“Дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, илүү зохистой болгох нь: Хятадын үзэл баримтлал, санаачилга ба үйл ажиллагаа” цагаан номын гол зорилго нь дэлхийн засаглалын талаарх Хятадын үзэл баримтлал, санаачилга, практик үйл ажиллагааг системтэйгээр танилцуулж, улмаар дэлхийн засаглалын системийг шинэчлэх, сайжруулах, дэлхийн сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэх олон улсын өргөн хүрээтэй зөвшилцөл, хамтын ажиллагааг бий болгох явдал юм.
Дэлхийн 2-р дайны дараа байгуулагдсан олон улсын систем одоогоор олон тооны цочролтой тулгарч байгаа бөгөөд дэлхийн засаглал хөл нийлүүлэн алхахад хүндрэлтэй байна; зогсонги байдал гэдэг нь ухралт гэсэн үг юм. Энэхүү чухал үед Ши Жиньпин дарга дэлхийн засаглалын санаачилгыг гарган ёслол төгөлдөр дэвшүүлж, бүх улс орнуудыг илүү шударга, оновчтой дэлхийн засаглалын системийг бий болгохын тулд хамтран ажиллахыг уриалж, дэлхийн засаглалын хомсдолыг арилгах, хүн төрөлхтнийг урагш чиглүүлэх Хятадын мэргэн ухааны хувь нэмэр оруулж, Хятадын шийдлүүдийг санал болгов.
