Бээжинд Хамтын хөгжлийн төлөөх дэлхийн үйл ажиллагааны форумын дээд түвшний III уулзалт өнөөдөр буюу 04-р сарын 22-нд Бээжин хотноо боллоо. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн төв комиссын дарга Ван И нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.
Ван И “ Энэ жил Ши Жиньпин даргын Дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлсний таван жилийн ой тохиож байгааг тэмдэглэсэн бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд бүх талуудын хамтын хүчин чармайлтын дүнд уг санаачилга Хятадын саналаас олон улсын зөвшилцөл болж, хамтын ажиллагааны үзэл баримтлалаас олон тооны бодит практик болж өргөжжээ. Энэ нь НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт шинэ эрч хүч нэмж, дэлхийн хөгжлийн үйл хэрэгт шинэ алхам хийж, шинэ үр дүнд хүргэхэд түлхэц болсон” гэжээ.
