Хятад, Камбожийн Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нарын “2+2” стратегийн яриа хэлэлцээний механизмын анхны хуралдаан 04-р сарын 22-нд Пномпень хотноо боллоо. Хуралдааныг Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, Батлан хамгаалахын сайд Дүн Жүнь болон Камбожийн Шадар сайд, Гадаад хэргийн сайд Прак Сохонн, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд Тие Сейха нар хамтдаа даргалав.

Ван И хэлэхдээ " Өнгөрсөн оны 4-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Камбожид төрийн айлчлал хийсэн бөгөөд тус улсын удирдагчидтай стратегийн гүнзгий харилцаа холбоо тогтоосон нь Хятад, Камбожийн шинэ эрин үеийн иж бүрэн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ хуудсыг нээсэн юм. Хоёр орны удирдагчид Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нарын “2+2” стратегийн яриа хэлэлцээний механизмыг байгуулахаар шийдвэрлэсэн нь харилцан стратегийн итгэлцлийг нэмэгдүүлж, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шинэ түлхэц өгсөн. Энэхүү механизмын анхны хуралдаан зохион байгуулагдсан нь Хятад, Камбожийн бат бөх найрамдлыг бүрэн харуулж, хоёр тал стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна".
