solongonews
Хууль эрх зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2015-03-10 23:53
Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн төлөөлөгчдийн хурал хуралдуулж, хууль эрх зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хянан зөвшилцөв.

        3 дугаар сарын 10-ны өдрийн үдээс өмнөх 9 цагт 12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хурал оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчдийн багийнх бүг төлөөлөгчдийн хурал хуралдуулж, хууль эрх зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хянан зөвшилцөв.

        Төлөөлөгчид хэлсэн нь, хууль эрх зүйн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь намын хуулиар улсаа засахыг бүх талаар ахиулж, социализмын хуульч улсыг байгуулах эрч зоригийг гүйцэд илрүүлэн, хууль тогтоох чанар чансаа ба хууль тогтоох үр бүтэмжийг дээшлүүлж, улсын хууль цаазын нэгдлийг хамгаалан, үндсэн хуулиар гол болгосон Дундад улсын онцлогтой социализмын хууль цаазын системийг цаашид төгөлдөржүүлж, улсаа засах систем ба засах чадварын шинэчлэлтийг ахиулахад маш чухал ач холбогдолтой; бүх улсын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дурдсан хууль эрх зүйн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах жолоодох үзэл санаа ба эзэмших чухалтай хэдэн асуудал нь намын арван наймдугаар их хурал ба арван наймдугаар хугацааны төв хорооны гуравдугаар бүгд хурал, дөрөвдүгээр бүгд хурлын зориг санааг гүйцэд илрүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн социализмын ардчилсан улс төрийн байгуулалтын тухай шинэ тоочилт шинэ шаардлагыг гүйцэд илруулж, хууль эрх зүйн хуульд сайтар нэмэлт өөрчлөлт оруулахад чиглэлийг эзэмдэх үйлдэлтэй; их хуралд хянан зөвлүүлэхээр дэвшүүлсэн хууль эрх зүйн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нооргийн төслийн гол агуулга нь хууль тогтоох байдал үүргийн хэрэгцээнд зохицож, нам ба улсын ажлын их талын шаардлагад нийцэж, хууль тогтоох ажлын бодит байдлыг чангатган сайжруулахад ахиулах үйлдэлтэй гэв.

        Төлөөлөгчид илтгэсэн нь, их хурлаас хянан зөвлөж баталсны дараа, Өвөр Монголын Өөртөө Засах орон төвийн бүх зүйлийн шийдвэрт бодлогын байрлуулалтыг бүх талаар туушлуулан найдваржуулж, нэмэлт өөрчлөлт оруулсан хууль эрх зүйн хуулийг хянамгай туушлуулан хэрэгжүүлж, бүс нутгийн хууль тогтоох ажлыг сайтар хийж, хууль тогтоох ажлын хөтлөн жолоодох ба ахиулах үйлдлийг гүйцэд бадруулан, эх улсын умардын үзэмжийн орноо нэн үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулахад дүрмийн хөдөлгөгч хүчин ба хуулийн баталгаа хангана; хууль тогтоох эрхийн хязгаарлалыг бүс нутгийн засгийн газарт тавьсан шинэ шаардлагад санаачилгаасаа зохицож, засгийн газрын хууль тогтоох ажлыг цаашид чангатган сайжруулж, засгийн газрын дүрэм тогтоол тогтоох эмх дарааллыг төгөлдөржүүлэн, нийгэм нийтийн засгийн газрын хууль тогтооход оролцох тогтцыг төгөлдөржүүлэн, засаг захиргааны дүрэм тогтоолын чанарыг тасралтгүй дээшлүүлэн, Өвөр Монголын хуулийн засгийн газрын байгуулалт тасралтгүй шинэ ахицтай болохыг ахиулна гэв.

 

 

Зохиогч: Сурнаа ДЗоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл