solongonews
Хонконгийн аюулгүй байдлын тухай цагаан номыг нийтлэв
2026-02-10 11:44
Хонконгийн аюулгүй байдлын тухай цагаан номыг нийтэллээ.

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 02-р сарын 10-ны өдөр "Нэг улс, хоёр систем"-ийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах Хонконгийн практик" нэртэй цагаан номыг нийтэллээ.

Цагаан номыг оршил болон дүгнэлтээс гадна таван хэсэгт хуваасан байдаг.

Цагаан номд: Шинэ эрин үед Ши Жиньпинээр гол төв болсон ХКН-ын Төв Хороо "Нэг улс, хоёр систем"-ийн бодлогыг цогцоор, үнэн зөв, хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах нь "Нэг улс, хоёр систем"-ийн бодлогын хамгийн дээд зарчим гэдгийг онцолсон. Хонконгийн үймээн самуунтай нөхцөл байдалд тулгуурлан төв засгийн газар үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг баримталж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг боловсруулан хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй үйл ажиллагааг хуулийн дагуу урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Хонконг эмх замбараагүй байдлаас дэг журмын дагуу, дэг журмаас хөгжил цэцэглэлт рүү шилжиж, хөгжлийн шинэ шатанд гарч, гэрэлт ирээдүйг харуулж байна гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл