solongonews
Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Обаматай хэлэлцээ хийлээ
2015-09-26 18:33
9 дүгээр сарын 25-нд Вашингтон хотноо Дундад улсын дарга Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Обаматай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ: - Дундад, Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцааны нэг юм. Дипломат харилцаа тогтоосон 36 жилийн турш Дундад, Америкийн харилцаа харш саадыг даван туулж урагшлан түүхэн чанартай хөгжилд хүрсэн юм. 2013 оны 6 дугаар сард миний бие ерөнхийлөгч Обаматай Аннеберг эдлэнд уулзалт хийж, Дундад, Америкийн их гүрний шинэ хэлбэрийн харилцаа тогтоох талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр жилийн турш Дундад, Америкийн харилцаанд тасралтгүй шинэ ахиц гарч, хоёр ард түмэн болон хүн төрөлхтөнд маш их үр өгөөжөө өгсөн юм.  Америкийн талтай хамт мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэн, хамтран ажиллаж хамт ашиг хүртэх зарчмаар хоёр талын болон бүс нутаг, дэлхийн үйл хэргийн талаарх ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй өргөтгөн, санал зөрөлдөөн, эмзэг асуудлыг бүтээлч аргаар хяналтандаа авч, хоёр орныг зөв замаар хэлбэрэлтгүй замнуулахад Дундадын тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл