22-нд Надид Дундад улсын дарга Ши Жиньпин Фижигийн ерөнхий сайд Жосаиа Байнимараматай хэлэлцээ хийв. Ши Жиньпин, Фижигийн талын хамт харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж Дундад, Фижигийн харилцаа тасралтгүй урагшлан хөгжихийг ахиулахад Дундадын тал бэлэн байна гэж онцлов.
Ши Жиньпин: -Хятадын тал урьдын адил Фижи улс эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралыг сайжруулахад дэмжин тусалж, Фижигийн талын жижиг оврын усан цахилгаан станц, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, авто зам шинэтгэн засах, гүүр тавих зэрэг төслүүдийг сайтар хэрэгжүүлэх болно. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Фижи улсын тэмцлийг Дундадын тал цаашид дэмжин тусална. Дундадын тал Фижи улсад Дундадын соёлын төв байгуулж, эмчилгээ, уран сайхны багийг Фижи зэрэг арлын орнуудад томилон эмчилгээ, уран сайхны тоглолтын арга хэмжээ зохиож, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэх болно. Хилийн чанадад зугтаж гарсан авилгын хэрэгтэн болон эд хөрөнгийг нэхэмжлэх Дундадын засгийн газрын ажилд Фижигийн тал туслалцаа үзүүлж буй явдалд Дундадын тал талархаж байгаа бөгөөд цаашид хоёр орны хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна. Фижигийн талын хамт Дундад, Номхон далайн арлын орнуудын удирдагчдын уулзалтыг сайтар зохион байгуулж, Дундад улс ба арлын нийт орнуудын харилцааг хөгжүүлэхэд Дундадын тал бэлэн байна гэжээ.
Жосаиа Байнимарама, Фижигийн ард түмэн Дундад улсад найрсаг сэтгэлгээтэй байдаг, Дундад улсын олгосон дэмжлэг туслалцаанд талархаж байна гэж тэмдэглэжээ.
Хэлэлцээ өндөрлөсний дараа хоёр орны удирдагчид, хоёр орны засгийн газрын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээр, харилцан визгүй зорчих зэрэг хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов.
