
Дундад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 23-нд Сиэтлд, Дундад, Америкийн аж ахуйн нэгжийн уулзалтад оролцох үеэр Дундад улс эдийн засгийн урт хугацааны сайн сайхан хандлагаа өөрчлөхгүй гэж онцолжээ.
Тэрээр хэлэхдээ: - Сүүлийн хэсэг хугацаанд Дундадын эдийн засгийн өсөлт нэлээд удааширч, эдийн засаг бууралтын дарамтад өртөн, хувьцааны захад зарим хэлбэлзэлт үүссэн. Энэ нь бодит байдал юм. Энэ бүхэн нь дэлхийн эдийн засгийн нөлөө, зорилготой зохицуулалт хийсэн, мөн Дундадын олон жил хуримтлуулсан бүтцийн чанартай зарим зөрчил маргааны хүчин зүйлээс болсон гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо: - Энэ мэт бэрхшээл тулгарсан ч урт хугацааны байдлаас үзэхэд Дундадын эдийн засгийн үндсэн байдал сайн байж, тогтвортой өсөлтөө дунд буюу өндөр хурдаар нэмэгдүүлэн, Дундадын эдийн засгийн хэтийн төлөв маш өөдрөг байна гэдэгт би итгэлтэй байна гэжээ.
Оны эхний хагас жилд Дундадын эдийн засаг 7 хувийн өсөлтөө биелүүлж, 10 триллион ам долларын эдийн засгийн цар хэмжээний үндсэн нөхцөлд 7 хувийн өсөлтөө барьж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиас илүү нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Энэхүү хурд нь дэлхийн гол гол эдийн засгийн цогцуудын дотор тэргүүн байранд жагсаж байна гэж Ши Жиньпин илэрхийлжээ.
Ши Жиньпин онцлохдоо, тогтвортой байдлаа хэвээр хадгалахад, зөвхөн хурдаа нэмэгдүүлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүтцийг сайжруулах, хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөхөд байгаа юм. Одоогоор хэрэглээ нь Хятадын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр 60 хувьд хүрч байна. Зарим шинэ эдийн засгийн өсөлтийн цэгүүд хурдтай бий болж, дээд технологийн аж үйлдвэрийн өсөлтийн хурд нь аж үйлдвэр, мэдээлэл, соёл, эрүүл мэнд зэрэг хэрэглээний эрэлт хэрэгцээнээс илт нэмэгдэж, эдийн засгийн хөгжлийн хэлбэр ч экспортлох, хөрөнгө оруулалт хийх замаар дотоодын эрэлт хэрэгцээг хангах болж байна гэжээ.
Дундадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай аль эрт уялдаа холбоотой болсон. Одоогоор дэлхийн эдийн засгийн сэргэлт ерөнхийдөө сул дорой байна. Иймээс Дундадын эдийн засгийн өсөлтийн хурд нэлээд удаашрах буюу хэлбэлзэлтэй байх нь мэдээж хэрэг. Гэсэн ч Дундадын эдийн засаг мөн л дэлхийн эдийн засгийн хувь нэмэр оруулагч байж, оны эхний хагас жилд Дундадын эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувийн хувь нэмэр үзүүлсэн гэж Ши Жиньпин онцоллоо.
Дундад улсын импорт экспортын нийт хэмжээний хурд саарсан ч импортоор оруулах бараа бүтээгдэхүүн хасагдаагүй. Харин нэлээд нэмэгдсэн. Иймээс хойшид импортын худалдааны бүтээгдэхүүний тоо хэмжээ тогтвортой нэмэгдэх болно. Дундад улс хөрөнгө нийлүүлэх экспортлогч орны хувиар гадаадад хөрөнгө оруулах хурдаа нэмэгдүүлж, дэлхийн хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр газар болохын тулд хүчин зүтгэнэ гэж Ши Жиньпин онцолжээ.
