solongonews
Өвөр Монголын төлөөлөгчдийн баг бүгд хурал хийв
2015-03-05 10:28
3 сарын 3-ний үдээс хойш 12 дугаар сонгуулийн бүх улсын АТИХ-ын 3 дугаар хуралд оролцох Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Бээжинд бүгд хурал хийв.

 Хурлаар Ван Жүнийг Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн даргаар, Баатар, Улаан, Хурц ,Шинюүныг багийн орлогч даргаар дэвшүүлэн сонгосон байна. Мөн хурлаар 12 дугаар сонгуулийн бүх улсын АТИХ-ын 3 дугаар хурлын тэргүүлэгчдийн баг ба нарийн бичгийн даргийн нэрсийн төсөл, хурлын зөвлөх төсөл зэрэг ажлыг хянан зөвлөв.
Ванжүнь илэрхийлэхдээ 12 дугаар сонгуулийн бүх улсын АТИХ-ын 3 дугаар хурал нь Дундад улсын нэгэн томоохон ажиллагаа бөгөөд намын 18 дугаар их хурал, 18 дугаар сонгуулийн төв хорооны 3 дугаар бүгд хурал, 4 дүгээр бүгд хурлын үзэл санааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж болно. Дундад улсын дарга Ши Жиньпиний чухал үзэл санааг үргэлжлүүлэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх, хуулийн дагуу улсыг засах ба намын байгуулалтыг зохицонгуй ахиулах нэг удаагийн чухал хурал болно. Хурлын үеэр, төлөөлөгчид нам ба улсын ажлын өндөрлөгөөс, Өвөр Монголын Өөртөө Засах Орны бодит байдалтай нягт уялдуулан, Өөртөө Засах Орны тал бүрийн ажлын ахиц, амжилт бүтээмж ба иргэдийн санал бодолыг илрүүлэн, үзэл санаа ба үйл ажиллаагаа төвийн байдал ба аж ахуй нийгмийн хөгжлийн шийдвэрт бодлогын төлөвлөлтийг нэгтгэх хэрэгтэй бөгөөд “ Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлогын төлөвлөлтийн хүчирхэг их хамтын хүчийг бүрэлдүүлэх хэрэгтэй гэсэн аж.

 

 

 

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл