solongonews
Наньжингийн их хядлагад нас барагсдыг эмгэнэн дурсах үндэсний анхны өдөрлөг боллоо
2014-12-13 11:55
12-р сарын 13-нд Наньжингийн их хядлагад нас барагсдыг эмгэнэн дурсах үндэсний анхны өдөрлөг тохиож, мөн өдрийн 10:00-т, уг арга хэмжээ Хятадын түрэмгийлсэн Япон цэргийн Наньжингийн их хядлагад нас барагсдын дурсгалын ордонд болсон байна.


12-р сарын 13-нд Наньжингийн их хядлагад нас барагсдыг эмгэнэн дурсах үндэсний анхны өдөрлөг тохиож, мөн өдрийн 10:00-т, уг арга хэмжээ Хятадын түрэмгийлсэн Япон цэргийн Наньжингийн их хядлагад нас барагсдын дурсгалын ордонд болсон байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож үг хэллээ.

1937 оны 12-р сарын 13-нд, Хятадыг түрэмгийлсэн Япон цэрэг Хятадын Наньжин хотод 40 хоног үргэлжилсэн харгис хядлага үйлдэж, 300 мянган хүнийг алж хорлосон байна. 2014 оны 2-р сарын 27-нд БХАТИХ-ын Байнгын хорооны 7-р бага хурлаар шийдвэр баталж, жил болгоны 12-р сарын 13-ныг Наньжингийн их хядлагад нас барагсдыг эмгэнэн дурсах үндэсний өдөрлөг болгохоор тогтсон юм.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл