solongonews
“Нэг бүс нэг зам” нь иргэдийн мөрөөдлийг биелүүлнэ
2016-03-29 17:52
“Нэг бүс нэг зам” нь иргэдийн мөрөөдлийг биелүүлнэ

2016 оны эхээр дарга Ши Жиньпин Саудын Араб, Египет, Иран улсуудад айлчиллаа. Хятад улс энэ гурван улстай 2000 гаруй жилийн нөхөрсөг харилцааны түүхтэй. Зузаан түүхтэй эх газрын Торгоны зам, далай дээрх Торгоны зам нь Хятад улс болон Ойрх Дорнодын улс орнуудын соёл иргэншлийн гүүр, мөн нөхөрсөг харилцааны гэрч баримт болжээ. Өнөөгийн “Нэг бүс нэг зам” санаачилга нь талуудын харилцааг улам гүнзгийрүүлэхийн хэрээр салж болшгүй харьцаатай болгосон байна.
 Дарга Ши Жиньпин Арабын улсын холбооны төв ордонд:
- Хятад болон Арабын улс “Нэг бүс нэг зам”-ын энх тайван, шинийг санаачилсан, удирдан дагуулсан, засан сайжруулсан, хөрөнгө мөнгөний солилцоо хийх зэргээр хамтдаа бүтээн байгуулна. Түүнчлэн тогтвортой хөгжил, хамтдаа шинийг санаачлах, үйлдвэрлэлийн хүчний хамтрал, нөхөрсөг харилцааг зузаатгах зэргийг дэмжинэ. “Ираны сонин”-д өөрийн нэрээр нийтлэл бичсэн ба Хятад, Иран нь “Нэг бүс нэг зам” санаачилгын дагуу улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаанд үндэс суурийг тавина. Хамтдаа ашиг хүртэж, хамтдаа хөгжинө. Дэд бүтцээр холбогдохыг дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Мөн нээлттэй байлгаж, иргэншлийн солилцоог ахиулна гэжээ. Энэ нь Торгоны замын зорилго хэрэгжилт болохын зэрэгцээ шинэ хэв байдалд хамтдаа “Нэг бүс нэг зам”-ыг байгуулах дээд хэмжээний удирдлага болон цаг бүеийн тайлбар болжээ.
 Хамтын хөгжлөөр Хятад ба Ойрх Дорнодын харилцааг тайлбарлана
  Ойрх Дорнодын улс орнууд эртнээс байгалийн эх баялаг элбэгтэй. Дарга Ши Жиньпин Арабын холбооны төв байранд тавьсан илтгэлдээ:
 - “Нэг бүс нэг зам” санаачилга нь өөр өөр үндэстэн, адил бус соёл нь харилцан ойлголцож нэвтрэлцэн, эв найртай хөрш болох хэрэгтэй гэж хэллээ.
 Пакистаны Эдийн засгийн асуудал хариуцсан ажилтан Исхак Лазалоцид:
- “Нэг бүс нэг зам” санаачилга нь аль нэгэн улс оронд хандсан бус, харин Хятад улс бүс дагуух улс орнуудын хамтын хөгжлийг ахиулахын тулд санаачилсан хамтын ажиллагааны төлөвлөгөө юм. Бүхий л улс орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжин, орон нутгийн зөрчил мөргөлдөөн, аюулгүй байдлыг хамгаалах, тогтвортой байлгахад ашигтай юм гэж хэллээ.
Казахстаны Алматы менежментийн их сургуулийн Бүс нутгийн хөгжлийн судалгааны төвийн дарга Түрешоф:
 - Ойрх Дорнодын олон улс орнууд эмх замбараагүй байдалтай байсаар байна. “Нэг бүс нэг зам” санаачилга нь эдийн засгийн хамтын ажилагаагаар боломж болгож, зарим улс орнуудын хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан нь энэхүү улс оруудын хөгжил, энх тайванд боломж авчирлаа.
Сири улсын Дамаскийн стратегийн судалгааны төвийн орлогч дарга Ибрахимын бодлоор энх тайвнаар зэрэгцэн орших, олон талаар хөгжих нь “Нэг бүс нэг зам” санаачилгын чухал агуулга юм. Харилцан ашигтай эдийн засгийн харилцаа холбоогоор дамжуулан “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт нь бүс нутгуудын улс орнуудын дайн байлдааны аюултай байдлаас аврах болно гэж хэлсэн юм.
     Боломжийг ашиглан эдийн засгаа хөгжүүлнэ
Дэлхийн эдийн засгийн өсөлт сул байгаа нөхцөл байдалд “Нэг бүс нэг зам” санаачилга нь Хятад ба Ойрх Дорнодын улсуудын эдийн засгийн шинэ өсөлтийг буй болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлхэд төсөл боловсруулж өгсөн байна. 2014 оны 6 дугаар сард дарга Ши Жиньпин Хятад, Арабын орны хамтын ажиллагааны форумын үеэр хамтдаа “Нэг бүс нэг зам”-ыг байгуулах санаачилгыг дурдснаар Арабын орны зургаан улс Хятад улстай гэрээ байгуулж, Арабын орны долоон улс нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч болжээ.
Тайланд улсын Үндэсний хөгжлийн дээд сургуулийн профессор Сузэп:
 - Дэлхийн эдийн засгийн өсөлт сул, бүх улс орнуудын эдийн засгийн хөгжлийн зангилаа цаг үед ороод байгаа энэ үед “Нэг бүс нэг зам” санаачилга нь дэлхийн улс оруудын эдийн засгаа хөгжүүлэх боломжийг хангав. Мөн дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх хөдөлгөх хүч болж, Хятадын дэлхийд хандсан үүрэг хариуцлагыг тодорхойлжээ гэж хэллээ.  Ахрам сонины ерөнхий редактор Има Хэним:
- “Газрын тосны цаг үе”-ийн хөгжил нь Ойрх Дорнод орны улсуудын анхааралдаа авах хэрэгтэй асуудал болсон бөгөөд “Нэг бүс нэг зам” нь Арабын орны улсуудын халуун хүрээллийг олжээ хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
2014 онд Хятад, Арабын улсуудын арилжаа худалдааны хэмжээ 251.1 тэрбум ам.долларыг давж, Арабын орнуудын арилжаа худалдааны хоёр дахь том түнш болсон байна. Хятад улс, Арабын орнуудын шинээр байгуулсан төслийн гэрээний хэмжээ 46.4 тэрбум ам.долларт хүрч, Хятад, Арабын экспоны үеэр 183 тэрбум юаний хамтран ажиллах төсөлд гарын үсэг зурав. Улмаар энэ нь “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах чухал индэр боллоо. Хятад, Ираны гадаад худалдаа нь өнгөрөгч зууны 70-аад оны үеэр хэдэн арван сая ам.доллараар хэмжигддэг байсан бол 2014 онд 51.8 тэрбум ам.долларт хүрч, зургаан жил дараалан хамгийн том арилжааны түнш нь болж чадсан байна. Саудын Арабын “Peninsula Daily” сонины сурвалжлагч Халид Ардын Өдрийн сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа:
- “Нэг бүс нэг зам” санаачилга нь эртний Торгоны зам дагуух улс орнуудад томоохон ашиг хүртээх болно гэжээ.
Арабын Египет сайдын ерөнхий редактор Адель Сабри:
 - “Нэг бүс нэг зам” санаачилга нь олон улс орнууд, их хэмжээний хөрөнгө мөнгийг хамруулсан бөгөөд түүхэнд цөөн тохиолдсон санаачилга юм. Дэлхийн эдийн засгийн хөгжил сул байгаа ийм үед үүнийг дэмжих арга хэмжээ хэрэгтэй. “Нэг бүс нэг зам” санаачилга нь бүс дагуух улс орнуудыг Хятадын хөгжлийн “Хурдын галт тэрэг”-нд дайж явах болно гэж ярьлаа.
Блумберг компаний үүсгэн байгуулагчийн нэг, гурван удаа Нью-Йорк хотын дарга байсан Майкл Блумберг “Нэг бүс нэг зам”-ын тухай үзэл бодлоо илэрхийлэхдээ:
 - Эдийн засгийн өсөлт унах буюу хөгжих нь ерийн хэрэг. Аливаа эдийн засгийн хөгжилд иймэрхүү асуудал тулгардаг. Энэ боломжийг ашиглан хөгжих нь л чухал байдаг юм. Ойрын жилүүдэд Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн ирээдүй нэн сайн байх болно. “Нэг бүс нэг зам” санаачилга нь хил дамнасан хамтын ажиллагааны боломжийг буй болгох бөгөөд “Үнэн сэтгэлээсээ хамтран ажиллах юм бол ажил хэрэг бүтэхгүй гэж зовсны хэрэг алга” гэж хэлсэн юм.
Дарга Ши Жиньпин энэ оны эхний айлчлалдаа Хятад улс болон Саудийн ирээдүйн таван жилийн төсөв төлөвлөгөөний тухай олон удаа ярьсан. Түүнчлэн Египетын Суэцийн голын коридор, шинэ төрийн ордны байшин байгуулах, Ираны эдийн засгийн хөгжлийн “Зургаадугаар таван жил”-ийн төлөвлөгөө зэрэг стратеги болон нөхцөл байдлын тухай ярьж, өөр өөрийнхөө хөгжилтэй холбогдуулан үйлдвэрлэх чадавхи, хөрөнгө мөнгө, нөөц баялаг зэрэг салбаруудад харилцан холбоотой байж, давуу талаа харилцан ашиглан хөгжинө гэж ярьлаа.
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Островский:
 - “Нэг бүс нэг зам” санаачилга нь Хятадын эртний Күнзийн сургаалыг агуулсан бөгөөд агуу их сэтгэл, нээлттэй байдлыг бүс дагуух улс орнуудын хөгжлийн стратегитай холбож, хамтдаа ялалт байгуулах болно гэж хэллээ.
Харин Өмнөд Африк, Хятад, Африкийн судлаач Клейтон Хазвэйней:
- Ойрх Дорнодын улс орнууд дэлхийн худалдаа арилжаанд чухал байр суурьтай. “Нэг бүс нэг зам” санаачилга холбогдох улс орнуудад хөгжлийн боломж олгох бөгөөд Ойрх Дорнод болон Африк тив нь энэхүү санаачилгын хамтын ажиллагааны түнш, ашиг хүртэгч болж, тус санаачилгын амжилтад хүрэх зангилаа асуудал болно гэж хэлсэн юм.
Соёл иргэншлээр холбогдсон бүс бий болгоно
“Нэг бүс нэг зам” дагуух бүс нутгууд бол хүмүүнлэгийн салбарын солилцооны үйл ажиллагаа хөгжсөн газрууд юм. Иргэд хоорондын харилцаа өнө удаан байдаг гэж дарга Ши Жиньпин “Иран сонин”-д өөрийн нэрээр бичсэн нийтлэлдээ, мөн Арабын холбооны ерөнхий байранд тавьсан илтгэлдээ хэлсэн. Түүнчлэн Хятад болон Ойрх Дорнодын ард түмэн сэтгэлээсээ харилцсан хамтын ажиллагааны түншийн харилцаанд итгэлтэй буй гэдгээ илэрхийлжээ.
Нэгдүгээр сарын 21-ний өдөр “Хоёр томоохон агуу их соёл иргэншлийн тухай яриа” сэдэвт тоглолтын нээлтийн үеэр дарга Ши Жиньпин болон Египетийн ерөнхийлөгч Али Сиси эртний Луксор сүмийн талбайд хамтдаа “Хятад, Египетийн соёлын жил-2016”-ийн нээлтийг хийлээ. Дарга Ши Жиньпиний:
- Бид хүмүүнлэгийн салбарын солилцоог эрчимжүүлж, иргэд хоорондын нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлэн, хоёр улсын хамтын ажиллагааны суурийг иргэдэд зориулан тавьж, талуудын хамтын хөгжил, цэцэглэлтийг ахиулна гэж хэлсэн нь Абарын орнуудынхны сэтгэлд нийцсэн байна.
Ойрын жилүүдэд Хятад, Арабын орнуудын хүмүүнлэгийн салбарын солилцоо мэдэгдэхүйц амжилтад хүрээд байгаа юм. Хятад, Арабын нөхөрсөг харилцааны жилийг зарлаж, хамтарсан их сургууль байгуулах гэрээнд гарын үсэг зурав. Мөн соёлын байгууллагуудын хамтын ажиллагааны нээлтийг хийлээ. Өдгөө Хятад улсад Арабын орнуудын 14000 оюутан суралцаж байна. Арабын орнуудад байгуулсан Күнзийн институтын тоо 11 болон нэмэгдэж, Хятад, Араб орны хооронд долоо хоног тутамд 183 ээлжийн нисэх онгоц нисдэг болжээ.
Францийн Ницца Европ судалгааны газрын эрдэмтэн Жорж  Джоко Прейс илэрхийлэхдээ:
 - Энэхүү будлиантай дэлхийд харилцан ойлголцол, итгэл хамгийн ихээр дутагдаж байгаа юм. “Нэг бүс нэг зам” санаачилга өөр өөр улс орнуудын адил бус соёлын харилцаанд индэр болсон. Түүнчлэн бүс дагуух орнуудын харилцааг сайжруулан итгэлцлийг зузааруулах гүүр болж, иргэдийн харилцаанд суурилан соёл иргэншлийн харилцан түшиглэсэн суурин дээр хамтран ажиллах нь урт удаан үргэлжлэх чанартай байдаг гэж хэллээ.
Английн Хуаюй медиа Хувьцаат Компаний ТУЗ-ийн дарга Ша Шюевэнь:
 - Египет, Хятад улс нь “Нэг бүс нэг зам”-ын хоёр туйлд байрладаг. Байнгын хамтын аижллагааны түншүүд юм. Хоёр улсын хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийг Ойрх Дорнодод авчирч, өөрийн өв уламжлал ба өвөрмөц чанараа ашиглан “Нэг бүс нэг зам”-ын хөгжилд соёлын салбарын хувь нэмэр үзүүлэх болно гэжээ.
Египетийн Соёлын сайд Хирми Наму Каролина:
 - Өнөөгийн дэлхийн байдал тайван бус бөгөөд олон улсын болон бүс нутгийн зөрчил тасралтгүй үүссээр, терроризмын түрэмгийлэл гарч, хүн төрөлхтний соёл иргэншлийг ардаа орхив. Өдгөө Египет нь Хятадын санаачилсан “Нэг бүс нэг зам” санааичлгад идэвхтэй хандаж, Хятадтай гар гараасаа хөтлөлцөн “Торгоны зам” хэмээх эртний соёл иргэншлийн үйл ажиллагаанд шинэ хүч нэмнэ гэж илэрхийллээ.
“Нэг бүс нэг зам” санаачилга нь үндэстний сэргэн мандлыг биелүүлэх зам төдийгүй энх тайван, нөхөрсөг, хамтын ажиллагааны цэцэг дэвссэн зам, ард түмний хүслийг тээсэн хүслийн гэгээн зам юм.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл