ХКН байгуулагдсаны 105 жилийн ойг тэмдэглэх хурлын үеэр ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын зүтгэлтнүүд өндрөөр үнэллээ.
Олон орны улс төрийн зүтгэлтнүүд, мэргэжилтнүүд Ши Жиньпиний хэлсэн үг нь ард түмнийг нэн тэргүүнд тавих намын үзэл баримтлалыг тодотгож, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг харуулсан гэж үзэв.
Тэдний үзэж буйгаар, ХКН хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, чанартай хөгжил, технологийн инноваци болон орчин үеийн шинэчлэлийг ахиулах бодлого нь бусад улс орнуудад үнэ цэнтэй туршлага болж байна. Мөн олон улсын зүтгэлтнүүд ХКН-ын удирдлага дор Хятадын хөгжлийн ололт амжилтыг сайшааж, харилцан солилцоог гүнзгийрүүлэн, Хятадын хөгжлийн туршлагаас суралцаж, тогтвортой хөгжил болон дэлхийн олон туйлт үйл явцыг хамтдаа урагшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
