solongonews
Ши Жиньпин Хавьер Лалабалаву харилцан баярын цахилгаан илгээлээ
2025-11-05 17:46
Ши Жиньпин Хавьер Лалабалаву харилцан баярын цахилгаан илгээлээ

11-р сарын 5-нд Ши Жиньпин дарга, Фижи улсын ерөнхийлөгч Хавьер Лалабаву нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Фижи бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны Номхон далайн арлын улс юм. Дипломат харилцаа тогтоосон хагас зууны турш олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр улс бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтран ажиллаж, улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар бие биенээ дэмжсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд хоёр тал "Бүс ба Зам" санаачилгыг хамтаар бүтээн байгуулж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, Хятад Фижи хоёр орны найрамдлыг улам гүнзгийрүүлсэн гэжээ.

Хавьер Лалабаву хэлэхдээ, Фижи, Хятадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой бол хоёр орны харилцааны чухал үйл явдал юм. Бие биенээ хүндэтгэж, нэгдмэл ашиг сонирхол, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үзэл баримтлалд тулгуурлан хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжүүлэн тэлж, бүс нутаг, олон улсын сорилтыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Фижи, Хятадын харилцааны хөгжил улам гүнзгийрч, илүү эрч хүчтэй болж, илүү өргөн ирээдүйтэй болно гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл