан дор болох БРИКС-ийн орнууд хийгээд Европ, Азийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орон, уригдсан орнуудын удирдагч болон олон улсын байгууллагын хариуцлагатантай яриа хэлцэл хийх юм.
Сүүлийн үед гарч байсан БРИКС-ийн орнуудын тухай сөрөг мэдээллийн талаар Дундадын тал, олон улсын эдийн засгийн байгууллагын нэр хүнд бүхий төсөөллөөс үзэхэд, БРИКС-ын орнуудын ирэх хэдэн жилийн эдийн засгийн өсөлт бүх дэлхийн дундаж түвшнөөс өндөр байна. БРИКС-ын орнуудын шинэ нээлттэй банк, онц байдлын нөөцийн тохируулалт зэрэг төсөл нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаанд шинэ амлалтын хүч сэлбэсэн байна. БРИКС-ын орнууд мөн л бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөх хүч болж байна.
Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын VII уулзалтад оролцов
2015-07-10 09:09
БНДАУ-ын дарга Ши Жиньпин 7 дугаар сарын 9-ний өдөр Оросын Уфад БРИКС-ийн орнуудын удирдагчдын VII уулзалтад оролцсоноор гурав дахь удаагаа энэ хуралд оролцож байгаа нь энэ юм.
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
