- Би Хятадад суралцаж байсан тэр үеэ үргэлж дурсаж явдаг. Хятад улс бол миний хоёр дахь эх нутаг мөн гэж хэлж болно. Хятадад ирэх болгон би гэртээ харьж байгаа юм шиг санагддаг. Сэтгэл санаа тайвширдаг бөгөөд маш тавь тухтай санагддаг гэж Этиопын Ерөнхийлөгч асан Мулату Тешоме саяхан өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байлаа.
1976 онд Мулату өөрийн улсдаа ахлах сургуулиа төгсөөд засгийн газрын санхүүжилтийн дэмжлэгээр Бээжингийн Хэлний Дээд Сургуульд (одоогийн Бээжингийн Хэл Соёлын Их Сургууль) хятад хэл сурахаар Хятадад хүрч иржээ.
- Тухайн үед энэ нь маш ховор явдал байсан. Этиопын хэдэн мянган оюутан өргөдөл гаргасан ч ердөө тав нь л шалгарсан" гэж Мулату танилцуулав.
Энэ бол Мулатугийн гадаадад анх удаа гарч байгаа явдал байсан бөгөөд Хятадын нутагт хөл тавьсан анхны тохиолдол байв. Уг сургуульд суралцсан нь түүний амьдралын замыг өөрчилсөн юм. Мулату нэг жил хятад хэл сурсны дараа Бээжингийн Их Сургуулийн Философийн тэнхимд суралцаж, 1982 онд бакалаврын зэрэг хамгаалжээ.Тэрээр их сургуулиа төгссөний дараа Этиоп уруугаа буцаж ажилласан байлаа. Гэхдээ тухайн үед Этиопын дотоод улс төрийн нөхцөл байдалд гарсан өөрчлөлтүүд түүнийг ирээдүйнхээ талаар найдваргүй байдалд оруулсан.
Ингээд 1984 онд Мулату философийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар Бээжингийн Их Сургуульд буцаж үргэлжлэн суралцав. Бээжингийн Их Сургуулийн профессорууд олон улсын улс төр нь түүний сонирхол, хүсэл эрмэлзэлд илүү тохиромжтой гэж үзсэн тул түүнд олон улсын улс төрийг судлах чиглэл рүү шилжихийг санал болгов. 1991 онд Мулату Бээжингийн Их Сургуульд олон улсын улс төрийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Хятадад суралцаж төгссөний дараа Мулату Этиопдоо буцаад Гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлсэн. Тэрээр Этиопоос Япон, Австрали, Хятадад суугаа элчин сайдаар бүр ажиллаж өнгөрсөн байжээ.
- Хятадад суралцаж өнгөрүүлсэн хугацаа нь миний хувийн өсөлт хөгжилтийн чухал үе байсан. Хятад багш нар болон ангийнхантайгаа хамт байсан өдрүүд нь гүн гүнзгий нөхөрлөл бий болгоод зогсохгүй, сэтгэлгээгээ бүрэн сайжруулж, ирээдүйн ажлын бат бөх суурийг тавьсан юм гэжээ.
Мөн тэрээр “ Амьдралын орчин хүнийг өөрчилж,хүнийг нөлөөлдөг. Тэр үед би маш идэвхтэй, шинэ зүйлд нээлттэй байсан. Азаар би тэр үед Хятадад байсан. Бээжингийн Их Сургууль надад маш сайн суралцах орчин, мэдлэгийн хүрээгээ тэлэх үнэлж баршгүй боломжуудыг олгосон. Энэ нь миний өсөлт хөгжилтийг гэрчилж, надад мэдэгдэхүйц бөгөөд өргөн хүрээтэй нөлөө үзүүлсэн. Суралцаж байх хугацаандаа би эх орныхоо төлөө хэрхэн ашигтай зүйл хийж, ирээдүйд Этиопын нийгэм болон иргэдээ хэрхэн илүү сайн үйлчилж болох талаар бодож эхэлсэн”гэв.
2013 оны 10-р сард Мулату Этиопын Ерөнхийлөгчөөр сонгогдов. 2014 оны 07-р сард Мулату ерөнхийлөгчийн албан тушаалд гарсны дараах анхны айлчлалынхаа улсаар Хятадыг сонгосон. “ Хятадыг сонгосон шалтгаан нь Хятадад гүн гүнзгий хайртай учраас юм. Этиоп, Хятадын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж найдаж байна" гэж Мулату хэлэв.
Хятадад олон жил суралцаж, амьдарч, ажиллаж байсан бөгөөд хэд хэдэн удаа айлчилж байсан тул Мулату Хятадын хөгжил, олон салбарын өөрчлөлтийн зэрэг талуудаар маш сайн ойлгодог билээ.
- Хятадад ирэх бүр би энд гарсан асар их өөрчлөлтийг олж хардаг бөгөөд үүнийг биширсээр ирсэн. Өнөөдөр болоход Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж хөгжсөн. Эдийн засаг хөгжихийн хэрээр ард түмэн хамгийн түрүүнд ашиг хүртэнэ. Хятад улс олон улсын зах зээл болон хөрөнгө оруулалтад нээлттэй хэвээр байгаа бөгөөд Хятадын зах зээлийн боломжийг дэлхийн улс орнуудтай хуваалцаж, ард түмний амьжиргааны түвшин ч мэдэгдэхүйц сайжирсан. Одоогоор Хятад улс хот хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, аж үйлдвэрийн хөгжил, технологийн инновацыг дэмжин, мэдээллийн технологи, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг шинээр хөгжиж буй салбаруудад дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн. Хятад улс өөрийн бодит байдалд тохирсон орчин үеийн хөгжлийн замыг бие даан судалсан бөгөөд энэ нь Африкийн орнууд зэрэг олон хөгжиж буй орнуудад үнэ цэнтэй туршлага олгосон юм. Жишээлбэл, миний эх нутаг Этиоп хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, аж үйлдвэрийн шинэчлэлд ихээхэн анхаарч, илүү олон хүнийг ядуурлаас гаргахад нь туслахын тулд Хятадын хөгжлийн туршлагаас суралцаж байна гэжээ.
2025 оны 06-р сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын үр дүнг хэрэгжүүлэх зохицуулагчдын сайд нарын уулзалт Хүнань мужийн Чанша хотод болов. Дарга Ши Жиньпин уг уулзалтад баярын захидал илгээж, засгийн газар дипломат харилцаатай Африкийн 53 орны бүтээгдэхүүний 100 хувийн тэг тарифын бодлого хэрэгжүүлж, Африкийн хамгийн буурай хөгжилтэй орнуудаас Хятад руу экспортлоход илүү хялбар байдлыг бий болгосон ажээ.
- Хятадын Африкт баримталж буй бодлого нь хамтын хөгжил дэвшилд чиглэсэн бөгөөд эв нэгдэл, хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ, харилцан ашигтай үр дүнг үнэхээр эрхэмлэдэг бодлого юм. Хятад, Африк хүн төрөлхтний хамтын хөгжлийг биелүүлэхийн төлөө хамтран ажилласнаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад илүү их хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм гэж Мулату хэлсэн байлаа.
